Авяаслаг монголчууд
Англид уурхайнууд нь хаагдаад ажилгүй болсон хүмүүс бослого тэмцэл хийхгээд байхаар нь хөлбөмбөгийг нь 7 хоног тутам болгоод хот тосгон болгоныг багтай болгоцон гэсэн.
Англид уурхайнууд нь хаагдаад ажилгүй болсон хүмүүс бослого тэмцэл хийхгээд байхаар нь хөлбөмбөгийг нь 7 хоног тутам болгоод хот тосгон болгоныг багтай болгоцон гэсэн. Тэгсэн хүмүүс нь багаасаа болж хэрэлдээд хоорондоо зодолдоод стрэссээ гаргаад юун улс төр ядуурал ажилгүйдэл мантай болсон гэдэг. Манай авяаслаг монголчууд яг адил үүргийг энэ намаржин гүйцэтгэлээ. Сүүлдээ бүүр урлаг мэдэдгүй хүн ч алга болж. Сошлоороо шууд гарах явцад хэрэлдээд үргэлжлүүлээд гэртээ хэрэлдээд маргааш нь ажил сургуульдаа очиж шүүмжилж хэрэлдээд тэр нь бараг дараагын бүтэн сайн хүртэл үргэлжлэх төлөвтэй. Юун улс төр энээ тэрээ аан.
Монголчууд авяастай юу. Тиймээ бид авяастай. Дарга нарт дургүйгээрээ авяастай. Яамрч дарга ямар ч юм хийсэн бид баруун солгойгүй шүүмжилж чаддагаараа авяастай. Бүүр өөрт нь тусалсан ч бид эн новшийн дарга арай бага тусаллаашдээ өөр зөндөө юм хийх боломжтой байсан юм гэж шүүмжилж чадна. Энэ бол жинхэнэ авяас. Шүүмилж л байвал буруу зөрүү мэдээлэл, хагас дутуу баримт түй ч хамаагүй. Дараа нь харин тийн байсын билээ гэхдээ ямар уучлал гуйлтай бишдээ. Тэхдээ цаанаа л хогын гаршдээ гээл дараагын шүүмжлэл илрэнэ.
Монголчууд авяастай юу. Тиймээ. Бид дээрхээс хархад даргад дургүй юмуу гэж бодогдохоор боловч жинхэнэ халз нүүр тулж уулзсан даргадаа учиргүй хайртай. Бид даргад дургүй шүүмжилдэг ч нөгөө талаараа даргад туйлын дуртайгаараа хаа ч байхгүй авяастай. Солонгосын ерөнхийлөгч нэг танил талынхаа асуудлаас болж ард түмэн нь эсэргүүцэж ажлаа өгж байхыг хараад манайхан тийм биш гэх мөртлөө манай нэг даргыг авилгал авсан байж магад гээд шалгаад эхлэхээр хөөрхий минь аваагүй байхооо тэрмуу шалгадаг газар гээл нөгөө шүүмжлэх авяас нь хуулийн байгууллагруу шилжээд даргад хайртай авяас нь илэрнэ. Бүүр шалгуулах ч үгүй өмөөрч эхлэнэ. Тэгсэн мөртлөө японы сайд нэг танилаа ажилд аваад огцорхыг хараад манайхан ингэдэг болоосой гэж шагширна. Харин манай ерөнхий сайд хүргэнээ ажилд авцан байхаар нь шалгах гэхээр тэхгүй байхоо хуулийхан новшнууд гээл эхэлдэг. Үнэн ойлгомжгүй авяастай ард түмэн.
Монголчууд авяастай юу. Хятадруу адуу гаргахыг эсэргүүцэж амьдралдаа амьд морь хараагүй хотын залуус нулимс асгаруулан эсэргүүцэх атлаа өвөл зуданд хэдэн мянгаараа үхэж байхад очоод өдөн хөнжлөөрөө хучаад уйлж суух хүн байхгүй. Тэгсэн хэрнээ хил дээр байгаа адууг хараад уйлж суух бөгөөд тэр адуу гаргахаа болиход тэдгээр адууг гаргахаар хамаг байдгаа шавхаад цуцлагдахад шатаж байгаа хүмүүсийг тоож дуграхгүй. Тэднийг болий гэхэд хүүхдээ тэвэрч яваа өвгөнийг архиар хүүхдээ зарах гээд явж байна гээд сошл дээр зургийг нь атвьчдаг тэнгэрлэг улсаас тэнгэрлэг нэгнээ өмөөр гэж хэлж ч болохгүй. Энэ бол тэнгэрлэг авяас.
Монголчууд авяастай юу. Тиймээ. Бидэнд мэдэхгүй сэдэв гэж байхгүй. Бид ажлых нь өмнө тулгамдсан асуудлаа ярихаас илүүү доллорын ханш, эдийн засгийн хямрал, уул уурхай ярьж тэр талаараа лут маргаан үүсгэж ухаантай харагдах аюяастай. Үнэндээ бидэнд тулгамдаж буй асуудал бол түй ч хамаагүй бөгөөд уул уурхай оцшоор дансны тухай хэрэлдэх нь илүү мэддэг бөгөөд танил сэдэв. Илүү ухаантай ч харагдах цул төрмөл авяас. Хэрвээ та яагаад гудманд хог хаяад байгаан бэ гэвэл хуцаад бай оюу толгойн гэрээг анх хийхдээ гээл хариулт нь эхлэхэд үнэндээ гайхах юмгүй. Ийм алт шиг авяас бол хаа газар элбэг тохиолдохгүй.
Тиймээ бид авяастай. Энэ их авяасыг бид юугаар засах вэ гэж бодхоос илүү юунд ашиглах вэ гэж боддог нь олон. Би ч алдаатай бичихдээ гаргуун авяастай. Нийтлэл шиг юманд хамгийн их дурдагдсан авяас гэдэг үгээ бүгдийг нь буруу бичсэн ч эргэж засхад даанч залхуу хүрсэн тул хэвээр явууллаа. Тиймээ бид залхуугын ч нөр их авяастай.
Зочин
Чимка
Зочин
зрчин
зоригоо
Зочин
Зочин
HI
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
зочин
Зочин
hehehe
Зочин
Зочин
Зочин
Зочин
гаамп
munguu
munguu
kkk
kkk
kkk
иргэн
зочин
Demjigch 2
Demjigch
Зочин
Зочин
зочин
Доогий
Зочин
зочин
зочин
зочин
Ганаа
Ганаа
Зочин
Зочин
Содоо
Содоо
Содоо
Содоо
Содоо
зочин
Зочин
Зочин
Зочин