Чикагод болсон дэлхийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Монголын тамирчин Э.Бадар-Ууган шvvгчийн илт булхайтай шийдвэрээр ялагдаж тамирчин хvн байтугай энгийн хvн уураа барж байв. Дасгалжуулагч Д.Банди ч “АНУ-ын консул надад виз єгсєн бол шавь маань мєнгє биш, алтан медаль авах байсан юм. Би эндээс мессэжээр байнга зєвлєгєє єгч байсан. Гэвч хажууд нь байгаагvй болохоор харамсалтай байлаа. Яагаад монгол хvн дэлхийн аварга болж болдоггvй юм бэ” гэж гомдлоо єчиж байв. Э.Бадар-Ууган шvvгчийн буруутай vйл ажиллагаанаас алтан медаль авах боломжоо алдлаа хэмээн vг унагаж байсан цаг жилийн ємнє. Тэгвэл энэ жил тодруулбал, Бээжингийн олимпод манай боксчид элэг нэгтнээ баярлуулсан мэдээ дуулгасаар. Би дэргэд нь байсан бол гэсэн Д.Банди багшийн харуусал vгvй болж. Тvvний сэтгэл тэнvvн байх энэ цаг дор жил гаруйн ємнєхєн УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х.Баттулга “Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгvй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга” хэмээн харуусан “Пvvжээгийн эх орон” нийтлэлийг бичиж байсныг дахин уншигч тvмний хvртээл болгож байна.

Пvvжээгийн эх орон

МАХН-ын сvvлчийн их хурлаар намын дарга болсон С.Баяр даварч, Ерєнхий сайдын суудлыг нэхэх vедээ “Намын даргын хувьд миний туйлын хvсэл, зорилго бол ирэх сонгуульд ямар ч аргаар хамаагvй ялах” гэж мэдэгдлээ. МАХН эх орноо хєгжvvлэх, ард тvмнээ ядуурлаас гаргахыг бус суудлаа хадгалах, сонгогдож эрх мэдлээ бэхжvvлэхийг л эрхэмлэж явдгийг шулуухан vгтэй гэж vнэлэгдсэн шинэ дарга нь илчилсэн нь энэ.

Пvvжээ

Нэгэн япон найруулагч Монголоор аялж, зураглаж явахдаа монгол ахуйн онцлог, нvvдэлчдийн зан заншил зэргийг сониучирхан хальсандаа буулгав. 1990 оноос хойш хєгжингvй орнуудын телевизийн дэлгэцийг элээсэн ядуу, мунхаг монгол хэмээх улигт сэдэв. Хvн, мал хоёр нь ялгаагvй болсон, дампуу удирдлагаа ахин дахин сонгож, орой дээрээ залдаг хачирхалтай нэгэн vндэстэн Азийн цээжинд байдаг. Сэхэл авах янз алга гэх маягийн сурвалжлага, нэвтрvvлгvvд 20-иод жил хєвєрсєн.

Гэвч Японы NHK телевизийн сэтгvvлч, зураглаач Сэкио Еошимура улигт сэдэв, дvрслэл дотор хvний сэтгэлийг хєндєх хєг аяс дуугаргаж, хєдєєгийн малчин айлын зургаан настай хэрсvv бор охин Пvvжээгээр Монголын нийгэм дэх дампуу vзэгдлvvдийг тод томруун харууллаа.

Yйл явдал нь МАХН, vндэсний удирдагчийн хязгааргvй дарангуйллын жилvvд 2000-2004 онд болох ажээ.

Улаанбаатараас 72-хон км зайд орших Тєв аймгийн Баянчандмань сум. Дэд бvтэц сайтай, цахилгаан, гэрэл гэгээтэй газар. Их хотын хаяанд шахуу амьдрах малчин айлын амьдралыг япон найруулагч ямар ч нэмэр хачиргvйгээр харуулахад л бидний амьдарч буй нийгмийн идээ бээр шахагдан гарчээ. Пvрэвсvрэн охин, ээж, дvv, 78 настай эмээгийн хамт XXI зууны эхэнд XIII зууны ахуйд амьдарч байв. Толгой эргэм хєгжилд хvрсэн Японы иргэдэд тал нутагт морин дэл дээр єссєн бяцхан охин жаахан дvvтэйгээ хонь хариулж, эрсдэл дvvрэн, хахир хатуу малчны ажилд тvvртэлгvй аж тєрєх нь хачирхмаар, гайхмаар санагдсан биз.

Єрх толгойлсон ээж нь цаг vргэлж алдуул мал хайж хээр явах агаад ингэж явахдаа мориндоо чирэгдэж, эмнэлгийн тусламж авч чадалгvй єєд болсон ажээ. Сумын эмнэлэг тvvнд туслахаас цааргалсан шалтгаан нь эрvvл мэндийн даатгалын дэвтэр байгаагvй, мєнгє тєлєєгvй. Хар бага насандаа эхээсээ хагацсан охин байгалийн гамшигт нэрвэгдэн, дэрвэж, жаргаж явах vеэ єдєр бvрийн эцэс тєгсгєлгvй хvнд хvчир ажилд нухлагдан єнгєрєєнє. Тvvнд ирээдvйгээ сайхнаар тєсєєлєх, vлгэрийн Япон оронд очиж суралцах гэгээн хvсэл тєржээ. Хорвоог сумынхаа толгодын дундах боргил амьдралаар тєсєєлж явсан эгэл охинд япон хvн, тvvний орчуулагч ихийг сурвал энэ байдлаасаа сална гэсэн мєрєєдлийг тєрvvлсэн ч байж болох. Єр зvрх урагдмаар нь Монголын хахир нийгэм Пvvжээгийн гэгээн хvслийг няц дайрч, ахархан, гунигт амьдралыг нь тасалжээ. Зовлон, дарлал дvvрэн амьдралд нь цэг тавихаар бурхан тvvнийг аваад явсан ч юм билvv.

Пvvжээтэй адил хvvхдvvд хєдєє зєндєє бий. Тэдний хvслийг ч бас энэ дампуу нийгэм няцалсаар байгаа. Тэр бяцхан иргэдийн хэд нь Пvvжээ шиг арван хоёрхон насандаа vл биелэх гэгээн мєрєєдлєє тээн эргэж ирэлгvйгээр одсон бол, одох бол… Олонхи монгол хvvхдvvд яагаад мєрєєдєлдєє хvрч чадахгvй байгаа юм бол оо гэсэн бодол тээсээр киног vзэж дуусгав.

Э.Бадар-Ууган

Чикагод болсон дэлхийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт дээр Монголын тамирчин Э.Бадар-Ууган шvvгчийн илт булхайтай шийдвэрээр ялагдлаа. Илт давамгай тоглож байгаад хоёр оноогоор торгуулж, луйвраар хожигдсон нь vзэгчдийн уурыг барсан. Э.Бадар-Ууган ч тэсгэл алдахдаа цаг дууссаны дараа Оросын тамирчны нуруу руу цохиод авна лээ.

Би тамирчин явсны хувьд тvvний сэтгэлийг маш сайн ойлгож, ємєєрч, єрєвдєж байлаа. Чи vнэхээр сайн тоглосон. Ахиад л арчаагvй ядуу нийгмийн золиосонд асгаруулсан хєлс чинь талаар єнгєрлєє.

Боксын дэлхийн аваргатай болох нь гэсэн монголчуудын найдварыг бул¬шилж, уландаа гишгэсний шалтгаан нь бидэнд єєрсдєд маань байгаа. Сонинд нийтлэгдсэн ярилцлагаас vзэхvл энэ бvхэн улам тодорхой болно.

“Дасгалжуулагч Д.Банди:

-Маш их баярлаж байна. Бас гомдож байна. АНУ-ын консулд гомдож байгаа. Би тэнд очсон бол шавь маань алтан медаль авах байсан юм.

Мєнгє биш алт шvv. Би эндээс мессэжээр байнга зєвлєгєє єгч байсан л даа. Гэвч хажууд нь байгаагvй болохоор харамсалтай байлаа. Э.Бадар-Ууган ємнє нь оросуудыг зєндєє ялж байсан. Гэтэл энэ удаад шvvгч манайханд оноо єгєхдєє харамласан. Ямар ч vндэслэлгvй торгууль єгсєн нь vнэн. Тэр Аргентиний шvvгчийг би сайн таньдаг байсан юм. Хэрэв би єєрєє тэнд байсан бол ийм байдал vvсэхгvй л байсан байх. Яагаад монгол хvн дэлхийн аварга болж болдоггvй юм бэ.

-Танд ямар шалтгаанаар виз олгоогvй юм бэ?

-Эхлээд бидэнд бvгдэд нь виз олгоогvй шvv дээ. Нэлээд заргалдсаны эцэст 10-аад хоногийн дараа манай тамирчдад виз олгосон ч Ц.Нандигжав бид хоёрт єгєєгvй. Манай хоё­рын гэр бvлийн гишvvдээс тэнд хууль бусаар амьдардаг гэж vзсэн юм билээ. Манай охин тэнд сурдаг нь vнэн. Гэхдээ тєрийн сангийн тэтгэлгээр ном журмынх нь дагуу сурч байгаа. Тиймээс АНУ-ын Консулыг олон улсын шvvхэд єгнє. Бид ардчилсан нийгэмд амьдардаг. Гэтэл тэд их гvрний дээрэнгvй vзэл гаргаж байна.

Э.Бадар-Ууган:

-Шvvгчийн буруутай vйл ажиллагаанаас болж алтан медаль авах боломжоо алдлаа.

Ядуугийн зовлон

Ядуу хvнийг дээрэлхэх хvн олон ажээ. Пvvжээгийн ээжийг малын хулгайчид, сумын эмч, хvнд сурталтнууд гээд олон хvн дээрэлхсэн бол Э.Бадар-Ууган болон Монголын шигшээ багийг баян орны консул дээрэлхэнэ. Луйварчин шvvгч, мєнгєтэй орны тамирчид Монголыг бєєрєлхєнє. Дохад У.Мєнх-Эрдэнэ хятад боксчинд илэрхий луйвардуулахад, Бакуд Б.Наранбаатар бас л орос бєхєд шоглуулсан. Спортоор дамжуулж их гvрний дээрэнгvй vзлээ илэрхийлдэг улсуудын тамирчидтай таарах бvртээ мєхєстєнє.

Нэг новшийн даргын гаргасан эрvvл мэндийн даатгалын журмаас болж эрдэнэт хvн амиа алдахад арчаагvй гадаад харилцааны ажилтнууд нь хар цагаан тамхи нууцаар зєєнє. Спортын удирдлагаас болж шигшээ багийн дасгалжуулагч, шvvгч нь виз авч чадахгvй дээрэлхvvлнэ. Улс нь ч гэж улс. Удирдлага ч гэж удирдлага.

Монголын тамирчид гайхамшигтай хvмvvс. Автобусанд сууж бэлтгэлдээ яваад, гуанзанд орж єл дарчихаад ямар ч сэргэлт, витаминжvvлэлтгvй хэрнээ дэлхийн аваргад очоод 200 сая, 300 сая, нэг тэрбум хvнтэй, хєгжчихсэн орнуудаас (Орос, АНУ, Хятад) шалгарч, улсаараа хамаг юмаа хангуулсан, эрхэлчихсэн тамирчинтай илvvрхэж vзээд луйвардуулна гэдэг бишрэм амжилт. Эгэл мєртєє хvчирхэг тамирчдаараа бид бахархахгvй байхын аргагvй.

Нєгєє талаар бид хэдий болтол ийм байх юм бэ. 17 жил бусдад дорд vзэгдэн, ядуу доройгоороо дуудуулж, нvдэнд орсон хог шиг vзэгдлээ. Энэ хэвээрээ байгаад л байвал олон сайхан монгол авьяастнуудын хєдєлмєр, амжилт дарагдсаар, булшлагдсаар л байх болно.

КВН гэж Оросын телевизийн хєгжєєнт хєтєлбєрийн гол баатар нь чукча байхаа хэдийнээ больж тэдний орыг монголчууд, Монгол орон эзэлсэн байхыг дугаар бvрт нь зохиогдох зайгуул онигоонуудаас нь харж болно. “Ертєнцийн хамгийн тэнэг хvн хэн бэ гэсэн асуултад нэвтрvvлэгт оролцогч итгэлтэй, хєгжилтэй, хоржоонтойгоор “монгол” гэж хариулж байна. Яагаад гэхээр “тэд хариулж байгаа малнаасаа ялгаагvй учраас” гэж зарлаж байх юм.

Япон найруулагчийн кинонд ч Монголд зуд болж олон мал vхсэн тухай яриаг ор¬шуулгын газраар дvрсжvvлжээ. Далд санаа нь “хvн нь ч гэсэн малнаас єєрцгvй” гээд байгаа ч юм уу. Бодоод vзэхээр тийм ч юм шиг.

Тєрєєс тєрсєн тэрбумтнуудын хурдан хvлгийн жvчээ нь Пvvжээгийн гэрээс тансаг, арчилгаа, эмчилгээ нь Пvvжээгийн ээжид “унжсан” сумын эмнэлгээс илvv байдаг юм. Гаднын хvний нvдэнд энэ бvхэн соргог тусч, тойруу замаар хэлсэн нь тэр баримтат кино.

Тєрєєс тєрсєн тэрбумтнууд хайртай нохойндоо ч Америкийн виз авч чаддаг юм. Шигшээгийн дасгалжуулагчид олддоггvй виз авлигачны нохойд шууд олдоно. Яагаад гэвэл тvvний vр зулзага Америкт vлдэхгvй. Тvvнд Америкийн яснаас Монголын мах хавьгvй дээр. Америкийн консул ийм л зvйлийг тойруугаар бидэнд мэдрvvлэх, ойлгуулах гэсэн нь тэр юм болов уу.

Тєгсгєлийн оронд

Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгvй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга. 17 жил биднийг удирдаад ядуугаар минь vлдээсэн нам, засгийг vргэлжлvvлэн тахисаар байх эсэхээ шийдэх цаг хаяанд ирлээ. Улсаа хєгжvvлэхээс суудлаа хадгалахыг илvvд vздэг улстєрчид, ард тvмнээ тэтгэхийг бус сонгуулийн ялалтыг мєрєєддєг намтайгаар монголчууд хол явахгvй нь ээ. Ерєнхийлєгчийн АНУ дахь айлчлалын vеэр монголчуудын визийн журмыг хєнгєлєх тухай асуудал хєндсєн нь “шалгуур vзvvлэлт хангахгvй” гэсэн хана мєргєсєн билээ. Сингапур зэрэг жижиг боловч хєгжилтэй орнуудын иргэд АНУ-д визгvй зорчдог юм билээ. Тэгэхээр бид ядуу байсан цагтаа ямар ч виз гуйгаад нэмэргvй, хєгжиж, иргэдээ хэнээс ч дутахгvй болгосон цагт визийн журам аяндаа хєнгєлєгдєнє гэж ойлгогдож байна. Иргэд нь ядуу, харлаж vлдэх магадлал єндєртэй байхад ямар ч мундаг Ерєнхийлєгч очоод vгvйсгэсэн хариулттай л буцна. Ай хєєрхий Пvvжээ…

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга