Ардын их хурал
Ардын Их хурал (АИХ)1990 оны долдугаар сараас 1992 оны долдугаар сар хvртэл хоёр жилийн хугацаанд Монголын парламент (єнєєдрийнхєєр УИХ) хоёр танхимтай байж vзсэн юм. Дээд танхимыг нь АИХ, доод танхимыг нь Улсын Бага Хурал (УБХ) гэж тус тус нэрлэдэг байв.
Огноо: Monday, January 15 @ 20:51:22 MST
Сонин:
Сонин:
Ардын Их хурал (АИХ)1990 оны долдугаар сараас 1992 оны долдугаар сар хvртэл хоёр жилийн хугацаанд Монголын парламент (єнєєдрийнхєєр УИХ) хоёр танхимтай байж vзсэн юм. Дээд танхимыг нь АИХ, доод танхимыг нь Улсын Бага Хурал (УБХ) гэж тус тус нэрлэдэг байв.
1992 оны нэгдvгээр сарын 13-нд батлагдсан шинэ Vндсэн хуулиар 76 гишvvнтэй нэг танхимтай парламентын тогтолцоог хуульчилж долдугаар сард анхдугаар чуулганыг нь эхлvvлсэн юм. Ийнхvv 430 гаруй гишvvнтэй парламентыг 76 гишvvнтэй болгон тєрийн дээд эрхийг шилжvvлэхдээ “Зуун ямаанд жаран ухна хэрэггvй” хэмээснийг иш vндэс болгосон билээ. Vvнээс хойш даруй 14 жил єнгєрсєн нь парламентын сонгосон хэлбэр маань ардчиллын тєлєвшилд хэр нийцэж буйг харахад хангалттай хугацаа. Хянаваас, АИХ хэмээх дээд танхимгvй, 76-хан гишvvн бvхий нэг танхимтай парламент нь ардчиллын єсєлт бойжилтод дэм болохоосоо хор болж мэдэхээр тєлєвтэй байна. Тодруулан тоочвол,
Нэг. Тєрийн дээд эрх мэдлийг харьцангуй цєєн хvний гарт єгєхдєє шийдвэр гаргах хvний тоо хичнээн цєєн байх тусмаа ашиг сонирхлоо нийцvvлэн, хуйвалдан тохиролцох бололцоог тэдэнд олгож, тєр олигархижих аюултайг тооцоогvй ажээ. Тухайлбал, 430 хvнийг бодвол, 76 хvн хуйвалдан тохиролцох боломж олон дахин их гэдгийг 1997 онд Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулсан, Vндсэн хууль зєрчсєн зєвшилцлийн олон гэрээ хийгдсэн, намууд нэг нь нєгєєдєє дагаар орж гардаг болсон, тєрийн ажлын туршлага, ёс зvй байтугай vсэг бичиг мэдэхгvй шахуу этгээдийг сайдаар томилж байсан. 250 сая тєгрєгийг тойрог тойрогтоо хуваарилсан зэрэг олон хэргvvд нотолно. Ийм том том хуйвалдаан хийгдэх боломж 430 гаруй хvнтэй АИХ-д бараг байсангvй. Эл зvй тогтлыг Р.Амаржаргал гишvvн “Тооны vйлчлэлийн хууль” гэж онож нэрлэсэн юм. Чухам “Тооны vйлчлэлийн хууль” ийнхvv vйлчлэхээс сэрэмжилж Их Британийн парламент хуралдааны танхимынхаа багтаамжаас бараг гурав дахин их гишvvдийнхээ тоог танаж хасдаггvй болой. Тєрийн эрх мэдлийг хэт цєєн хvний гарт єгвєл тухайн тєр олигархижих аюултайг тэд андахгvй.
Хоёр. Тєрийн олигархижилт нь дахин хуваарилах vндэсний орлого огцом єсєх, байгалийн асар их хэмжээний баялаг илрэн, vvний улмаас их авлига, урамшуулал єгєх чадалтай гадаад улсын том хєрєнгє оруулагчид єрсєлдєн гvйх зэрэг эдийн засгийн сонирхлыг єдєєгч хvчин зvйлvvд нэмэгдэх vед эрс идэвхждэг нь бас харагдаж байна. УИХ сарын ємнє баталсан, улсын тєсвийг хэлэлцэхдээ жилийнхээ ашиг орлогыг хувааж буй компанийн Тєлєєлєн Удирдах Зєвлєл шиг л байна. Улсын тєсєв гэдэг маань татвар тєлєгчдийн мєнгє. Одоо стратегийн орд нэрээр Тавантолгой, Оюутолгой, Шивээ Овоо зэрэг томоохон ордуудад дээрх ашиг сонирхлоо нэгтгэн зангидах ажил ид єрнєж байна. Энэ ажил єнєєдєртєє туршилтын vедээ яваа боловч “Эрдэнэт”-ийн экспортын орлогыг хянан хуваах эрхийг нэг хэсэгтээ, Тємєртэйн овооны цайрын ордыг Хятадын талтай хамтарч ашиглах эрхийг нєгєє хэсэгтээ хуваарилан зохицуулсан шиг гарц олдож, удахгvй туршилт “амжилттай єндєрлєх” биз дээ.
Гурав. Парламентын гишvvдийг цєєдvvлсэн нь тойргийн хэмжээ орон зайн хувьд ч сонгогчдын тооны хувьд томрох шалтгаан болжээ. Єнєєдєр УИХ-ын нэг тойргийн газар нутаг Европын дундаж улсын газар нутгийн хэмжээтэй тэнцvv байна. Нутаг дэвсгэр том, хvн ам нь тархай суурьшсан ийм тойрогт сонгуулийн зардал их байх нь ойлгомжтой бєгєєд мєнгєтэй хvн л нэр дэвшиж єрсєлдєх боломжтой юм. Хангалттай мєнгєгvй хvн нэр дэвшиж єрсєлдєхийн тухайд санахын ч хэрэггvй болсон байна. Энэ бол тєр олигархижиж байгаагийн бас нэг шалтгаан.
Дєрєв. Нэг тойргийн хvн амын тоо дунджаар 30 мянга орчим байгаа нь сонгогчдоос нэр дэвшигчээ таньж мэдэн сонголт хийх чадавхийг ноцтой сулруулж байгаа нь ажиглагдах болсон. Бидний цаашлуулдгаар жалга довын гэгдэх нэг хороо, сумынхан нэр дэвшигчдээ таньж мэдэх, салгаж ялгах чадвар нь томорсон тойргийн сонгогчдыг бодвол хол илvv байсан. Хvмvvсийн ямар ч муу хамтлагийн гишvvд бие биеэ таньж мэдэх бололцоотой болоод сонголт хийхдээ тулбал хамгийн итгэл даах хариуцлагатай, ухаалаг нэгнээ сонгодог нь байгалийн жам юм. Магадгvй, тєрлийн холбоо, ангийн найзууд, нэр дэвшvvлэгч намын нєхєд, гарын бэлэг зэрэг хvчин зvйлvvд нєлєєлєх боловч сум, хорооныхон сvvлийн мєчид таньж мэддэг учраас чансаатай нэгнээ нэг их намчирхахгvйгээр сонгодгийг 1990 оны АИХ-ын сонгуулийн дvн харуулсан. Тэр АИХ-д Монголын тvvхийн тун эгзэгтэй vед ардчилсан Vндсэн хуулийг баталж чадсан юм. Єнєєдєр УИХ-ын сонгуулийн тойргийн сонгогчдын тоо хэт олширсноос сонгогчид хvнийг танин мэдэх боломжоо алдаж, хэн сайн гар цайлгаж, хэн сайн яруу сайхнаар илтгэж, хэн сайн бэлэн амлаж, хэн сайн шоудаж чадаж байгаагийг нь намаар нь онилсхийж байгаад сонгодог болжээ.
Тав. Тухайн vедээ парламентын доод танхим болох УБХ нь бvхэлдээ ард тvмний шууд тєлєєлєл болох АИХ-аас томилогдож, зєвхєн тэдний ємнє тайлагнадаг байсан тул ямар нэг тойргийн сонгогчдоос хамаарах улс тєрийн барьцаанаас чєлєєтэй байж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжvvлэх бололцоогоор vнэмлэхvй хангагдсан байжээ. УБХ маш чадварлаг хууль тогтоогч байсан юм. Єнєєгийн УИХ-ын гишvvд нийт vндэсний эрх ашиг, єєрийн сонгогчдын эрх ашгийг алийг нь урьтал болгох вэ гэдэг ацан шалаанд унаж, сvvлийн мєчид дараа нvvр тулах учрал буй тул сонгогчдодоо ая тал засан хууль тогтоох, улсын бодлого боловсруулах зэрэг vндсэн ажлаа цалгардуулахаас аргагvйд хvрчээ. Зургаа. Ардчиллын нэн гоц шинж болох, хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх хэмээн хуваан хуваарилж, харилцан хянан тэнцвэржvvлэх зорилготой тєрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим нь Vндсэн хуулийн утгыг ухан хvртэж чадаагvйн уршгаар дорвитой хэрэгжсэнгvй. Парламентад сєрєг хvчин жинтэй оролцогч болоход хууль тогтоох эрх мэдэл нь гvйцэтгэх эрх мэдлээ дарамтлан тэвдvvлж, доройтуулан сулруулж байв. Гvйцэтгэх эрх мэдлийн сулрал нь тєрийн чадамжийг бууруулж байв. Vvнийг 1996-2000 оны болон 2004 оноос эхтэй єнєєгийн тєрийн vйл ажиллагаанаас харж болно. Харин УИХ-д сєрєг хvчин гэх юм vгvй vед хууль тогтоох байгууллага нь Засгийн газартаа дагаар орон, тvvний хуулийн алба мэт ажиллаж байв. Vvнийг 1992-1996 он, 2000-2004 оны тєрийн vйл ажиллагаанаас харж болно. Шvvх эрх мэдэл нь Ерєнхийлєгч болон тєсвєєр дамжин гvйцэтгэх эрх мэдлийн доор хагас автономи эрхтэй оршсоор ирсэн. Ийнхvv тєрийн эрх мэдэл бие биеэ хянан тэнцвэржvvлэх чадваргvй байгаа нь олигархийг улам гааруулдаг. Гэтэл АИХ-тай байсан хоёр жил тєрийн эрх мэдэл хуваах зарчим яв цав хэрэгжиж байсан юм. Учир нь эрх мэдлийн салаа мєчрvvд нь бvгд ижилхэн АИХ-аас томилогддог тул нэг нэгэндээ томорч хэн нэгнийгээ дагаар оруулах боломж байгаагvй ажээ. Долоо. Парламентын дээд танхим АИХ байх vед депутат хэмээх мэдээллийн байнгын амьд уг сурвалжаар дамжуулан олон тvмэн тєрийн бодлогын нарийн ширийнийг мэдэж, ойлгож авах боломж єргєн байсан. Депутат нь ч угаасаа тухайн хороо, тухайн сумынх тул сонгогчтойгоо нэгбvрчлэн уулзаж бодлого зорилтоо тайлбарлахад саадгvй байв. Vvгээрээ АИХ нь УИХ-аас илvv нягтаар ард тvмнийг тєртэй холбож байжээ. Найм. УИХ цєєхvvлээ учраас хэн нэгэн тодорч гялтганахыг хvсэгчийн хувьд тоглолт vзvvлбэрээ харуулах дажгvй тайз болчихдог. Тvvнийг нь анддаггvй зарим гишvvд чуулганы хуралдаанд бvтээлчээр оролцохын оронд vзvvлбэрээ vзvvлчихээд л гараад явчихна. Зарим vед чуулганы хуралдаанаар юу хэлэлцэж байгааг ч ойлголгvй, тэс єєр зvйл хашгичсаар гараад явна. Ийм тоглолт сонгууль дєхєх тусам арвижиж, хуралдахад тvвэгтэй болох нь бий. Энэ мэтээр vзэл бодлыг уралдуулан ажил хэрэг шийдэхээсээ илvvтэй, улс тєрийн шоуны талбар болсон парламент нь парламентат ёсны vнэ цэнийг унагаж, Ерєнхийлєгч, олигархи зэрэг сонирхогч этгээдvvдэд засаглах эрх мэдлээ алддаг. АИХ-ын 430 депутатын дотор ингэж євчигнєх этгээд мэр сэр байсан ч олны эсэргvvцэх дуунд унтран шалчийдаг байлаа. АИХ-ын танхимд ажил хэрэгч санаа онооноос єєр зvйл хэлэлцэгдэх учиргvй болохоор л тийм байжээ. Тиймдээ ч АИХ Vндсэн хууль батлах асар том зорилтын цаана гарч чадсан билээ. Ийнхvv нягтлан vзвэл, ардчилал олигархийн засаглалд шилжих аюул єдгєє нvvрлэж байна. Энэ УИХ ардчиллыг хvсэхгvй байгаа учраас аюул бий болоод байгаа хэрэг биш, харин ч тєрийн мэдлийн радио, телевизийг олон нийтийн болгох зэргээр чадлынхаа хэрээр хичээж байгаа юм. Гэвч шийдвэр гаргах тухайд хэтэрхий цєєн хvний бvрэлдэхvvнтэй тул мєнєєх “тооны vйлчлэлийн хууль” vйлчилж олигархижих євчинд єєрийн эрхгvй нэрвэгдээд байгаа юм. Єнєєгийн 76 гишvvнээс єєр хэн ч сонгогдон гарсан олигархижих євчинд нэрвэгдэх болно. Энэ аюултай євчнийг илааршуулах нэг арга зам нь байнгын бус ажиллагаатай боловч тєрийн эрх мэдлийг хэрэгжvvлж байгаа цєєнхийг ард тvмэн, татвар тєлєгчдийн нэрийн ємнєєс хянаж, зохисгvй санаархал бvрийг нь таслан зогсоох vvрэгтэй парламентын дээд танхим болох АИХ-ыг сэргээн байгуулах хэрэгтэй санагдана.