Түүвэр онигоо-16
Пөөх, зарим нь 2017 онд аль хэдийнэ миний 2016 онд авахуулсан нийт зурагнаас илүү олон зураг авахуулаад амжчихсан байх юм.
Пөөх, зарим нь 2017 онд аль хэдийнэ миний 2016 онд авахуулсан нийт зурагнаас илүү олон зураг авахуулаад амжчихсан байх юм.
***
Архи ч яах вэ, учир нь олдоно. Гол нь энэ нийслэл салат хэдий хугацаанд хvний организмаас бvрэн гадагшладаг юм бэ?
***
Өвөл хvний бие С витаминаар дутагддаг. Тиймээс архиндаа нимбэг хийж ууж бай.
***
Би жил болгон л гайхдаг юм, яг хэднийг хүртэл “Шинэ оны мэнд!” гэж хэлж болох юм бол гэж.
***
Би багадаа өвлийн өвөө унтлагын өрөөнд хувцсаа сольж аав болохыг хараад аав гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон.
***
Шинэ жил яг хадам ээж шиг: хүccэн ч хүсээгvй ч хүрээд л ирнэ.
***
Шинэ онд хэрэгжүүлнэ гэсэн амлалтаа яг 1 сарын 1-нээс эхлүүлэх нь бодит амьдрал дээр худлаа байдаг учир цагаан сар гэж тэмдэглэдэг юм шүү дээ.
***
2016 онд төгрөгийн ханш суларсан гээд юмны үнэ нэмэгдсэн. Харин 2017 онд төгрөгийн ханш чангарлаа гээд юмны үнэ нэмэгдэнэ.
***
Энэ янзаараа бол Обама цагаан ордноос нүүхдээ хамаг крантуудаа мулталж эвдээд, унтраалгануудаа шатааж хаячихаад явах нь ээ.
***
Зурхай: Бүтэн сайнаар эхэлсэн жил муу байх учиргүй.
***
“Шинэ оныг яаж угтана, тэр жилдээ яг тийм байдаг” гэчээд дараа нь шөнө нойр хүрэхгүй байна, босоод юм идчихлээ энэ тэр гэж гомдоллодог шүү та нар.
***
Лесби сексийг зүйрлэвэл: эртний нэгэн цайзыг эзлэх гэж хаалгыг нь онгойлгохоор довтлохдоо өөр нэгэн цайзын хаалгыг ашиглахтай адил юм.
***
-Бид 2 хамт амьдраад нэг жил боллоо. Гэтэл чи одоо болтол бие засахдаа крантны ус асар хүчтэй гоожуулах юм. Одоо бие биенээсээ ичих хэрэггүй шүү дээ
-Айн? Би ус гоожуулдаггүй дээ.
***
Ер нь цааш цаашдаа анхаарахад, болж өгвөл баян айлд төрж байгаарай.
***
Дагагч биш сөрөгч бай: тогтсон системийн эсрэг тэмц:
Эдээр биеэ чим! Ажил хийлгүй ам тост! Номхон тэмээг ноол! Ачийг бачаар хариул!..
***
Нөхрөө сайн хооллож байхгүй бол тураад хуруунаас нь бөгж нь мултрапд унадаг болчихно шүү
***
Та нар их андуурах юм: ЭХ ОРОНЧ гэдэг чинь хулгай хийснийхээ дараа гаргадаг авир. Харин хулгай хийхэд саад хийхийг ЭКСТРЕМИЗМ гэнэ.
***
Бүсгүй:
-Хэн нэгэн балай залуугийн хойноос уйлж гуниглаад арчаагаа алддаг хүүхнүүдийг харахаар бүр уур хүрчихдэг юм... Өөрөө тэдэнтэй адил тэнэг байснаа санаад.
***
Өнгөт хувьсгалыг дэмждэг Америкт хар-цагаан хувьсгал болжээ
***
Жил өнгөрөх тусам ухаан суусаар... тэгээд сүүлд нь 8-аа төгсөөд сургуулиа орхиод үсчингийн дамжаанд орж сурсан нь дээр байж дээ гэдгийг ойлгох юм.
***
-Хүн чанар гэдэгтэй ижил төстэй үг юу билээ?
-Динозавр?
-Яагаад динозавр гэж? Тэр чинь устаж үгүй болоо биз дээ?
-Харин тэгээд л...
***
Victoria’s Secrets-ийн сахиусан тэнгэрүүд гэж байдаг юм бол Нарантуулын дотуур хувцасны лангууны албин чөтгөрүүд гэж бас байдаг л байх даа?
***
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үнс, утаа залгилсан тохиолдол:
1. Помпей хотын иргэд дэргэдэх галт уул нь дэлбэрэхэд
2. Улаанбаатар хотын иргэд 2016 оны өвөл.
***
Ханхүү яаран мориндоо мордлоо: үзэсгэлэнт гүнжтэйгээ уулзталаа даанч тэвчиж чадсангүй...
***
Архичны амлалт, янхны нулимс, прокурорын инээмсэглэл гуравт бүү итгэ.
***
Бүсгүй найз залуугаасаа:
-Хайр аа, чиний сормуус яагаад ийм урт юм?
-Би багадаа их уйлдаг байсан юм
-Тэрний оронд их шээдэг байхгүй дээ...
***
Дарга нар минь! Иргэд чинь шинэ оныг угтаж баяр тэмдэглэж байгаа юм биш, хуучин оныг эсэн мэнд давсныгаа тэмдэглэж байгаа юм шүү дээ.
***
Дүнз Доктор: Дэлхийн хүйтрэл чинь дэлхийн дулаарлын шинж юм шүү дээ.
***
Хүүхнүүд нэг юмыг хатуу ойлгох хэрэгтэй: эрчүүд хэн нэгэн РYY яваад өгдөг юм биш, харин хэн нэгнЭЭС салж явдаг юм шүү.
***
Эмэгтэй хүн ямар ч тохиолдолд аз жаргал авчирдаг: эхлээд чи түүнтэй учирсандаа жаргалтай, дараа нь чи тэрнээс салсандаа жаргалтай.
***
За энэ сэтгэл санаа хямраасан өвөл нь хурдан дуусаж, сэтгэл санаа хямраадаг хавар нь хурдан эхлээсэй.
Зочин
urban
Зочин
молекул
молекул
Зочин
пурэв
Зочин
Уншигч
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин