Хөгжилтэй улсын иргэн
Хөгжилтэй улс байх юм. Энэ үг ядаргаатай уншигдана тээ. Заримд нь өндөр хөгжсөн орнууд санагддаг байхад заримд нь маазарсан зарчимгүй нөхөд харагдана. Манай монгол улс бол ёстой хөгжилтэй.
Хөгжилтэй улс байх юм. Энэ үг ядаргаатай уншигдана тээ. Заримд нь өндөр хөгжсөн орнууд санагддаг байхад заримд нь маазарсан зарчимгүй нөхөд харагдана. Манай монгол улс бол ёстой хөгжилтэй. Бүүр улс төрчид нь бүүр хөгжилтэй. Бид сонгууль эхлээгүй байхад л битаан тараасан, биелгээ хийсэн, зодуулаад байхаар гомо болдог тухай хөгжилтэй явдалуудыг харж инээдээ хүргэж байсан. Одоо сонгууль эхлэхээр бүүр хөгжилтэй явдалууд үзэх тул 11ний өдөр гэдэг миний хувьд тэсэж ядаж хүлээж байгаа өдрүүд. Тэрийг сонгуулийн дараа сайхан тоймлоноо залхуу хүрчкүү бол.
Гэхдээ манай улс бол хөгжөөд байх шиг байгаан. Бас найрсаг Улаанбаатар маань ч их найрсаг болоод байх шиг. Манай ажил энэ Сүхбаатарын талбай ойролцоо байдын. Сүүлийн нэг сар лав манай энэ талбай хөгжөөн цэнгээнээр тасарсангүй. Өдөр бүр л юм болж хөгжиж цэнгэсэн ард түмэн болж. Аргагүй дээ тэнд улс төржиж жагсаж цугалдаг хэд одоо дарга болоод тэнд зогсох нь битгий хэл энгийн хүмүүс ойртохын эцэсгүй амьтад болсон. Гэхдээ талбай дээр юм болох гоё юм. Хэдийгээр дарга нар өрөөнийхөө цонхоор шууд үзэх гэж ингэж байна гэсэн адын бодол орж ирээд байгаа ч хөгжиж цэнгэнэ гэдэг бол сайхан зүйл гэсэн бодол илүү давамгайлж байна. Спортын тэмцээн, өдөрлөг, нийтийн бүжиг, гүйлт харайлт гээд болохгүй юмгүй боллоо. Талбай бол энэ утгаараа хамгийн ориг тайз юм байна. Бөхийн өргөө, төв цэнгэлдэх этрээр ер нь юугаа хийдэг байнаа ч гэж бодогдож байшүү.
Одоо ойрын хугацаанд талбай дээр асар том асар засаж хөлбөмбөгийн европын аврага шалгаруулах тэмцээнийг үзүүлж болжээн. Том бизнэс шүү. Наадмын шөвгийн дөрвөн бөхийг талбай дээр авчирч барилдуулмаар байна. Дарга нар шууд ордноосоо үзнэ. Наадмын морьны уралдааныг шууд хүй 7 худгаас нэвт давхиулаад баруун 4 замаар нэвт уралдуулаад талбай дээр барьчихмаар байна. Сурын харвааг ч гэсэн талбай дээр хийнэ. Гэхдээ дарга нартаа сайхан хуяг дуулга өмгөхгүй бол өмнө нь ордны цонхыг хага харвасан гашуун түүх бидэнд буй. Мөн АСЕМ-ийн хурлыг талбай дээрээ хийж монголын талын дарга үг хэлэнгүүт уухайлан алга ташдаг байвал бас сүртэй юм. Одоо 4 сая дахь иргэнийг шууд талбай дээр мэндлүүлж манай ерөнхийлөгч газар дээр нь нэр өгөх хэрэгтэй. Хөгжөөн цэнгээнд хөг ихдэхгүй шүү дээ. Төрийн золголтоо талбай дээр хийж Сүхбаатарын хөшөөнөөс өндөр идээ таваг засаж гэнисийн номондоо бүртгүүлэх хэрэгтэй. Угаасаа тэр гэнисийн ном нь манай улсаар дүүрж гадныхан ёстой гажтай ард түмэн юмаа гэж шүүрс алдаж байвал сайн.
Ер нь ийм сайхан тайзтай болсон юм чинь манай шоу бизнэсийхэн ч гэсэн одоо үйл ажиллагаагаа сэргээж стирпизийн хатан хаан, эрэгтэй тайчигчийн улсын аврага, том хөхтэй мисс этрээ сэргээх хэрэгтэй. Угаасаа бид тэгэж л байсан. Бид хүний эрхийг хамгаалдаг улс болхоо олон нийтэд баталж трансжэндэр миссийн тэмцээн ч зохиож болхын. Гол нь хэнд ямар мэсэж өгөх вэ гэдэг л чухал. Шөнийн цагаар эдгээрийг хийхгүй бол залуу үе хүүхдүүд сонирхоод балрана гэдгийг манай эрхэмсэг дарга нар мэдэж байгаа нь гарцаагүй.
Бид улс шиг хөгжсөн орны хөгжиж цэнгэж чаддаг хөгжилтэй хүмүүс, найрсаг улаанбаатарын найрлаж чаддаг ард түмэн билээ. Хармаандаа улаан мөнгөгүй өлсөж үхгэж явж байхдаа ч талбай дээр болж байгаа арга хэмжээг хараад баяр төрөөд байдын. Хэзээ бид ийм хөгжилтэй байлаа даа. Бид одоо хөгжсөөр байна. Хөгжөөн цэнгээн бэлгэлдэг бүхэн түм буман лаяк
Зочин
Иргэн
маазарсан улс
Гана
Зочин
NB
Зочин