Англиш сурцгаая
За би гэдэг хүн буриад, өвөр монгол 2-хон гадаад хэл мэддэг билээ. Мэддэг ч гэж дээ, ойлгодог боловч яг тэрүүгээр нь ярьж чадахгүй.
Буриад ардын дуу
Буурал мориороо зугтаая
Монгол ардын дуу
Морио унаад зугтаая гэсэн 2-хон дуу мэддийн байна. Миний мэддэг юм яахаараа ингээд 2-хон байдаг байнаа?
За инкээд гадаад хэлний яриандаа оры. Өөр гадаад хэл огт мэдэхгүй бөгөөд энэмуу блогынхоо хүчээр гадаад дотоодод байдаг найз нөхөд, ах дүү нартай болоод амжлаа. За тэгээд гадаад хэл суры гэхээр ах настайгууд нь томроод, чацуунууд нь залхуураад. Инкээд дүү нарт л атманаа хийж байж ганц нэг үг мээсэнжэрээр заалгаж байгаан. Одоо гудамжинд гадаад хүнтэй таараад юм асуухаар өөдөөс нь мэдэхгүй гээд хэлчиж чадахгүй, хий л хэхрүүлж байгаам шиг авиа гаргаад зогсож байнштээ.
Дээрх байдлаар хэхрүүлдгээсээ ичэээд Америкт байдаг нэг дүүгээр англиш хэл заалгаваа. Эхлээд мэндлээд сурчий гэлээ. Хаая оол - Сайн байна уу. Баая оол - Баяртай. Эндээс асуудал үүссэн. Хаая гэдэг нь сайн, оол гэдэг нь байнуу гэж би ойлгож байгаан. Тэгтэл баяртай гэхэд нөгөө муу оол буюу байнуу гэдэг үг нь бас явж байдын. За за, англиш улсууд баяртай байнуу гэж хэлдэг юм байх гээл өнгөрлөө.
Уучлал гуйхыг цаад хүнээ аль зэрэг гомдоосноосоо шалтгаалан соорий, сов соорий, совийн сов соорий гэж 3 янзаар хэлж болдын гэнээ. Энэ хэдийгээ хэрэглээд өвчигнөөд явтал хүмүүс шоолоод, чи буруу сурч, тэгдгүйн гээд олны элэг доог боллоо шүү. Гэнэт өвчин хөдлөөд Америкт байдаг багштайгаа хэрэлдээд, шинэ багшийн эрэлд гарваа.
За тэгээд шивийн шив шилдэг блогтой өөр бас нэг дүүг гуйлаа. Хадаг мадаг бариад сүйд болоод л, шавь орий гэтэл би амьдрал дээр зааж өгнө, та тэгэж хэргэлвэл илүү сайн сурна гээл Хүрээний нээх том лам шиг их зан гаргадын. Тэгтэл нэг өдөр ажил тардаггүй, орой бааранд хэдэн шил пиво намайг хүлээгээд сууж байдаг! Тэр тухайгаа хэлсэн чинь шинэ багш хэлж байнаа. Дарга дээрээ ороод паак юүү гээд хэлчих гэдийн. Хар гүйхээрээ давхиж ороод хэлчихсэн чинь дарга маань гартаа барьж байсан үзгээ шидэж байна, би ч Матриксийн Нео шиг гэдийж бултаал гараад гүйтэл хойноос том хавтастай ном дагзанд бууснаас өөр хохиролгүй гарлаа.
Шууд ширээн дээрээ ууртай ирээл багшаа ингэлээ тэглээ гэтэл "Би таниар тоголсын, та юун хурдан хэлдийн, наадах чинь унтий гэсэн үгшдээ" гэж байна. Би ч гадаад хэлний гайхамшгийг гаргах гээд ажлынхаа охиныг паак юүү гээд тавьчлаа. Нүд нь улайгаад царай нь мэнчийгээд ирэнгүүт хэрэг бишдсэнийг мэдээд зугатаах гэсэн боловч нэгэнт хожимдсон учир шөвгөр өсгийтэй гутлаар ацруугаа өшиглүүлсэн хохиролтой үлдлээ. Орж ирээд асуутал одоо наад утга нь өөр болцоон гээд манай их багш инээж байнаа.
Саяхан нэгэн хүмүүн бас англиш хэл зааж өгсөөн. Сийюу- харнаа чамайг, камоон бэбий - бацаанаа хүрээд ир гэх мэт. Нэгэнт гадаад хэл ярьсных, та нарын үгсийн санд нэмрэлчий.
Би бас энэ eэ - еэ гээд байгааг гайхаад байдын. Ийм сонин үг байдаг юм байхдаа, юу гэсэн үг юм бол? Порно кинон дээр л тэгээд байдгийм. Бас ёо ёо гэж мэдэхгүй ау ау гэж ёолдог гэж байгаан. Та нарыг цохихоор ау ау гэж орилж байна гээд боддоо? Сонин улс шүү. Англишаар хүн нь байтугай нохой нь хүртэл этгээд авиатай. Нохой нь хав хав гэхийн оронд хау-бау гэж гуцнаштээ.
bono
uka
çî÷èí
baterdene
BERI NAIIIS