Бөмбөрцгийн Артгаа
Амралтын гэртээ их цэвэрлэгээ хийлээ. Төсөөрчээ. Юмны өмнө хэдэн хувцас угаалгын машинд хийв. За миний цамц эхлээд гарч иржийнэ. Шууд энгэр ханцуй аваа л авангуутаа урдуураа гүйлгэж татаад шууд угаалгын машин руу чихчихлээ. Араас нь өмд гараад ирлээ, босоогоос хөлд хүрч болох биш хутгаж дайраа л дэвжээнээс түрж гаргалаа.
Гадаа гарлаа. Орцныхоо хаалгыг өшиглөх мэх хийж онгойлгоод буцаад харвахад нь дагуулж гуядаа л гарлаа. Гудамж талбай сайхан байноо. Доллар их сагаж байгаа гэнэ. Манай төгрөгийг харцагадаж тэврээд нугасыг нь тас савсан юм байх. Нэгдүгээр үедээ л хөлийг нь аваад ард нь гарсан доллар хоёрдугаар үедээ бүр хошного руу нь хуруугаа хийгээд өлгөж шидсэн байна. Үүнийг харсан Сангийн сайд “бүх юм гомбоо болсон шүү манайхаан” гэсэн ам мэх хийсний дараа олон айл зурагтаа жийж унаад цонхоороо шиджээ.
Сонгуулиар шударга ёс амалж гарч ирсэн улсын дарга нар шударга ёсоо этэхий нь этэж, мурихы нь мурьж байгаа дуулдахын. Газар агентлагийн даргаар очоод адгаж яарсан харчуул алдалж орохын зэрэгцээ догдолж орж байгаа нь их байна гэнэ. Барилдааны календарь зохиож гурав дөрвөн нууц амрагийн хуваарь гаргаж байгаа өвөө нар ч ээвривээр. Өвгөн дарга нар хэвтээгээс ажиллагаа өндөртэй болтой юм.
Дайны хажуугаар дажин гэгчээр ажил албаа булаалдсан хурган дарга нар нэгийгээ төдийгүй том даргыгаа хүртэл тулаанд дуудаж шүүгч, үзэгч битий хэл ард түмэнтэй нь хамт нокаутаар ялна гэж твитрийн дэвжээн дээр хаадайсан удаа ч байна.
Аа тэгээд дургүй хүрээд гэртээ харьж, хөргөгчөө нээсэн хоёр шил пиав байжийнэ. Би эргэлзсэн ч гүй баруун шилдэж авангуут захнаас нь атгаж онгойлгод урдуураа хөнтөрч орхисон. Манай тамирчдад нэг ийм дайчин шинж яах аргагүй дутаад байгаан. Тэгээд жаахан хажуулды гээд ор луугаа очиж дэрнийхээ нарийн ууцаар нь тэвэрч аваа л давуулаад шидсэн. Орилоо л шидсэн дээ. Явж дууссан. Босч ирэнгүүтээ ахиж давхар хамж дайраад, зүүн талаар нь тойроод арагш нь дэрлэж унагангуутаа даралт аваад. Барилдааны цаг маг руу хараа ч гүй. Манай тамирчдад нэг ийм амиа тавьж тэмцэлдэж байгаа байдал сайн харагдахгүй байгаан. Тэгсэн чинь шүүгч нэг оноогоор торгоод. Уурандаа хувцаа тайлж шидээд унткаад хэвтжийнэ яршиг.
Dr. Aditya
Dr. Aditya
Зочин
Зочин
хн
Зочин
Зочин
Зочин
Мөн
Зочин
Зочин
Зочин
Ner
Зочин
Зочин
Н.Пүрэвжав
Чингис
Чингис
Чингис
Зочин
Зочин
Ганаа
Эрдэнэ
Зочин
Зочин
Зочин
оооуууууфффф