Эдийн засгийн форум амжилттай болж өндөрлөлөө гэсэн мэдээ уншлаа. Аргагүй дээ ингэж хямарчаад байхад амжилтгүй болчихгээд юун дайны байдалтай байгаа Сири улсаас ч түгшүүртэй байсан байлгүй яав гэж. Анх зохиоход нь л айхтар улсууд хэлж байж. Юуны форумаа эдиййн засгийн гэнээ. Хаана байна манай монголд тэр эдийн засаг чинь гэж хүртэл гайхаж байсан гэнэ. Зарим нь анхнаасаа хямралтай сүйрч буй эдийн засгийн форум гэж нэрлэе гэж байсан бол зарим нь эдийн засагтай болцгооё  гэж нэрлэмээр байна гэж байсан гэнэ. Уг нь энэ сүүлийн нэрнүүд их аятайхан сонсогдо байна гэнэ.



Манай ерөнхий сайд, их хурлын дарга нар хурц хурц илтгэлүүд тус форумын үеэр тавьж эдийн засаг монгол улсад сэргэж байгаа тухай, ард олон жаргах гэж байгаа, юу юугүй жаргалын босгон дээр байгаа тухай сайхан ярьсан гэнэ. Даанч тэднийг нь сонссон хэдэн тооны хүмүүс зүрх шимшрэн суужээ. Хөөрхий манай дарга нар их гэнэн юм, эсвэл угаасаа л ийм мангар байх яаая гэж мэгсэн байдалтай суусан гэнээ. Харин манай дарга нар өөрсдийхөө илтгэлт хүмүүс итгэчихлээ ард олон ёстой хөөрхөн хууртчихлаа даа гэж бодсоор маадгар аргагүй индэр дээрээс буусан байна. харин түүнийг зурагтаар үзсэн иргэд хөөрхий дарга нар минь сарын нэгнийг угтаж хөөрхөн молигдож байгаан байхдаа гэж байхад юм үзсэн нэг нь аа байнга л худлаа ярьдышдээ гэж бусдыгаа тавлаж суусан байгаам. Адилхан эдийн засаггүй миарчээж бас хүн тавлахтайгаа улсууд байх юм.

Гадны хүмүүс харин хөөрхий форумдаал байхын эдийн засаг нь улам сөнөөл байхын энэ форумаасаа болоод байдын болуу гэж аргаа ядаж байхад зарим нь ёстой форумдасныхаа хэрээр эдийн засаг нь сэргэдэг бол энэ монголчууд өдийд алсаан гэж толгой сэгсэрч байна гэнэ. Харин Ислдамын улс бүлэглэл тэр эдийн засгийн форумыг нь АНУ-д зохион байгуулая энэ монголчууд дорх нь эдийн засгийг түйвээх юм байна, дарга нарыг нь урьж сургалт авая, энэ ака буу зэвсэглэлээс хол хоцорчээ гэж толгой сэгсэрч байх юм гэнэ.

Ерөнхийдөө иймэрхүү сэтгэгдэлүүд форумын тухай хөвөрч байсан чинь ашгүй сүүлийн өдөр нэг юм болж  энэ сэтгэгдэлээс аварчээ. З.Энхболд даргыг үг хэлж байхад Наранбаатар гэж нөхөр оймсоо аваад чулуудчихжээ. Гэхдээ чи эдийн засаг сөнөөчөөд юугаа яриад байгаан гэж орилж тэвчээрийн чавхдас алдуурчээ. Үйл явдал ерөнхийдөө иймэрхүү. Гэтэл тэр залууг одоо байцааж байгаа гэнэ. Тэр оймсийг зэвсэг гэж үзээд том даргын аминд халдах гэж үзсийн болуу. Уг нь оймс эвгүй ашиглавал зэвсэг нь зөвсөг шүү. Уртхан оймсоор боож алж болно, эсвэл хэт шивэртэй бол нисэлтэн дундаа хатаад очоод зоогдож болно. Асвэл амруу нь ороод улаан хоолой дээр нь тээглэж хахааж алж болно. Бүүр шивэр нэл хийсэн үнэр нүдийг нь аргуулаад том дарга индэр дээрээс эвгүй ойчиж болно. Бүүр аймшигтай нь том дарга энгийн иргэний үнэрээс сэжиглэсэндээ ямар ч өвчин тусах юм билээ.

Ямар ч байсан манай эдийн засгийн чуулган амжилттай болж өндөрлөө. Харин ямар амжилт авчирсаныг хэн ч таашгүй сайхан боллоо.