Олон улсын оюуны мэтгэлцээний “Валдай” клуб
Энэ оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо Олон улсын оюуны мэтгэлцээний “Валдай” клубын ээлжит XIII хурал болж өнгөрлөө.

Анх “РИА Новости” агентлаг, Гадаад болон батлан хамгаалахын бодлогын зөвлөл, “Москоу ньюс” сонин, “Рашиа профайл” зэрэг байгууллага 2004 онд олон улсын “Валдай” клубыг байгуулсан юм. Уг клубын анхны хурал Их Новгород хотын ойролцоох Валдай нуурын дэргэд болсон тул түүнийг ийнхүү нэрлэх болжээ. Энэ клуб нь олон улс болон орос судлалын талаар дэлхийд нэрд гарсан шинжээч, судлаачдын хооронд яриа, мэтгэлцээн зохион байгуулах замаар дэлхийн болоод Орос орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөж буй явдлуудын талаар бие даасан, гадны ямар нэгэн нөлөөгүйгээр дүн шинжилгээ хийх зорилготой байгууллага юм. Тухайлбал, энэ жилийн хуралд 34 орны 130 төлөөлөгч оролцсоны дотор Европын болон АНУ, БНХАУ зэрэг орны нэртэй их сургууль, судалгааны төвүүдийн эрдэмтэн судлаачид, дэлхийд томоохонд тооцогддог хэвлэл мэдээллийн агентлаг болон сонин, сэтгүүлийн сурвалжлагчид, Финляндын Ерөнхийлөгч асан Т.Халонен, Австрийн Ерөнхийлөгч асан Х.Фишер, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Т.Мбеки, Австралийн Ерөнхий сайд асан К.Редд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Фу Ин, Европын зарим орны парламентын болоод Европарламентын гишүүн зэрэг хүмүүс оролцов. Энэ удаагийн хуралд Монголоос анх удаа төлөөлөгч урьж оролцуулав. Бичсэн зарим нийтлэл нь орчуулагдан холбогдох хүмүүсийн нүдэнд өртсөн, олон улсын хуралд илтгэл тавьж байсан, ОХУ-д элчин сайдаар ажилласан, бас тэгээд Оросын ганц нэг нөлөө бүхий эрдэмтэн, сурвалжлагч таньдаг болохоор тэд миний нэрийг дэвшүүлж энэ том хуралд оролцох боломж надад олдсон юм.
Оросын талаас мөн адил нэрд гарсан эрдэмтэн судлаачид, зохиолч, сурвалжлагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Энэ жилийн хурал “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ: маргаашийн дэлхий ертөнцийн дүр төрх” гэсэн сэдвээр болов. “Валдай” клубын хурал бусад олон улсын хурлын адил секцүүдээр хуваагдан хэлэлцүүлэг явагддаггүй, урьдчилан зарласан асуудлуудаараа нэгдсэн хэлэлцүүлэг явуулдаг онцлогтой юм билээ. Хуралд тухайн асуудлаарх нэрт эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэхээс гадна ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтан, томоохон эрдэмтэн, мэргэжилтнүүдийг сонсож асуулт тавьж хариу авах юм. Жишээ нь, ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин, Засгийн газрын Тэргүүн Шадар сайд И.Шувалов, Сонгуулийн төв комиссын дарга Э.Панфилова, Гадаад хэргийн сайд С.Лавров, Шадар болон Сангийн сайдаар ажиллаж байсан нэрт эдийн засагч А.Кудрин, Курчатовын нэрэмжит цөмийн энергийн судалгааны төвийн удирдагч М.Ковальчук зэрэг хүмүүс мэдээлэл хийж тавьсан асуултуудад хариулт өгч байлаа.
В.Володин Төрийн Думд суудалгүй намуудын дуу хоолойг сонсдог механизм бий болгоно гэж ярьсан нь манайд ч хэрэгтэй зүйл гэж бодож байна. Мөн түүнээс барууны нэг сэтгүүлч “Путин гэдэг бол Орос орон, Орос орон гэдэг бол Путин” гэж “Валдай” клубын 2014 оны хурал дээр хэлж олныг шуугиулж байсныг нь сануулаад Путин 2018 онд Ерөнхийлөгчид нэр дэвших эсэхийг нь асуухад түүний рейтинг 80 гаруй хувьтай байгаа тул дэвших магадлал тун өндөр гэж хариулав.
И.Шувалов түүхий эдийн үнийн уналт, барууны орнуудын тавьсан санкциас болоод үүссэн эдийн засгийн хямралаас гарахын тулд дотоодын нөөц бололцоогоо ашиглах ажлын хүрээнд ОХУ-даа хамгийн томд тооцогддог “Роснефть” компанийн 19.5%-ийг энэ онд, 10%-ийг ирэх онд худалдах гэнэ. Эдийн засгийн байдал хүнд, ДНБ өсөхгүй байгаа хэдий ч хүн амын хэрэглээ, худалдан авалт нэмэгдэж байгаа сонин дүр зураг ажиглагдаж байна гэсэн нь үнэхээр сонин сонсогдож байлаа. Түүнээс Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлыг танайх Засгийн газар дээрээ ярьж байгаа юу гэж намайг асуухад бүх зүйл танайхаас хамаарч байгаа гэж уцаартай маягтай хариулаад Путин Ерөнхийлөгч, Си дарга хоёр хийн хоолойг Монголоор дамжуулж болох юм гэж ярьж байхыг би дэргэд нь байж сонссон, нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, гурван орны эсхүл Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ (кольцо) байгуулах асуудлаас эхлэх ёстой гэж бодож байна гэв.
А.Кудрин нилээд сонин зүйл ярина лээ. Орос орны хөгжил олон улсын интеграцчилал, технологийн шинэчлэл, хүний капитал (боловсролын салбарыг шинэчилж хүмүүсийн ажиллах, амьдрах орчинг сайжруулах), хуулийн байгууллагуудын реформ гэсэн 4 зүйлээс хамаарна гэнэ. Аж үйлдвэрийн IV хувьсгалд эдийн засгаа зохицуулах хэрэгтэй. Байгалийн хий, нефтийн экспорт нийт экспортын 60 гаруй хувийг эзэлж төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг. Гэтэл, жишээ нь, Герман улс 2030 оноос бензин, дизель түлшээр явдаг машиныг хориглох хууль саяхан гаргасан учраас хий, нефтийн хэрэглээ нэмэгдэж үнэ нь өснө гэж найдах хэрэггүй гэж ярив. Төрийн корпорациуд үр ашиг муутай тул тэднийг үтэр түргэн нийтийн хувьцаат компани болгох нь чухал гэж байлаа. Төр бизнесийн ажиллагаанд хэт их оролцдогийг тодорхой жишээгээр ярьлаа. Ухаандаа шалгалт хийсэн түшмэл заавал “дутагдал” илрүүлбэл ажлаа “сайн” хийсэн болдог тул шалгалтын үеэр буюу дараагаар нь тухайн үйлдвэр, компанийн эдийн засгийн үзүүлэлтүүд заавал унадаг гэнэ. 2000-аад оны эхээр төр 400 гаруй лиценз, зөвшөөрөл өгдөг байсныг 70 хүртэл цөөлсөн ч эргээд нэмэгдэж байна гэж шүүмжиллээ. ОХУ Азийн орнуудтай Европын хэмжээнд худалдаа хийхэд 10-20 жил хэрэгтэй гэнэ.
Хурлын үеэр илтгэл тавьсан Казахстаны Засгийн газрын Тэргүүн Шадар сайд, Төв банкны даргаар ажиллаж байсан Г.Марченкогоос манайтай адилаар Орос-Хятадыг холбосон эдийн засгийн коридорыг Казахстаны нутгаар байгуулах асуудал яригдаж байгаа эсэхийг асуухад одоогоор үгүй гэж хариулав. Ер нь Ази-Европыг холбоход Казахстанаар дайруулан зам, хоолой барих нь илүү дөт учир тун удахгүй ийм хөтөлбөр ярьж эхлэх нь дамжиггүй тул манайх гурван орныг хамарсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг нэн идэвхтэй хөөцөлдөх хэрэгтэй байгаа юм.
Нэг орой хурал зохион байгуулагчид Хятад болон Дундад Азийн орнуудын төлөөлөгчдийг урьж “Шинэ торгоны зам”, “Нэг зам, нэг бүс” төслүүдийг хэрхэн ойлгож байгаа, яаж хэрэгжүүлэх зэрэг асуудлаар чөлөөтэй санал солилцох явцад ОХУ, БНХАУ, Монгол болон Дундад Азийн орнуудыг “Хойд Төв Ази” гэж нэрлэж байх санал гарав. Манай судлаачид энэ талаар саналаа хэлэх байх гэж найдаж байна.
Шинжлэх ухаан, технологийн талаарх хурал маш сонирхолтой болов. Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлчихээд байгаа бөгөөд маш богино хугацаанд хүний амьдралын бүх салбарыг өөрчилнө гэнэ. Өнгөрсөн 2 дугаар сард бичсэн “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол” гэсэн миний нийтлэлийг нилээд олон хүн уншсан хэдий ч харин манай шийдвэр гаргагчид уншаагүй, эсхүл уншсан ч дэлхийн хэмжээнд явагдаж байгаа энэ үйл явцын ач холбогдлыг бүрэн ойлгохгүй байгаа бололтой, ямар ч арга хэмжээ авахгүй байна. Ер нь улс орнууд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Ялангуяа боловсролын салбараа шинэчлэхэд онцгой анхаарал тавиад эхэлжээ. Ойрын ирээдүйд боловсролын түвшний ялгаа (бага, дунд, дээд боловсрол гэдэг) байхгүй болох юм байна. Хүн, робот хоёрын харилцааны асуудал санаа зовоож байна гэнэ. Удахгүй байлдааны талбарт робот хүний оролцоогүйгээр дайсныг таньж устгах бололцоотой болохоор яах вэ гэдэг ч юм уу олон асуудал байна. Надтай хамт явсан В.Отгондэмбэрэл криптовалют (маш энгийнээр бол компьютерийн сүлжээгээр хийдэг гүйлгээ)-ын талаар асуугаадахсан чинь бөөн маргаан, яриа өрнөв. Түүнийг хэрхэн зохицуулах нь яах аргагүй нэн яаралтай шийдэх тулгамдсан асуудал юм байна. Өнөөдөр том банкууд бусад банкийг биш IT компаниудыг өрсөлдөгчөө гэж үзэх болсон гэнэ.
“Валдай” клубын хуралд оролцож байхад өөрт ажиглагдаж анхаарал татсан зарим зүйлээ уншигчидтай хуваалцах гэж үүнийг бичлээ. В.Путин, С.Лавров нарын хэлсэн, ярьсныг гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй нэг бичиж, нэвтрүүлсэн тул энд хөндсөнгүй. Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Валдай” клубын жил бүрийн хуралд оролцож санаа бодлоо илэрхийлдэг уламжлалтай юм билээ.
Хурал хэдий тансаг ч гэсэн бараг уулын орой дээр байдаг (далайн түвшнээс дээш 1369 метрт) “1369” гэсэн нэртэй, ойр орчиндоо худалдаа, үзвэр, үйлчилгээний ямар ч газаргүй тийм буудалд боллоо. Өглөөнөөс бүр орой болтол, заримдаа 23-24 цаг хүртэл хуралдана. Зарим хурал нь хаалттай, өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн ажилтнууд, жинхэнэ төлөөлөгч биш хүмүүсийг оруулахгүй болж байв. Ер нь бол “Валдай“ клубын хурлыг нэг иймэрхүү маягаар зохион байгуулдаг бололтой. Зарим хурлыг бүр усан онгоцон дээр хүртэл зохион байгуулсан гэж ярьж байна лээ. ”Валдай” клуб нь хүмүүстэй танилцаж холбоо тогтоох, санал бодлоо солилцох өргөн боломж олгож байгаагаараа онцлогтой гэж хэлж болно.
Эцэст нь ажиглагдсан нэг сонин зүйлийг дурдвал Европын орнуудын төр, засгийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс ямар ч хамгаалагчгүй зөвхөн туслахтайгаа ирж хуралд оролцож байхад ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асанг туслах, эмч, хамгаалагч гээд 13 хүн дагалдаж ирсэн байв.

2016.11.09
Зочин
Зочин
Та яагаад үүнийг бичихгүй байгаа юм бэ?
Зочин
Зочин
Зочин
Зочин
kkk
Гана
Даваа
man
Zochin
Dhn
Зочин
Ragnar
Ragnar
Уншигч