Хайр
Бие хүний өөрт таашаагдсан зүйлд хандах хандлагыг хайр төлөөлдөг.
Бие хүний өөрт таашаагдсан зүйлд хандах хандлагыг хайр төлөөлдөг. Хайр бол маш олон янз. Харин энэ удаа миний бие, бид хөндөж ярьдаг ч мэддэг хэрнээ мэддэггүй ч юм шиг, тэгсэн мөртлөө энэ хайр нь бидний, Монгол хүмүүсийн минь зан ёс суртахуунд үлэмж ихээр нөлөөдөг нэгэн хайрын сэдвийг хөндөхийг зорилоо.
Дэлхийн хүсэл сонирхолыг нэгтгэдэг хамгийн хүчтэй “шашин” бол маргаангүйгээр спорт. Спорт хэмээх энэхүү “шашин”-д хүмүүс сайн дураараа нэгдэцгээдэг. Мэдээж хүн бүр сайн, сайхан гэсэн нэг л үндсэн зорилготой түүнрүүгээ тэмүүлдэг учир спорт хүсэж буй бүхнийг нь өгдөг юм. Тиймээс спортод хүмүүс “хайртай” болж сэтгэл зүрхээ өгдөг.
Хөлбөмбөг дээр ярихад: Цэнгэлдэх хүрээлэнд тоглож буй тамирчнаас сайхан тоглолт үзүүлсэнийхэн төлөө үзэгчид баяр хүргэн алга ташин сэтгэлийн бэлгээр урамшуулдаг. Тэд хоорондоо хайрыг солилцож байна. Бие биенээсээ хайрыг мэдрэнэ. Хүн бүр л өөрт таалагдсан тамирчинаа шүтэж, хайрлаж, хүндлэж байдаг. Улс орны иргэн бүр шигшээ багаа тоглоход цэнгэлдэх дүүрэн үзэгч эх орныхоо нэрийг цуурайтуулан орилож, зурагт болгоны ард одоо яах бол гэсэн чимээгүйхэн айдастайгаар үзэж суудаг. Улс орон нэг юман дээр нэгдэж, бүх хүний зүрх нэг зорилгын төлөө яг адилхан цохилно.
Бээжингийн Зуны Олимпийн наадмын 7 дахь өдөр буюу 8 сарын 14-ны өдөр Монгол улс анх удаа Олимпийн наадмын алтан медалийг хүртсэн юм. Түүхэн энэ өдөр улс төрийн асуудалтай, таван иргэнийхээ амийг алдаад байсан ч улс орноороо баярлаж байлаа. Машин шүргэлцэхэд л бөөн юм болж, хараал ерөөл урсгаж (заримдаа гар зөрүүлж) шүүх сэргийлэх гэдэг байсан бол “ Зүгээрээ найзаа өнөөдөр чинь Монгол хүн Олимпийн аварга авсан өдөр шүү дээ” гээд тэврэлдээл салж байлаа. Энэ бол ХАЙР. Спорт бидэнд ийм сайхан хайрыг бэлэглэж, хүмүүсийн сэтгэл санааг засч өгч байна. Бие биенээ хайрлах “хайр” байдгийг анх удаа л улс орон даяараа бид мэдэрсэн. Ганцхан сарын өмнө улс төрийн томоохон асуудал үүсч таван иргэнийхээ алтан амийг алдаж хүндхэн байх үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлийн дарга, гишүүд бүгд л халамцуу, хагас согтолтын байдалтай ард олныхоо өмнө гарч ээрч мууран үг хэлж байхад тэднийг хэн ч шоолоогүй, зэмлээгүй. Юм бүхнээс өй хайж явдаг шар хэвлэлийнхэн ч чимээгүй өнгөрөөсөн юм даг. Яагаад гэвэл бид Олимпийн аваргатай болсон. Бид спортоор дамжуулан хайрыг мэдэрсэн. Хүмүүсийн бие биедээ өгөх хайрын гүүр нь спорт байлаа. Тухайлбал Англид энэ хайрыг долоо хоногт 1-2 удаа мэдэрдэг. Ямар гоё вэ, Англи хүмүүсийн сэтгэхүй үргэлж өөдрөг, нэгнийхээ төлөө байдаг нь аргагүй юм даа. Зорилго нь хүртэл нэгэн цул болно гэсэн үг. Спортоос ирдэг хайр ихсэх тусам, хүмүүсийн уурлаж уцаарлах нь багасаж, хайрлах сэтгэл нь нэмэгддэг. Хайр хайрыг бий болгож эхлэнэ....
Мэргэжлийн спортын номер нэг хүн Майкл Жордан дэлхий нийтээр хайрыг түгээж чадсан. Түүний гайхамшигтай тоглолт олон хүүхдийн зүрхэнд хайрын гэрлийг асааж сагсанбөмбөгт эргэлт буцалтгүйгээр орсон. Сагсанбөмбөгийг Майклгүйгээр төсөөлж чаддаггүй үе. Монголд хүртэл агаар дээр 9 секунд тогтдог л гэнэ, тоглолт болгоно доо хождог л гэнэ, нисдэг л гэнэ гээд хүүхэд байхад ах нарын ярьдаг байсан олон цуу үгэнд итгээл явдаг байлаа. Тиймээс түүний очсон газар болгон нь хайр түгнэ. Роналдиньо Дэлхийн шилдэгийг аваад байхдаа Жордантай уулзахдаа сандраал, байж ядаал сууж байлаа. Адилхан хүн л юм чинь одуудад ч гэсэн хайрладаг, шүтдэг хүн байдаг. Харин манайд хайрыг түгээхээр хүн хэд байна вэ? Жордан уран чадварлаг тоглолтоосоо гадна, ухаалаг зөөлөн зан ааш, бусдийг ялгаварладаггүй сайхан харьцаа, гэр бүлийн тогтвортой байдалаараа бүгдийн хайрыг татсан юм. Түүнийг “Дэлхий” хайрладаг.
“Колезей”. Энэ үгийг зарим нэг нь мэдэхгүй байж болохын. Спорттой ямарч холбоогүй л дээ. Ридлей Скоттын найруулсан “Гладиатор” кинон дээр гардаг, тулалдаан болдог 50 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн. МЭ 80 оны барилга байгууламж. Харин 21-р зууны Монголд 20 000 хүн багтчихаар байгууламж ч алга байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хайрыг түгээх, хүмүүсийг нэгтгэх материаллаг зүйлсийн нэг хэлбэр бидэнд бас алга.... Манай спортын, улс төрийн удирдлагууд юу бодож ажлаа хийдэг юм болдоо…