Ц.Жамсран 1924 он
“Сумын контор” 1959 он
21х22 см
тос/кардон


Миний хүү. Миний охин. Үлгэр домог гэдэг үнэн бодит түүх байдаг юм. Хүнд хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг юм. Тийм нэг домог яриа аав нь чамд хэлж өгье.

Гэнэт их баяжина гэж бүү хүлээ.
Бэлэн баялаг битгий эр.
Яагаад гэвэл.Чи өөрөө баялаг.

НЭГ: Нэгэнтээ 3 гуйлгачин хөөрөлдөн суух аж. Нэг нь: Амттай сайхан хоол цадтал идэх юмсан гэж хэлэхэд Нөгөө нь: Өнөөдөр цадавч маргааш өлсөнө. Түүний оронд хаан болох юмсан гэлээ. Гуравдахь нь: Тэр юуны жаргал байх билээ. Энэ насанд жаргавч. Үхээд дуусна. Харин ертөнцөд ул мөрөө үлдээхсэн гэжээ.

Юу гэсэн үг вэ? гэвэл: Энэ үлгэрийн утга нь ийм юм. Хэрвээ чи баян больё гэвэл: Дэмий юм битгий хүс. Бэлэн юм битгий эр гэсэн үг.  Гэнэт их баяжина гэж бүү хүлээ. Том юм бод. Зөв юм хий гэсэн үг.

Яагаад гэвэл: Өнөөдөр цатгалан. Маргааш өлсгөлөн байж болохгүй. Алс хэтийг хар. Зорь. Тэгэж амьдар гэсэн үг.

Яагаад гэвэл: Чи өөрөө баялаг. Тийм учраас сэтгэл зүрхээ сонс. Чагна. Өөрөө чи өөрийнхөө утга учир, үнэ цэнээ таниж мэд. Мөн чанар, хүч чадлаа болгоо. Сэрээ гэсэн үг.

Тэгэж чадвал: Чи чин хүсэлтэй болно. Түүнийгээ бүхний өмнө тавь. Бүүр үхлийн өмнө тавь. “Муу амьд явахаар. Сайн үх” гэдэг юм. Тэгэж бод. Тэгэж тэмц. Тэгэж зүтгэ гэсэн үг.

Энэ бол эр хүний. Эрхэм дээд чанар мөн.
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?


Н.Адъяабазар 1954 он
“Наадам” 2005 он
68х118см
тос/зотон


Эцэг эхээ хүн сонгодоггүй юм.
Эцэг эх хүнд заяадаг юм.

ХОЁР: Би чамд бас нэг домог ярья.

Нэг хөвгүүнийг 2 эх булаацалджээ. Тэр маргааныг хаан хэрхэн шийдсэн домог байдаг юм.

Хаан тэр маргааныг шийдэх арга ухаан сэджээ. Хаан тэгш газар гэрийн буйрны дайтай тойрог татав. Тойрог дотор хүүг оруулав. Хүүгийн 2 гараас 2 ээжийг бариулав.

Тэгээд хаан:
- Хэн хүүг тойргоос татаж гаргана. Хүү түүний хүү болно гэлээ.
  2 ээж хүүг булаалдан 2 тийш нь чангаацалдав.
  Хаан дийлсэн бүсгүйгээс асуув.
- Чи яаж хүүг тойргоос татаж гаргаж чадав? гэлээ.
  Дийлсэн бүсгүй хэлэв.
- Миний хүү мөн учраас би дийлсэн гэлээ.
  Хаан ялагдсан бүсгүйгээс асуув.
- Яагаад чи дийлэлгүй алдав? гэлээ.
- Тэр ээж хэлэв.
- Би хүүгээ өрөвдөөд тавьчихлаа. Энэ улайрсан эм. Миний хүүгийн хааг ханз татах шахсан . Би хүүгээ өвдөж байгаа даа гээд. Өрөвдөж хайрлаад... гэлээ.

Хаан болгоов:

- Энэ хүүгийн ээж нь татаж гаргасан нь биш. Гарыг нь алдаж ялагдсан ээж. Энэ жинхэнэ ээж нь мөн байна гэлээ. Хаан заргыг ингэж шүүсэн аж.

Миний хүү. Миний охин.

Тэгэхээр ийм юм: Эхийн хайр гэдэг. Угт нь хүрэх арга үгүй гүн гэдэг. Тэр хайрыг гадна харагдах байдлаар нь бодож дүрсэлж чадахгүй. Тийм учраас түүнийг тайлбарлах арга үгүй юм. Хэрвээ, тайлбарлаж чадаж байгаа бол. Тэр эхийн хайр биш. Тэр өөр хайр.
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?



БАДАМХАНД МУЗЕЙ.
С.Цэрэндондог
Байгаль 1999 он
Тос зотон
120x90см