Түүвэр онигоо-5
Хааяа би тэнэг юм хийчихээрээ хурим хийх гэж зээл авдаг хүмүүсийг бодоод тайвширдаг юм.
Хааяа би тэнэг юм хийчихээрээ хурим хийх гэж зээл авдаг хүмүүсийг бодоод тайвширдаг юм.
***
Уулзвар дээрх тvгжрэлийг хараад би: "Чарльз Дарвин дутуу бодсон байх аа, бүх хүн сармагчнаас үүсээгvй, хаа нэгтээ үхэр бас оролцсон байх" боддог юм.
***
Орой юу яг юу хийх нь тодорхойгvй байсан тул Болдоо дэлгүүvрээс бэлгэвч, ном, замаск нялах шпатель 3 худалдан авлаа.
***
МонголБанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд хоёрын банкин дахь хадгаламжийг нь төгрөгөөр болгочих хэрэгтэй. Тэгсний дараа л ард түмэн төгрөгт итгэж эхэлнэ.
***
“Сэтгэцийн эмчид үзүүлэх үү, яах вэ?” гэж би өөрөө өөрөөсөө асуулаа. Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадсангүй.
***
-Эмэгтэйчүүдийн дундаж наслалт яагаад эрчүүдийнхээс урт байдаг юм бол?
-Мэдээж шүү дээ: ямар ч эмэгтэй хүн найзтайгаа авдар пивоор мөрийцөөд 3 давхрын цонхоор өндөр овоолсон цас уруу үсрэхгүй биз дээ?
***
Ер нь яагаад би болохоор бусдыг байгаагаар нь хvлээж авах ёстой мөртлөө өөрөө байнга хөгжиж өөрчлөгдөх ёстой байдаг билээ?
***
Гоё найз залуутай царай муутай хүүхнүүд ээ! Танай шашинд яаж элсэх вэ?
***
Хүүхнүүд ээ! Гэрлэлт гэдэг бол 8 цагийн ажлаас 24 цагийн ажилд шилжиж байгаа юм шүү гэдгийг ойлгоорой.
***
Туслах ажилтандаа гомдсон илбэчинүvзүүлбэрийнхээ үеэр өндгийг туслахынхаа амаар биш бөгсөөр нь гаргаж ирэв.
***
Ойлгохгүй юм их байна аа: жишээ нь ихэнх нь 10 минутанд л болчихдог юм бол бүтэн цагийн порно кино бүтээх ямар хэрэгтэй юм бэ?
***
SkyTel, G-Mobile-д зөвлөгөө:
Утсаа салгасан ч цаад хүнийхээ яриаг үргэлжлүүлэн 1минут сонсож болдог үйлчилгээ гаргавал ч Мобиком, Юнител хоёрыг будаа болгоно доо.
***
-Актив Пассивын ялгаа?
-Актив гэж хийдэг нь, пассив нь хийлгүүлдэг нь...
-Та манайд тэнцэхгүй нь: та мэргэжилдээ их тааруу ня-бо байна.
***
Далай ламаас асууж байна гэнэ:
-Далай багш аа, Твиттерт 1000-аас доош дагагчтай хүнтэй меншион хийж харьцвал хойд насны буянд тооцогдох болов уу?
***
Гэр бүл чинь нэг л таагүй уур амьсгалтай болсон бол Феншүй-гээр мебелиэ байрлуулснаас Камасутра-гаар унтаад үзсэн нь дээр.
***
Араар тавих нь хүнийг аз жаргалтай, баяр хөөртэй, сэтгэл ханамжтай болгодог. Эдгээр нь гэр бүл бат бөх оршиход нөлөөлдөг хамгийн чухал 3 хүчин зүйл юм.
***
Нэг залуу бөө дээр очоод:
-Нэг бүсгүйд хайрын дом хийгээд одооны найз залуугаасаа хэзээ ч салахгүй болгоод өгөөч?
-Чамд тэр нь ямар хэрэгтэй юм?
-Салчихвал над дээр буцаж ирэх гээд байгаа юм аа
***
Миний ханиад арай дээрдэж байна шүү: ханиалганд минь өнөөдөр хоёрхон л нохой хариу хуцаж байна. Өчигдөр гэхэд л лав 8 нохой хариу хуцаад байсан.
***
Анхны болзоон дээрээ л би тэр бүсгүйн холч ухаан, дүгнэлт хийх чадварыг нь биширсэн юм: тэр болзоондоо ирээ ч үгүй.
***
Программист залуу:
-Найз охинтойгоо яг 1024 өдөр болоод саллаа. Бүхэл бүтэн 1 гигабайт амьдралыг үргүй өнгөрөөсөн байна шүү.
***
Таксины жолооч амьдрал зааж, зөвлөгөө өгвөл сайн сонсож аваад дараа нь яг эсрэгээр нь хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол чи бас таксины жолооч болчихно шүү.
***
-Эхнэр жирэмсэн болжээ
-Чи тэгээд ямар хүүхэдтэй болмоор байна даа?
-Эрэгтэй
-Яагаад?
-Удирдлагатай вертолётоор тоглож үзмээр байна
***
Шоронд шинээр ирсэн нэг хоригдол хамраа ухтал хамт хоригдож буй эр:
-Энд хамраа ухах муу ёр гэдэг юм, эхнэр чинь араар чинь тавина гэсэн үг!
-Би ч яахав, эхнэр л битгий хамраа ухаасай!
***
“Гоо сайханд орно” гээд нөхрөөсөө 100$ асуусан чинь над руу харж байснаа 300$ өгдөг байна шүү, новш чинь!
***
Циркийн хөтлөгч дараагийн үзүүлбэрийг танилцуулж байна:
-Одоо гайхалтай ой сайтай хүү гарч ирж 1-р эгнээнийхэн рүү шээнэ!
1-р эгнээнийхэн хуйлралдан хойд эгнээ рүү гүйлдэв.
Хөтлөгч:
-Нэмэргүй дээ, ой их сайтай хүүхэд гэж хэлээ биз дээ?
***
Гараашиндаа хуучин Mercedes машинаа ухаад эхнэрээ ч тоохоо байсан эрд эхнэр нь:
-Чи намайг нэг эд бараа шиг л бодох юм,- гэж гомдоллоход нөхөр нь:
-Хн... Чи эд ээ? Жинхэнэ эд чинь энэ байна! - гээд машин рүүгээ заав.
***
Биологийн багш нь хичээл дээр та нар бол “гомо сапиенс” гэснийг зарим сурагч “сапирсан гомо” гэлээ гэж ээж аавдаа ховлож сургуулиар нэг юм болсон байх юм.
***
Одоо би хэнээс ч айхаа больсон. Эртээд толинд өөрийгөө харсан, бусад нь надаас айх ёстой болсон байна лээ
***
Тамд хязгааргүй интернет байдаг бол зарим нэг нь үхсэнээ ч анзаарахгүй байгаад байх даг шүү...
***
Бороо хэдэн өдөр орлоо, эхнэр маань их л гунигтай цонхоор ширтэн зогсох юм... Өнөөдөр бороо зогсохгүй бол хөөрхийг гэрт оруулъя даа...
***
Еврей хүн мөнгөө гээвэл "Бурхан минь мөнгөөр тооцоо хийсэнд баярлалаа" гэдэг гэнэ шүү.
***
Эрхэм хэрэглэгч та "Албан тушаал ба Мөнгө" гэсэн багцыг сонгосон тул "Аз жаргал" үйлчилгээ тань автоматаар хаагдлаа... гэсэн мээсэж ирэв.
***
Ресторанд:
-Танай энэ салатыг идээд би өвдчихгүй байгаа?
-Амжихгүй ээ...
***
-Өмнө нь 7 хоногт тал саван хэрэглэдэг байсан, одоо бүтэн саван дуусдаг болж
-2 дахин их усанд ордог болоо юу?
-Үгүй ээ, 2 дахин таргалчихаж…
Зочин
showman
Зочин
Зочин
сахал
сахал
сахал
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
shogch
shogch