Хүний бөгсөнд цагаан хорхой гэж метр метр урт хохой байдын гэсэн, миний тархинд байдаг байхаа? Бадарчин балагтай, батган өттэй гэдэг шиг Гамп гайтай Галзуурвал тамтай гээд зүйр үг зохиохымуу, хаашаа юм!
За ингээд 50-ын талыг наслаад, дээр нь нэг хоёр жил хэтрүүлж наслаад байгаа мань мэтэд бас өөрийн тэнэг оюун ухаандаа үр удамтай болмоор санагдаад, авгай авдымуу больдымуу гээл, нэг их том боловч сэтгэх юмаар бага толгойдоо бодож явдаг боллоо. Хар багын л охин болзоонд урихдаа "цуг архиды, би өөрийгөө даая" гэж урьдаг амьтанд ямар хүүхэн зөвшөөрхөв дээ. Гуйсан болзооны 99 хувь нь би хацарлуугаа асар хүчтэйгээр алгадуулсан байдалтайгаар өндөрлдөг байлаа. Үлдсэн нэг хувьд нь яасын, зөвшөөрсымуу гэжүү? Сонсголгүй охин таараад,  дуулаагүй болтой алгадалгүй яваад өгж билээ, толгойгоо сэгсрээд.

Анд нөхөд ах дүү нарын зөвлөснөөр гуйх аргаа арай боловсронгүй болго гэж байнаа. тэгээл "архи уухуу" гэдэгээ "нэг газар суух" болгоод би өөрийгөө даая гэдэгээ чи надаас зээл тэхдээ бага ууж иднэ шүү гэдэгээр солиод үзлээ. Тэгсэн харин учиргүй алгадаад унагаахгүй юмааа. Чи ямар тэнэг юм бээ гээд баахан хараагаад дуусдаг болжийноо. Хонгилын үзүүрт гэрэл асаад ирж байгаан. Зүтгэж зүтгэж нэг охин зөвшөөрч байнаа. Тэгээд яасан гэжүү? Баларсаан! Гудамжинд суулгаж байгаад пиво авч өгөөд "чи надад тэдэн төгрөгний өртэй боллоо шүү, хэзээ өхийн?" гэж байнга асуусаар байгаад хөөгдөөд мөнгө ч үгүй, юу ч үгүй үлдсэн. Одоо тэр муу охинтой шүүхдэж 3500 төгрөгөө олж авнаа. Иргэний хэргээр өргөдөл гаргадымуу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хаядымуу? Бүүр болохгүй бол олон улсын арбитрын шүүх, хүний эрхийн "Эмнэсти интернэшнл" зэрэг байгууллагад өгнөө. Угаасаа мангар, царай муутай гар байсымаa!