Сонгууль болох гээд нэр дэвших хүмүүс хаа сайгүй. Ганц л юм захий эхлээд офшоортой бол.

Офшоорчгүй хэвтэж байж нэр дэвшиж яанаа. Одоо дурын хэвлэлүүдээ бариад үз. Томоохон улс төрчид бүгд офшоортой. Нэг муу ядарсандуу жижэг сажиг амьтад л офшооргүй. Зарим нь бүүр твийтэр дээрээ офшоор гэж юу байдын бэ гэж мэдлэгээ гайхуулж байна. Тийм амьтад улс төрөөс бүүр холдох хэрэгтэй л дээ. Офшоор бол улс төрчдийн хувьд анхан шатны мэдлэг шүү дээ.

Гадуур бүүр сураггүй хүмүүс нэр дэвших гээд явж байна. Офшоорыг гаргаад байгаа Панамын суваг юнивишн, скаямэдиагын хэддээр гардаг юм бэ гэж яваа амьтан байхад Офшоор орох гэсийн тэр бүсийн хил хаагуур байна гээд глобус барьцан нөхөр ч тууж явна. За арай гайгүй засал авхууд нь банкан дээр очцон офшоор данс нээж өг гээд тэллэр охиныг  толгой түрүүгүй загнаад зогсож байна гэнэ. Одоо банкныхан нэг дансархуу юм нээж өгөөд дээр нь гараараа офшоор гэж бичэж өгөөд гаргах хэрэгтэйшд тийм юмнуудад.

 Сая нэг нэр дэвшигчтэй танилцлаа. Хамаг байдгаа зараад 570 авчлаа одоо яах вэ гэжээн хөөрхий. Би шууд алив офшоор чинь хаана байгаан л гэлээ. Зайлуул их сандарч уг нь өмнө нь байсан байхаа. Манай эхнэр гэж нэг салга юм гэжээшд. Эхнэр чинь буруугүй чи өөрөө харваас офшооргүй царайтай байна. Ийм хүнд хэн санал өгхийн. Чи сонсоснуу том улс төрчид бүгд офшоортой байна. Зарим нь бүүр офшоортойгоо ч мэдэхгүй мартцан явжээн. Энэ чинь пиар ойлгоо. Надад яахавдээ нэг муу офшоор байдын би мартцан байлээ гэдэг чинь хайнга баярхуу юмтай хүн гэдгээ гайхуулжээн. Ийм хүний төлөө бол сонгогчид саналаа өгнө.  Гадны томоохон албан тушаалтай хүмүүс яажээн. Офшоортойгоо мэдэнгүүтээ албан тушаалаа өгжээн. Яагаад гэвэл ийм сайхан офшоор байхад цаашид албан тушаалаар яахын бэ гэжээн. Гадны томчуул бол аргагүй өөрсдөө мэдээгүй байхад нь их том офшоор нээгдцэн байдаг болтойм билээ. Харин манайхан гэж ядарсан хүмүүс нэг муу дампуурцан кампанид, эсвэл өөрөө нээгээд нэг ч төгрөг хийгээгүй этр байгаа байхгүй юу. Улс төрчид офшоортой болж дэлхийн энд хүрэх гэж тэгэж аргаа алдаж байхад чи офшоорчгүй бол нэр дэвших бодлоо хая.

Зарим нь дүүгийнхээ нэр дээр офшоор нээж. Энэ ч пиар миний нэр хүнд угаасаа мундаг харин дүүтэйгээ хоёулаа офшоортрй болчуул цугт нь олон түмэн таниад явчихна гэсэн байгаан. Ер нь нэр алдар бол хүн хандаггүй эд шүү дээ. Саяхан исландын ерөнхий сайдын офшоор илэрч гэнэ. Хөөрхий өөдтэй офшоор илрээгүй болтой ажлаа өгөхгүй гүрийж. Өөдгүй байлаа ч манай хэдийх шиг л хачин офшоор байв гэж дээ. Гэсэн ч мань эр ажлаа өгөхгүй гээд гүрийж. Эрх мэдэл сайхан шүү дээ. Гэтэл ард иргэд нь ажлаа өгөө хангалттайшдээ одоо бусад нь офшоортой болмоор байна гэсээр байгаад унагаад хаяж. Болж манайхан одоо тэр мартсан хайнгуудаа бол унагаачих хэрэгтэйм шид. Хэн ч гэсэн офшоортой болмоор л байгаашд. За тэгээд офшооргүй нь офшоортой болхын төлөө. Офшоортой нь ажлаа өөрөө өгчихөөр офшоортой болхын төлөө амьдарцгаая.

Нэг нийтлэлэрхүү юманд ийм олон ташаа тулсан ф орно гэж ёстой сансангүй.