Зургаа хэрхэн авхуулах вэ?
Би саяхан нэг зургаа авхуулваа. Хаанаас нь ч авсан хар, байрлалаа солиод нарлуу хараад ч пад хар. “Зургын апрат чинь муу байнаа, чи” гээд апраттанд хамаг буруугаа чихэн гөрдөж гүжирдээд өнгөрдийн.
За яахуу, хар хүний зовлон биз, дүүрч гээд бодоод техник мэддэг хүний царай гаргаад апратыг нь хараад толгой сэгсрээд зогсож байтал босоогоороо зургаа авхуулахын гэнээ. Бүх бие гарсан. Хэрэг бишдээд ирлээ шүү. Нөгөө гэдсээ байдгаараа татаад зогслоо, авж өгдөгүй, тамын зурагчин удаан гэж! Нүүр чинэрээд, амьсгаа авахгүй болхоор нүд бүрэлзээд унахын даваан дээр нэг зураг авч би өмхий амаараа байдгаарааа оо-оо гээл дугарч нэг санаа амарлаа. Дижитал апрат болхоор зургаа үзлээ, гэдэс бол дажгүй ээ, дажгүй гарч.
Гэтэл өөр нэг том асуудал гараад ирлээ. Сүүлийн үеийн миний биеийн жингийн таргалалттай холбоотойгоор 2 хацар их л урагшаагаа түнтгэр болжээ. Яагаад одоо мэдэж байгаан гэжүү. Манайх толь байхгүй айл л даа. Гэтэл нөгөө муу хоёр хацар гэдсээ хэт удаан татсаны гайгаар агаар хуримтлагдаад урагшаа түмбийгээд хүний нүүр биш өгзөг шиг юм гарчээ. Зурагчин нь уурлаж байна аа "та нар арзагналдаад бай, хүний цаг зав үрээд, одоо дахиад авна, энэ хошногоо гаргасан нөхөр дахиж ингэвэл хохий шүү" гэж халаадын. Би ч өрвөлзөөд, “тэгэж яриул чи хүний нүүрийг хошного гэдэг хэн бэ!” гээл уурлах гэснээ за энэ зурган дээрээс нь бултий гэж бодоод дуугүй өнгөрсөн дөө.
Ээ хүмүүс минь бие эрхтэнээ эртнээс анхаарахгүй бол гунзай юм бодлын байншдээ.
whahahahha
Зочин
Зочин
pahh
uka
ha ha
jason