Фридрих Хайек “Боолчлолд хөтлөх зам” номоо хэвлүүлэхээр илгээсэн Америкийн гурван ч хэвлэлийн газраас татгалзсан хариу авчээ. Харин найз нь Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газартай холбож өгсөнөөр түүний ном анх 1944 оны 9-р сарын 18-нд АНУ-д гарчээ. Эхний хэвлэлт 2000 ширхэг хэвлэгджээ. Британийн эдийн засагч, улс төрч Уильям Бевериджийн санаа оноонд хариу барьсан үзэл санаагаар бичигдсэн номыг Америкийн уншигчид сонирхож сөхөж үзэх үү гэдэгт гайхах зүйл алга байлаа. 

Гэхдээ жилийн дараа Reader's Digest хураангуй хувилбарыг нийтэлсэн нь сая сая өрхөд тараагджээ. Тэр цагаас хойш дэлхийн 20 хэл рүү орчуулагдаж, хэдэн сая хувь борлогдов.

1940-өөд онд Европ болон АНУ-д төрийн оролцоо эрчимтэй нэмэгдсэн. Яг л өнөөгийнх шиг эдийн засаг, бизнест хөндлөнгөөс оролцох, хатуу зохицуулалт шаардах, өндөр татвар, шимтггэлийг хүлээн зөвшөөрсөн, идэвхтэй зүтгэлтэй төр засагт итгэсэн итгэл үнэмшил давамгайлж байв. Сэхээтнүүдийн дунд Үндэсний социализм бол капитализмын нэг хэлбэр гэсэн буруу ойлголт хүртэл газар авсан байлаа. 

1939 онд, Франкфуртын сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг философич Макс Хоркхаймер “Хэн капитализмын тухай ярихыг хүсэхгүй байна тэр хүн мөн фашизмын талаар ч дуугүй байх хэрэгтэй." гэж байв. 

Хайек сүүлд номоо Нацизм бол сонгодог социалист үзэлд өгөх хариулт мөн гэдэгь итгэдэг чиг хандлагатай Британийн социалист сэхээтнүүдэд зориулагдсан гэж тайлбарлав. Үнэхээр ч бодит байдал дээр энэ нь эдгээр чиг хандлагын зайлшгүй үр дүн байсан юм.

Тэр үеийн социалистууд Гитлерийн “Үндэсний социализм” гэж нацист хөдөлгөөн, тогтолцоо болон социализмын хоорондын оюун санааны уялдаа холбоог үгүйсгэн тайлбарлахаас зайлсхийдэг байв. 

Тэр үед Хайек “Гитлер ЗХУ-ын төлөвлөгөөт эдийн засгийн системийг улам бүр биширсээр байсныг” мэдэхгүй байсан ч өнөөдөр бид юү болсныг мэддэг болсон. 

1942 онд Гитлер ойрын хүрээнийхэндээ Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засгийг өмгөөлж: “Сталиныг хүндэтгэхгүй байхын аргагүй. Түүний хувьд тэр залуу үнэхээр суут ухаантан юм... түүний эдийн засгийн төлөвлөлт маш өргөн цар хүрээтэй тул зөвхөн бидний Дөрвөн жилийн төлөвлөгөөнөөс ч давж гардаг гардаг төдийгүй АНУ зэрэг капиталист орнуудаас ялгаатай нь ЗХУ-д ажилгүйдэл байхгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж хэлж байж. 

1941 оны 7-р сард Гитлер: "Үндэстний эрх мэдлийг ухаалаг ашиглах нь гагцхүү дээрээс удирдсан төлөвлөгөөт эдийн засгаар л амжилтанд хүрнэ.” Тэгээд: " Нэгэнт төлөвлөгөөт эдийн засгийг сонгосон ч түүнийг хэрэгжүүлж эхлэх гарааны ажил их байх болно. Герман, Европын эдийн засгийн дэг журамд жишиг тогтоох гайхалтай сайхан зүйл болно гэж би төсөөлж байна." гэх зэргээр хэлсэн үг, мэдэгдлүүд нь Хайекийн бүтээлийн үндсэн агуулгыг баталж байна. 

1971 онд Хайек номынхоо гол чиглэл нь үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэн төрийн болгохыг зорьсон сонгодог социализм байсан гэж онцолсон. Ялангуяа Үндэсний Социализмыг эдийн засгийн үүднээс авч үзвэл орчин үеийн социализмын эхлэл гэж үзэж болно.

Сонгодог социализмаас ялгаатай нь орчин үеийн социализм нь үйлдвэрлэлийн хэрэгсэлийг нийгэмчлэх, төрд авахыг эрмэлзэх, эрэлхийлэхээ больсон боловч харин хувийн өмчийн эрхийн нүүр царайгаар гангарахыг хичээдэг болжээ. 

Гэвч хувийн өмчийн тухай ойлголт байнга дор үзэгдэж, жинхэнэ агуулга алдагдан, амь төдий байдал нь албан ёсны мэт хууль ёсных болж байна. Энэ өөрчлөлт нь бизнес эрхлэгчдийг улам бүр төрийн хяналт, удирдлага, чиглэлд захирагдаж тэдэнтэй холбогдох байдалд хүргэж байна. 

Гитлер 1937 оны 5-р сард хэлсэн үгэндээ энэ философийг тайлбарлав: "Би Германы аж үйлдвэрийнхэнд хэлнэ. Жишээ нь, ‘Чи одоо ийм, ийм зүйлийг үйлдвэрлэх ёстой.” Тэгээд үүнийг 

Дөрвөн жилийн төлөвлөгөөнд тусгаж, буцаж хянана. Хэрэв Германы аж үйлдвэрийнхэн надад "Бид чадахгүй нээ " гэж хариулах бол Би түүнд "За, болж байна. тэгвэл би (төр) өөрөө өөртөө авч үүнийг хийх ёстой" гэж хэлэх байсан.Хэрэв тэд надад "Бид үүнийг хийх болно" гэж хэлэх юм бол би (төр) өөртөө авч хийх шаардлагагүй гэдэгт маш их баяртай байна” хэмээжээ. 

Хайек номондоо хоёрдахь чухал сэдвийг хөндсөн нь: Эдийн засгийн эрх чөлөөний алдагдахуй юм. 

Оюуны болон улс төрийн эрх чөлөөгөө алдахаас өмнө эдийн засгийн эрх чөлөө алдагддаг. 

Дэлхийн 2-р дайны дараа Их Британид маш их газар авсан өндөр татвар, нийгэмчлэх, төрд авах байдлыг гол маргааны сэдэв болгосон гэж шүүмжлэгчид бий. Гэвч эндээс улбаатай эдийн засгийн үр дагавар нь гамшигт хүргэсэн байсан бөгөөд хэдэн арван жилийн дараа Хайекийг биширэгч —улс төрийн эрх чөлөөгөө алдагдаагүй Маргарет Тэтчер л үүнийг эрс өөрчилжээ. 

Шүүмжлэгчид ямар нэгэн зүйлд тулгуурладаг. Эдийн засгийн эрх чөлөөг алдах нь улс төрийн болон оюуны эрх чөлөөг зайлшгүй эсвэл шууд алдах нөхцөл болохгүй гэж мэтгэдэг. Гэвч үүн дээр Хаекийн зөв байсныг олон үйл явдал нотлодог. Сүүлийн үеийн Венесуэлийн жишээг хараарай. Тэд хамгийн түрүүнд эдийн засгийн эрх чөлөөгөө алдсан. Дараа нь улс төрийн эрх чөлөө нь алга болсон.

Хайекийн сэрэмжлүүлэг өнөөдөр ч үнэ цэнтэй байгаа нь ойлгомжтой. Эдийн засгийн эрх чөлөө -

1980, 90-ээд оныхоос ялгаатай нь ухарч байна. “Аж үйлдвэрлэлийн бодлого”-д итгэх итгэл Хятад, АНУ, Европт давамгайлж ирлээ.Үүний зэрэгцээ оюуны эрх чөлөө амь бөхтэй үзэл суртлыг дэмжигчдийн бүх амьдралыг улстөржүүлэхийг хичээж байгаа аюул заналхийлэлд байсаар байна.

Өнөөдөр математик, статистикийг “ялгаварлан гадуурхал” гэж үздэг шиг үг хэлэх эрх чөлөө ч заналхийлэл дор байсаар байна. Эдийн засгийн эрх чөлөөг эсэргүүцэгчид ихэвчлэн оюуны эрх чөлөөг мөн эсэргүүцдэг. 

Ноён Райнэр Цитэлманн  

"Хүчирхэг катипализм” номын зохиогч юм.

Эх сурвалж: Financila times сонины 2024 оны 09 сарын 18 ны дугаараас зохиогчийн зөвшөөрлөөр орчуулав.