Энэ 7 хоногт
Emperor
Эзэн хаан гэхээр асар баян олигарх ч юм уу, асар том газар эдлэнтэй хүмүүн гэж ойлгов доо. Түүний эзэмшиж байсан газар байрны талбай уртаараа 30-40 метр, өргөөнөөрөө 40-50 метр ердийн тайз. Нэг томоохоон өрөөний хэмжээ аль эсвэл нэг томоохон цэцэрлэгийн жижиг хэсэг гэж хэлэх болох юм.
Эзэн хаан гэхээр асар баян олигарх ч юм уу, асар том газар эдлэнтэй хүмүүн гэж ойлгов доо. Түүний эзэмшиж байсан газар байрны талбай уртаараа 30-40 метр, өргөөнөөрөө 40-50 метр ердийн тайз. Нэг томоохоон өрөөний хэмжээ аль эсвэл нэг томоохон цэцэрлэгийн жижиг хэсэг гэж хэлэх болох юм.
Гэтэл тэрбээр энэ жижигхэн тайз дээр юу гээч ид шид гайхамшиг болгоныг ургуулаж, ямар шедевр бүтээсэн болохоор ЗХУ-ын драмын театрууд, Eвропын театрууд болон алдарт Станиславскийн Москвагийн уран сайхны театрын суу билэгт мэргэжил нэгтнүүд нь түүнийг үнэхээр ЗХУ-ын #1 тайз , түнийг агуу найруулагч хэмээн хүлээн зөвшөөрч , хатуу нам төр засаг түүнд энэ бүх шагналыг өгөв ?
Социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний шагналт, Сталины гурван шагналт , ЗХУ-ын төрийн шагналт, Лениний гурван одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн зургаан одон, урлагийн доктор, профессор тэрбээр Гучин гурван жилийн турш Ленинградийн Драмын Их театрын ерөнхий найруулагч уран сайхны удирдагчаар агуу урлагийг бүтээсэн Георгий Товстоногов!
Одоо эргэн санахад онолын хувьд Москвагийн ГИТИС-д сурч байсан оюутан бид Ленинград явж ГОГА-гийн жүжгүүдийг (ленинградчүүд бугд түүнийг багын нэрээр өхөөрдөн дууддаг байв) очиж үзэж болох доо. Гэвч хатуу хуарангийн нийгэмд өөр хот руу явахдаа заавал зөвшөөрөл авдаг хэцүүхэн үе, дээр нь бид залуу хэнэггүй байж дээ... Одоогийн залуус харин үнэхээр энэ тал дээр эрх чөлөө гэдгийг эдэлж байна шүү дээ! Дэлхийн аль ч өнцөгт чөлөөтэй өнцөгт очиж болж байна! Энэ тэр үед бидэнд зүүдэнд ч оромгүй.
Харамсалтай нь ТОВСТОНОГОВ шиг агуу найруулагч ба түүний БДТ (Болшой Драмитический театр) шиг гайхамшиг жужигчдын чуулга хамт олон, шилдэг арын тайзны албатай, утга зохиолын сод мэдрэмжтэй эрхлэгч, гайхамшигт театрын хөгжмийн зохиолч, мөн ажил, уран бүтээл ахүй амьдралыг нь дэмждэг Ленинград Хотын захиргаа , Дэлхийн болон Оросын сонгодогуудаас бүрдсэн урын сан, хатуу урлагын диктатурын зарчимтай театр алга даа!
Энд урлагийн парадокс байгаа бөгөөд эрх чөлөө , мөнгө санхүүжилт тэр болгон АГУУ уран бутээлчийг төрүүлдэггүйг баталж байгаa юм.
ТОВСТОНОГОВ 1957 онд Ленинград хотын БДТеатрын ерөнхий найруулагчаар томилогдон ирэхэд тус театр тухай уеийн ханшаар нэг сая гаруй рублийн өр төлбөртэй , узэгчийн хоосон танхимд 20-30хан хун уйдан сууж, зарим нь унтаж байсан байдаг . Уран бүтээл санхүүүгийн хямралд бүрмөсөн орсон БДТ-ын тэр үеийн жүжигчид олон найруулагчдын гар дамжиж, сахилга бат сулраж , уран бутээл хийхээсээ илуу ирсэн найруулагч болгонтой тэрсэлдэн, дур дураараа ашилдаг, салан задгай газар болон хувирсан байжээ. Товстоногов ирээд шууд нэг доор 79 хүнтэй уран бүтээл ангиас шууд 36 хүнийг халжээ.
Угтаа тэрбээр 22 хон хүнийг үлдээх саналтай боловч тухай уеийн нам эвлэл , үйлдвэрчний байгуулaгууд түүнийг арай ядан учирлан тайлбарлаж гуйж зогсоосон. Ингэж тэрбээр хатуу гараар өөрийн зарчимтай урын сангийн бодлогтой театрыг цоо шинээр 1957 оноос зохион байгуулаж эхэлсэн.
Товстоногов найруулсан уран бүтээлийн санд Ф.Достоевский, А.Чехов, А.Миллер, Ч.Диккенс, У.Шекспир дэлхин сонгодогуудаас эхлээд , Oросын нэрт зохиолч К.Симонов , Шолохов , Шукшин , Вампилов гээд 300-400 гарүй жүжиг бүтээсэн.
Тэрбээр жүжгийн зохиолын сонголт түүнийг тайзан дээр найруулан тавих гайхамшигт мэдрэмж , авьяс хөдөлмөрч чанар төгс утгаараа бүрэлдсэн найруулагч , зохион байгуулагч удирдагч .
Манайд юуг таашгүй хэмээн өнчрөн боддог бол Товстоноговд амьдарлын түмэн нугачаа зохиолч болгоныг хөндсөн асуудал түүний тайлалыг зөнчлөн агуу оюунаараа ТААЖ уран сайхны хамгийн дээд яруу тод дээд зөв шийдвэрийг жужгийн зохиолын гадан талын өнгөн нь ( каркас ) араг ясыг бүтцийн өрчлөлт хийхгуйгээр дотоод сэтгэлийн ууднээс нь тайлан гаргаж ирж амжилттай найруулан тавидаг байжээ. Гайхамшиг !
Г. А. Товстонов дээр биеийн тамирын хувцаснаас өөр зүйлгүй ирсэн ирсэн Кэша буюу хожмын суут хэмээн алдаршсан ИННОКEНТИЙ СМОКТУНОВСКИЙ нэрт зохиолч Ф. Достоескийн алдарт Мышкин гүний дүрийг бүтээсэн байдаг ! Суут жүжигчин хэмээн судлаач үзэгчдийн магтаал хүндлэлийг хүлээсэн тэрбээр 200 гаруй кино жүжгийн дүр бүтээсэн боловч тэр жүжгийн баатрын дүрийг даван гарсан дүр дахин бүтээгүй байдгаар нь ямар тавилт ямар агуу найруулагч байж вэ Георгий Александрович Товстоногов гэдгийг мэдэж болох юм.
Мэргэжилээ солих уу, театраасаа гарах уу даа .. гэдгийн хооронд шаналан явсан Олег Басилашвили, алдарт Алиса Фрейдлих , Москвагийн уран сайхны Театрын удирдагч болсон нэрт жүжигчин Татьяна Доронина гээд олон алдартаны авьяас хүч хайтан цэцэг шиг дэлгэрч байлаа.
Тэрээр агуу цэцэрлэгч байсан бөгөөд түүний ургуулсан хүн чанарын агуу урлагийн ур өдгөө ч агуу сайхнаар дэлгэрэн цэцэглэсээр.
Ахуй амьдралын талаар тэрээр тухай уеийн чинээлэг дээд түвшинд хэдийнээ хүрсэн байлаа. Гадаад жилдээ удаа найруулан тавихаар уригдах , аль эсвэл өөрийн удирдан бүй театрын аялан тоглолтоор Англи , Франц , Герман, Чехословак, Унгар, Польш, Нидерланд, Итали гээд дэлхийн олон өндөр хөгжилтэй орнуудар болон ЗХУ-ын холбооны улсуудад хамгийн дээд хэмжээнд уригдан тогложээ.
Tухай уед БДТ ( Драмын Их Театр ) Япон-д 45 хоногийн аялан тоглохдоо жүжигчид өдрийн $50-90 ам.доллар авч хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал ресторанаар үнэгүй үйлчлүүлэн тоглож байв. БДТ ( Большой Драматический Театр) буюу Драмын Их Театр унэхээр ЗХУ-ын Их урлагийн Олимпийн шигшээ баг болсон байлаа .
Георгий Александрович Товстоноговын театрын ертөнцөд түгсэн алдар нэр , орчин цагийн театрын онолын ном, бүтээлүүд , сонин сэтгүүлийн нийтлэлүүд нь түүүнийг шинэ Станиславский хэмээн эрдэмтэн судлаачид хэдийнээ нэрлэх болсон . Тэрбээр Ленинградын Театр кино урлагийн Их Сургуулийн профессор ажилаж олон алдартай найруулагч жүжигчдийн хайрт багш нь .
Ганган дэгжин хувцаслаж , Мерседес бенц унаж хар түрс үдийн хоолондоо зооглож, Ленинградын уран барилга болсон тэнүүн сайхан байранд төрсөн дүү Нателла болон түүний нөхөр алдарт жүжигчин E. Лебедевын гэр бүл болон өөрийн хоёр хүүгийн хамтаар амьдaрсан тэрбээр Гуржийн сонгодог зохиолч Николоз Бараташвилигийн Хөх Тэнгэрийн Өнгө шүлэг тэрбээр унших дуртай байсан ажээ...
Тэнгэрийн хөх өнгөнд
Би бага наснаасаа хайртай
Хүүхэд байхаас хөх өнгө надад
Их язгуурын эхлэлийн билэгдэл
Эдүгээ би бээр оргил өдрүүдээ тулан ирсэн ч
Мөнх хөх өнгөө Бусад өнгүүдээр үл солином би
Тэнгэрийн цэнхэр өнгөтөй нүдэнд би хайртай
Тэнэгэр агаараар тэр нүд дүүрэн
Цэнхэр сарны туяа татнам
Бодол мөрөөдөлдөө уусаж
Тэнгэрийн алс оргилуудад тэмүүлэж
Би хөх өнгөнд замхарсан байна
Тэнгэрийн цэнхэр өнгө
Тэнгэрийн шүүдэрт намайг ариусгах болно
Үхээд алга болоход минь
Уйлан бүй нулимсыг би үзэхгүй
Цэнхэр манан татаж
Хөх тэнгэр
Хорвоо ертөнцийг бүчсэн байна
Өдгөө түүний бүтээл болсон Санкт Петербургийн Драмын Их Театр Георгий Александрович Товстоноговын нэрэмжит болсон бөгөөд түүний зугаалан алхах дуртай байсан сонгодог уран барилгаа дүүрэн өргөн чөлөө мөн түүний нэртэй билээ.
Хайнзангийн ЖАМБАЛЖАМЦ
Special
Дэлгэрхангай Алтанговь
Дэлгэрхангай Алтанговь
Дэчингунгааарилдийбадам Раднаасамбахайтаналеона
Зочин
Зочин