Сонгуулийн медаль: ”Бид ялав” ба “Тэд ялав”
Сонгуулийн дараагаар ерөнхийлөгч шагнал гардуулж байна. МАН-ын нэр дэвшигчид ”Бид ялав” медаль зүүжээ. АН-ынхны энгэрт ”Тэд ялав” медаль гялалзана. Бусад намынхан ”Бид хаачив” медальтай үзэгдэнэ.
-Фельетон-
Сонгуулийн дараагаар ерөнхийлөгч шагнал гардуулж байна. МАН-ын нэр дэвшигчид "Бид ялав" медаль зүүжээ. АН-ынхны энгэрт "Тэд ялав" медаль гялалзана. Бусад намынхан "Бид хаачив" медальтай үзэгдэнэ.
Хэд хэдэн бие даагч"нэр дэвшсэн нь үнэн" гэсэн цагаан хуудас барьжээ.
Мөн царцааны дүрс бүхий “Бид нүүлгэв” медалиар энгэрээ гоёсон гишүүд “намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэсэн байдалтай хөшилдөнө. Харин мөнгө атгасан сарвууны зурагтай “Бид тараасан” медаль дээр буусан ганц нэг нөхөд жаахан ичингүйрсэн байдалтайгаар булан тохой барааджээ.
Үүнтэй зэрэгцээд Татварын ерөнхий газраас сонгуулийн толооны тохирлын шагналыг гардууллаа. Сонгуулийн санал өгсан квитанциараа Их хурлын гишүүн хожсон азтай сонгогч бээр “заавал ч үгүй эмэгтэй гишүүн авна” хэмээн зөрүүдлэх аж.
Улаанбаатар хотын намын хороон дарга Сундуйн энгэрт “Худалдааны тэргүүний ажилтан” тэмдэг алтан нарны цацраг ичээн гялбалзана. Монгол-германы “Газарчин” киноны шинэ ангийг бүтээхээр ирсэн группийнхэн түүний зургийг янзан бүрийн поозоор авах нь сонин.
Ёслолын дундуур намын хөв хороон дарга М.Энхболд гарч ирээд АН-ын дарга З.Энхболдын цээжинд “Биднийг ялуулав” медаль зүүгээд тэврэхэд энгэрт нь шигдэн уусчих шиг боллоо.
Мөн “МАН-ыг ялуулсан нь хэний гавъяа вэ” цол тэмдгээр энгэрээ мялаалгасан генсек Эрхэмбаяр их л маадгар зогсоно.
Дараа нь, намын төв хороон дарга “МАН-ын нууц хүндэт гишүүн” цол тэмдэг бий болгосноо зарлаж, энэ шагналын хүрээнд олон талт ажил зохиосноо ярив. Энэ ажлын хүрээнд АН-ын ганц нэг нэр дэвшигчид урам хайрлах үүднээс зориуд дэмжин ялуулснаа хэлэв. Тэгээд хөшигний завсраар гараа оруулан мөнөөх “нууц” шагналаараа хүний энгэрийг цоолох аж.
Мөн улсын их хурлын бүтцийг шинэчилж, дарга, дэд дарга, хүмүүжүүлэгч багштайгаар ажиллуулах болсныг дуулгалаа. Парламент дахь “бяцхан хунтайж” нарын хүмүүжүүлэгч багшийг Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөгчдөөс шалгаруулж авах юм байна. Тамгын газрын төсвийг нэмэгдүүлэн, памперсны зардал суулгах болсон тухай шивэр авир хийцгээнэ.
...Энэхэн зуур хажуугийн нойлын өрөөнд ус хүржигнэтэл татах чимээ гарч хижээл хөвүүн хувцсаа товчилсоор гарч ирэв. Үүнийг анзаарсан ерөнхийлөгч
-Алив тэр, саяны баасан хүү нааш ир...гээд нэр нь үл мэдэгдэх медаль зүүж өглөө. Саяхан баасан хүү туслахаа дуудахад малигар байсан гэмээр шар ах гүйж ирээд медалийнх нь хайрцагийг авч хармайлснаа бакиаль гутал руу нулимаж байгаад зүлгэж эхлэвэй…гэж.