Түүвэр онигоо-3
-Гадаахи цасаа цэвэрлээч -Цас өөрөө арилчих байх өө -Чи яг манай төр засаг шиг юм аа: хямрал өөрөө арилчихна гэж найддаг шиг.
-Гадаахи цасаа цэвэрлээч
-Цас өөрөө арилчих байх өө
-Чи яг манай төр засаг шиг юм аа: хямрал өөрөө арилчихна гэж найддаг шиг.
***
Энэ шөнө огцом хүйтэрч 10 см цас орно... манай эрчүүдийн хэлдэгээр 15-16 см.
***
Би цас хунгарлан ороход дуртай. Яагаад гэвэл би машингүй.
***
Дугуйн зам биш цас цэвэрлэх машин нь илүү хэрэг болох байж гэж хэн саналаа!
***
“Head & Shoulders” өвлийн шинэ бүтээгдэхүүн! Таны хаг цасан ширхэг шиг хэлбэртэй болно!
***
Цасан ширхэг бүр хэн нэгний биелээгүй мөрөөдөл байдаг юм гэсэн. Тэгээл л Монголд ингэж их цас ороод байдаг юм шүү дээ.
***
Өвлийн тухай бидний хүлээлт: цасан ширхэг, одеял, камин зуух, ном, кино, халуун дотно найз нөхөд. Харин бодит байдал: нус, нус, нус, нус, нус, новш гэж!
***
Байрны гадаа шинэхэн цасан дээр Болдоо "Чимгээ, би чамд хай..." гэж бичиж байснаа арай хүрсэнгүй, нэмж кола олж уухаар дэлгүүр лүү гүйлээ.
***
"Зуны дугуйтан" клубын гишүүд цас орохоор уулзалддаг
***
Манаач цасан ширхгүүдийг хэлэн дээрээ тосон авч хайлуулж байлаа. Ингэснээрээ тэрээр ажлынхаа цагаа 0.1%-ийг хөнгөвчилж байгаа юм.
***
Хааяа би тэнэг юм хийчихээрээ хурим хийх гэж зээл авдаг хүмүүсийг бодоод тайвширдаг юм.
***
Анхны болзоон дээрээ л би тэр бүсгүйн холч ухаан, дүгнэлт хийх чадварыг нь биширсэн: тэр болзоондоо ирээгүй.
***
-Болд та хоёрын хайр сэтгэл юу болж байна даа, миний охин?
-Өнгөрсөөн, салчихсан: тvvний мөрөөдлийн бүcгүй болоход дахиад жоохон чимээгүй суучих тэвчээр дутчихсан.
***
Шинэ жилд бэлдээд арай эрт турчихсан чинь одоо тэнэг царайлаад хөлдөж үхэх гээд л явж байна даа.
***
Битгий уйл бvсгvй минь! Бурхан чамайг үнэхээр л найз залуутай болоосой гэж хүсэж байсан бол чамайг хөөрхөн болгоод төрүүлчихэж болох л байсан.
***
Таны эргэн тойронд дан тэнэгүүд хүрээлэн байхад та өөрийгөө тэдний хүрээний хүн биш хэмээн бодох нь том эндүүрэл юм.
**
Бид усанд загас шиг сэлж сурсан,
Тэнгэрт шувуу шиг нисч сурсан,
Одоо газар дээр хүн шиг амьдарч сурах хэрэгтэй байна
**
Өвчтөн:
-Эмч ээ, бүгд л намайг давтаж яриад байх юм, ямар учиртай юм бол?
Эмч:
-Эмч ээ, бүгд л намайг давтаж яриад байх юм, ямар учиртай юм бол?
**
Атаач хүмүүст бүгд л дургүй байдаг мөртлөө бүгд л бусдад атаархуулмаар амьдрахыг эрмэлздэг, сонин юмаа!
**
Нөхөр нь эхнэртээ:
-Чи турах гээд турж чадахгүй байгаа тул би чамд туслахаар шийдлээ, сард дор хаяж 5кг хаяна
-Нэмэргүй дээ...
-Нэмэртэй: би сарынхаа цалинг урьдчилаад үрчихсэн...
**
Тэнэг хүн өөрийнхөө алдаан дээр сурдаг, ухаантай нь бусдын алдаан дээр сурдаг гэлцдэг. Тэгэхээр хаашаа юм, ухаантай хүн тэнэг хүмүүсээс юм сурдаг гэсэн үг юм уу?
**
Хүн гэж сонин амьтан шүү, багахан юм өгөхөд баярлалаа гэх мөртлөө ахиухан өгөхөөр дахиад нэмж авах гэж шунана.
**
Дэлхийн дулаарал нь одоо болиосой, 3 жил дараалаад эгээтэй л осгочихсонгүй.
**
-Уусан үедээ би хэнээс ч айхгүй. Эхнэрээсээ ч айхгүй юу?
-Тэгтлээ ч арай ууж үзээгүй ээ!
**
Эхлээд эхнэр хаяаад явсан, дараа нь нохой зугатаад алга болсон, одоо загаснууд аквариумаа дотроос нь түлхсээр байгаад хаалганд ойртчихож.
**
Зар:
“Шинэвтэр Лексус зарна, ямар асуудалгүй, сэвгүй. Уг нь зармааргүй л байна. Даанч эхнэр жолооны үнэмлэх авчихсан. Жолоогоо 7 дахин өгч байж тэнцсэн.”
Зочин
Zochin
Mng
Дүүрэнд
Зочин
Зочин
-
showman
Зочин
Зочин
Зочин
Зочин