Түүвэр онигоо-8
Геометрийн багш: -Өнөөдрийн хичээлийн сэдэв ”Ромб ба түүний шинж чанарууд”. За ромб зураарай... Та нар чинь ромб гэж мэддэггүй юм уу?! Дөөшк шүү дээ, дөөшк!.. За зүйтэй!
Геометрийн багш:
-Өнөөдрийн хичээлийн сэдэв "Ромб ба түүний шинж чанарууд". За ромб зураарай... Та нар чинь ромб гэж мэддэггүй юм уу?! Дөөшк шүү дээ, дөөшк!.. За зүйтэй!
***
-Бүсгүй, өөрийг тань хэн гэдэг вэ?
-Уянаа
-Ямар гоё сонсголонтой, ховор нэр вэ!
-Нээеээ юу?
***
Хонинууд араатны эсрэг нэгдэж чаддаггүй. Тэд өөрийг нь барьж идчээгүйд л дор бүртээ баярлаж байдаг.
***
Би өвдвөл эмчид ашигтай;
Би хэрэгт орвол хуульч, цагдаа нарт ашигтай;
Миний машин эвдэрвэл засварчинд ашигтай;
Зөвхөн хулгайч л намайг баян тансаг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
***
Одоо:
-Найзууд чинь бүгд эхнэр хүүхэдтэй болж. Чи ч гэсэн эхнэр авах цаг болсон!
Гэтэл бага байхад:
-Бусад нь үхвэл чи бас дагаад үхэх үү?!
***
Эрчүүүдийн мээсэж:
"Идсээн. Уугаагүй"
***
Эрчүүдэд сануулга:
Хөдөлгөөн бол амьдрал. Харин болгоомжгүй хөдөлгөөн бол шинэ амьдрал.
***
Хувцсыг цаг агаараараа өмсөж, хайр сэтгэлээрээ тайлж бай.
***
-Хэзээ?
-Аль дээр үед ээ: хөлбөмбгийг зун тоглож, хоккейг өвөл тоглодог байх үед...
***
Интернет, сошиалыг хязгаарлана гээд байгаа улстөрчдөд:
Тайвширцгаа! 1921 онд ч, 1990 онд ч интернет байгаагүй шүү дээ.
***
"Мулгуу" гэдэг үгний ижил утгатай үг нэрлээдэх гэхээр нь хариулах гэтэл хүмүүсийн нэр л хамгийн түрүүнд толгойд орж ирээд байх юм.
***
Тавдахийн орой уусангүй. Энэ нялцгайралт тэгээд яв явсаар юунд хүргэх вэ? Эрvvл хооллолт уу? Өрөвч зан уу? Бусдын сэтгэлийг харгалзаж үздэг болох уу? Заавал бүсгүйг зөвшөөрсөн тохиолдолд л сексддэг болно гэсэн үг үү?
***
Би өдөрт дор хаяж 2 литр ус уудаг. Тэгэхгүй бол нулимс дуусчихаад байдаг юм...
***
ОюуТолгой фейсбүүкийн статусаа “it"s complicated” байсан чинь “in relationship” болгочихож...
***
Эрчүүд өгүүлбэрийн эхний ба сүүлийн хэсгийг л анзаардаг гэдгийг мэддэг эхнэр нь:
-Дэлгүүр ороод, машинаа ямбийлгачихсан, амттай цуйван байгаа биз?
-Аанхан...
***
Дөрөвдэхид ууж болох юмыг тавдахи болтол бүү хойшлуул!
***
Фидель Кастро: АНУ сөнөхөөс нааш би үхэхгүй!
Дональд Трамп: Ура! Би АНУ-ын ерөнхийлөгч!
Фидель: Одоо надад энэ дэлхийд хорогдох зүйл байхгүй боллоо...
***
Би өлсөж байна гэдэг чинь би оршиж байна гэсэн үг!
***
-Монголчууд яагаад ийм адгуу байдаг юм бэ?
-Хасах -35° хэмд удаан хөдлөөд үз дээ?
***
Хууль гэдэг яг аалзны тор шиг: том ялаанууд нэвтлээд гарчихна, жижиг ялаанууд баригдаад үлдэнэ.
***
-Та яагаад ажлаасаа хоцров?
-Та нар яагаад цалин хоцроодог юм?
-Тэгэхдээ эцсийн дүндээ ямар ч байсан цалингаа авдаг л биз дээ!
-Би ч гэсэн тэгээд явсаар байгаад ажилдаа ирж л байгаа биз дээ!
***
Шатарчин эр анх удаа фитнесс gym-д ирэв. Дасгалжуулагч багш:
-Яагаад костюм, зангиатай ирсэн юм?
-Та спорт хувцастай ирээрэй гэсэн биз дээ?
***
-Сайн байна уу? Намайг Дорж гэдэг. Би их худалч.
-За наашаа суу, Дорж оо!
-Би Дорж биш.
Зочин
Зочин