Монголын комунист нам
1992 – 2016 хооронд 24 жил МАН-8, АН-8, хамтарч-16 жил засаг барьжээ. Сүүлийн 24 жилийн гай гавьяа дүндээ дүн. Гэхдээ сөөмийн ялгаа тодруулая гэвэл...
"Хувьсгалаас хойш 20 жил эрх мэдэлд хөлбөрсөний дараа тэд хөгширч.. гэр бүл хамаатан садан нуудгай нартаа дарагджээ.. Мужийн намын хорооны дарга нарын 70 хувь нь бага боловсролтой.. Эзэний /Сталины/ хэлдгээр боловсон хүчний асуудал маш хурцаар тавигдлаа..”
Э.Радзински. Сталин номын хэсгээс..
Непкогоос гаргасан “Сталин” гэж сонирхолтой орчуулгын ном бий. Түүнийг уншиж суухад ерөнхийдөө комунистуудад дараах хэдэн нийтлэг шинж байх шиг:
1. Нэгнээ үзэхгүй. Троцки нь Сталинаа үзэхгүй. Сталин нь намын бүх томчуудаа үзэхгүй. Хамгийн үнэнч нөхөр, жинхэнэ хувьсгалч дүү Кировын үхлээр Сталин мөн ч их “шоудаж”, хамаг триллерийнхээ эхлэлийг тавьсан байдаг юм байна. “Алуурчныг Зиновьевчуудаас хай гэж нөхөр Сталин хэлсэн. Тухайн үед чекистүүд итгэхгүй байсан..” Э.Радзински. Сталин номын хэсгээс..
2. Үе солигдохгүй. Хувьсгалаар гарч ирсэн тэр л үеийнхэн нь бүрэн командаараа хэдэн арван дамжиж төрд суучихдаг. ЗХУ нурах үед Черненко, Андропов эд нар нь бараг 90 шахсан хөгшчүүд байсан гэх.
3. Боловсон хүчин муутай. Хувьсгалаар хэн ч, бүр бага дунд боловсролтой нэгэн ч төрд шургалж болдог.
4. Социалист уралдаан. Хэдэн мянган километр зам, хэдэн зуун үйлдвэр ашиглалтанд орж пропоганда дээр улс хөгжөөд байгаа мэт харагдавч ард иргэдийн нь амьдрал туйлдаж, улс орон их хэмжээний өрөнд баригдсан байдаг.
5. Эдийн засгаа сүйрүүлдэг. Комунистуудын хамгийн гол шинж, гол алдаа.
Сталины тухай нэг онигоо бий. Нэг хүн Сталинаас асууж гэнэ,
-Яавал ард түмэн өөрийг чинь хайрлах вэ?
-Ард түмнийг тахиа гэж төсөөл. Тэгээд тахианы бүх өд сөдийг нь зулгаагаад хаячих. Аяндаа нарны халуунаас нуугдаж сүүдрийг чинь бараадаж, хөлийг чинь түшинэ... гэж. Засгийн газар Таван толгойн “хувьцаа” худалдаж авах нэрээр иргэдэд 100 мянган төгрөг тараасантай зүйрлүүлж болмоор шиг л санагдаад байгаа юм.
1992 – 2016 хооронд 24 жил МАН-8, АН-8, хамтарч-16 жил засаг барьжээ. Сүүлийн 24 жилийн гай гавьяа дүндээ дүн. Гэхдээ сөөмийн төдий ялгаа тодруулая гэвэл нэг нь нэрээ сольж, комунист байснаа ардчилсан болж буй нам. Нөгөө нь ардчилсан байснаа комунист болж буй нам юм. Энэ жилээс “хонхны дуу” чухам аль намын бэлэг тэмдэг вэ гэдэг нь ойлгогдохоо байсан...
Намын шинэчлэл асар хэцүү. Сталин бол шууд л хядлага явуулсан байдаг. Хүссэн хүсээгүй ирээдүйд хоёр том нам улс төрд зонхилно, шинэ намууд “зам товчилж” чадахгүйг ХҮН харуулав. 2010 онд МАН сонгуулийн ялагдлын эрсдлээс айлгүй нэрээ сольсон нь том шинэчлэл байсан юм. Одоо АН –д шинэчлэл хэрэгтэй байхаа даа...