СӨХ
Асуудал адагтаа тулахаар хамгийн тэвчээргүй хэдэн оршин суугч гарч ирж өөрсдийн болон нийтийнхээ асуудлаа шийддэг бололтой юм. Энд ямар ч төр засаг, элдэв хууль зүй хамаагүй. Х
Жил гаруйн өмнө байрны маань СӨХ солигдов, зургаан хүнтэй оршин суугчдын зөвлөл байгуулж би өөрөө ч дунд нь орж хэнхэгтсэн ухаантай. 70 гаранхан айлтай жижигхэн СӨХ юм. Өмнөх СӨХ-ны дарга нь үнэн ажилгүй нөхөр. Гол нь оршин суугчдаас хэн нь ч СӨХ-ны дарга болохыг хүсдэггүй мөртлөө бүгдээрээ муулж шүүмжлэхээс цаашгүй. 70 гаран айлын 5 давхараас доош айлууд нь 9500 төгрөг, 5 давхраас дээш айлууд 11500 төгрөг төлж, сардаа 750 мянга орчим төгрөг цугларах ёстой. Аль 2010 оны тариф огт өөрчлөгдөөгүй. Цугласан мөнгөнөөс жижүүр, үйлчлэгч, СӨХ-ны дарга тус бүрт 192 мянгын цалин өгөхөд 580 мянга нь явчихна. Үлдсэн 150-200 орчим мянган төгрөгөөр нь ус, цахилгааны төлбөр төлж,саван воок авч, шатсан чийдэн хагарсан цонх сольж, нягтлан ба лифтийн механикийн цагийн хөлс, бас дүүргийн татварт хүртэл хөөрхөн мөнгө тушаах учиртай. Хаанаа ч хүрдэггүй. Муухай дээр улцан гэгчээр зарим айл “танай СӨХ-д ямар ч мөнгө төлөхгүй” гэж эсэргүүцэл үзүүлээд эхлэв. Нэг л мэдэхэд цахилгаанд 1 сая 500 мянга, орон сууцны конторт 800 мянга, дүүргийн татварт 300 мянган төгрөгний өртэй, цэвэрлэгээ байхгүй, лифт эвдэрхий, цахилгаан таслах дээрээ тулсан. СӨХ нь юу ч хийхгүй, юу ч хийхгүй болохоор хүмүүс мөнгөө төлөхгүй, хүмүүс мөнгөө төлөхгүй болохоор СӨХ юу ч хийхгүй, хөгийн циклд орчихсон, бөөн өр хуримтлагдаад л, жинхэнэ хямрал. Сэтгэлд стрестэйг хэлэх үү. Оршин суугчдаараа хуралдаж ярилцая гэж цаг товлоход арваадхан хүн гарч ирээд өөр өөрсдийн асуудлаа ярьсаар, өөр юм шийдэж чадахгүй гэр гэртээ орцгооно. Муулуулдаг хуучин СӨХ-ны дарга нь “Би энэ ажлыг чинь болиё гэж аль эртнээс л хэлсэн, ямар ч цалингүй, амьтаны хараал барахаас өөр шийдгүй...” гэх.
Ингэд аргаа барсан тав зургаан оршин суугч гарч ирж, нэгнийгээ гуйж байж СӨХ-ны шинэ даргаар тавьж байраа өөд нь татах юм болов. Уг нь нэг цэгцэрчихвэл олон хүний хэрэггүй, СӨХ-ны дарга нягтлан хоёр байхад л болдог. Гэхдээ манай байрны хуримтлагдсан олон асуудал ганц хүн шийдэж хүчрэхгүй, тэгээд ч СӨХ-ны дарга болох хүн үнэхээр гарч ирэхгүй байсан учраас “ажлаар дэмжиж хамт зүтгэе” гэж ярилцсан хэрэг. СӨХ-ны оршин суугчдын зөвлөлд орно гэдэг асар нервтэй, ямар ч цалин хөлсгүй новшийн ажил. СӨХ –ы данс улайсан тул зарим нь хувиасаа тав арван цаас гаргаж хажууд байрны үйлчлэгчийг гуйж ямартай ч давхар бүрээ угаалгаж, хэдэн шатсан гэрэл солиод авав. Цахилгаан түгээх дээр хоёр ч өдөр царай алдан гуйж ямартай ч нэг сар орцны цахилгаан таслахгүй харзнах болов. Ингээд хамгийн түрүүнд СӨХ-ны төлбөрийг нэмэх ёстой гэдэг дээр санал нэгдэв. Манайх шиг 9-11 мянган төгрөг авдаг СӨХ ч гэж УБ хотод байхгүй ч оршин суугчдын ихэнхид нь төлбөр нэмэх санаа огт таалагдсангүй. Тэр байтугай одоо байгаа төлбөрөө “юм хийсний чинь дараа өгнө” гэж ундууцна. Ямар мөнгөөрөө юм хий гээд байгаа юм бол? “Хэдхэн гэрэл сольчихоод төлбөр нэмээд байхдаа яадаг юм, танай СӨХ-д юу ч өгөхгүй” гэж дөвчигнөх. Бусдынхаа өмнөөс гарч суботник хийсэн нь буруудаж “танай СӨХ” гэж загнуулахдаа тулж л дээ. “Та нар анхнаасаа яах гэж өртэй СӨХ хүлээж авсан юм, дуртайдаа болчихоод” гэж солиорно. Ямар ч нэмэргүй, шүүмжилж зандрахаас өөрийг мэдэхгүй хүмүүсийг үнэхээр ямар ч хужаагаас илүү үзэн ядсан юмдаг, зарим оршин суугчдыг хараад өмнөх СӨХ-ны даргаас ч илүү дургүй хүрч билээ. “Тэгвэл бид нар больчихоё, тэгээд чацга царайлаад харанхуй орцондоо явцгаа...” гэж хэлмээр л санагдсан. Гээд тэднийг дагаж уурлаад юу шийдэх билээ. Уурлаагүй байхад шийдэгдээгүй асуудал уурлаад бүр шийдэгдэхгүй гэдэг.
Нэг бодлын оршин суугчдын ааш авир ингэж догширсон нь аргагүй. Юунд ч итгэхгүй, ямар ч СӨХ солигдоод ямар ч нэмэргүй гээд дөжирчихсөн. Лифт засварын мөнгө хурааж авсан ч лифт нь явахгүй, хаалга засна гээд бас л мөнгө хураасан өнөө хаалга нь сарын дараа салаад уначихсан... Хуралдая гээд хүмүүс цугларахгүй байгаа учир өнөө хэд маань надад “чи юм бичдэг хүн, хүмүүст нэг ухуулга бичиж үзээч” гээд айлуудад одоо үүссэн нөхцөл байдлыг ойлгуулах тал дээр ойлгуулж ухуулсан юм бичих болов. Ингээд тулгамдсан асуудал, цахилгааны өр шир, тооцоо данс энэ тэр асуудлыг нэг нүүр цаасанд багтааж айл бүрээр тараалаа. Өмнөх жилүүдийн хуримтлагдсан бүх өрийг хүчингүй болгож яг 2015 (ноднин жил) оны 01-р сараас эхлээд бүх юмыг шинээр эхлээд явахаар тохиров. Яах вэ, эхнээсээ үр дүн харагдаж барьж идчих шахсан ганц нэг өвгөн эргэж залгаад “та нар сайн хүүхдүүд байна, туслах юм гарвал хэлээрэй” гэж байна. Мөнгө нэмэхийг эсэргүүцсэн ааштай хүүхэн өөрөө байнга давхарынхаа гэрлийг сольж, ойр орчмоо цэвэрлэдэг тухайгаа ч учирлав. Үнэндээ бүгд цэвэр тохитой орчинд амьдрахыг хүсч л байгаа, харин ухамсар гэдгийг өөр өөрийнхөөрөө л ойлгосон улсууд.
80/20-ын зарчим гэж байдаг даа. Үнэндээ хамаг асуудал 20 хувьдаа л бий. Тэр 20 хувийн асуудлыг шийдчихвэл бусад нь асуудалгүй гэсэн утгатай. Ортой үг юмаа. СӨХ-ны даргаас ч дутахгүй чухал нь үнэндээ жижүүр, үйлчлэгч. Жижүүрийн байранд үнэгүй суугаад, цэвэрлэгээ өдрийн 5000, жижүүрлэлт бас өдрийн 5000 –ын цалин авна. Орц цэвэрхэн, харах хүнтэй байхад л боллоо. Бусад цагтаа ямар ч ажил хийж болно. Жижүүр үйлчлэгч авах зарлал тавихад өдрийн дотор 30-40 хүн залгаж уулзаад байгааг бодоход гайгүй л санал бололтой. Утасдсан бүхэнтэй бас л СӨХ-ны зөвлөлийн нэг маань цаг заваа барж ярилцана, ажил дээрээ дуудаж уулзана, ингээд байхад л албатай юм шиг “танай СӨХ олигтой жижүүр олсонгүй” гэж дөвчигнөх гарыг буудаж алмаар санагдаж билээ. Ер нь архи уудаггүй жижүүр, үйлчлэгч гэж байгаагүй л дээ, үүнд эвлэрсэн... Гэтэл гадны элдэв хүн орцонд оруулахгүй манаж суух учиртай жижүүр нь өөрөө элдэв бусын юм орцонд шавуулчихсан архидаж суух... Лифт харж хандах учиртай хүн өөрөө лифтээ тоночихсон... гэрэл чийдэн харж хандах үүрэгтэй хүн өөрөө архины мөнгөнд өгчихсөн... гэх мэт асуудал мундахгүй.
Жижүүр үйлчлэгч хоёрыг арваад удаа сольж, арай гайгүй эрэгтэй эмэгтэй хоёр ирдэг юм. Архи дарс уудаггүй, цэвэрлэгээ нь ч боломжийн юм. Гэтэл оршин суугчид маань өөрсдөө асуудал гаргаад эхлэв. Нэг ирваа п**** даргадаа загнуулсан юмуу, эхнэртээ хаягдсан юмуу хайшаа юм согтуудаа байнга жижүүрт агсам тавьж дээрэлхэнэ. Жижүүрийн хүүхдийг их онцгүйгээр хараасан шиг байгаа юм, жижүүр мэдээж уурлахгүй яахав жаал маргаж. Гэтэл муу жижүүрийг маань цагдаа дуудаад өгчихсөн байх ч шиг. Гайгүй олдсон ганц жижүүр нь манай байрныханд гомдоод бас уурлаад яваад өгч билээ. Хаалганы электрон түгжээ (өмнөх СӨХ-ны дарга 100 айлын “би чадна”-уудаар хийлгэсэн эд) жаахан гацаад байхаар нь өнөө “даргадаа загнуулсан” п**** чинь бас цахилгааных нь утсыг шууд таслаад хаалга өшиглөөд гардаг юм. Тэр одоо ганцаараа ууртай юу? Хэд хоногийн дараа ямар юмны билээ сайн дурын аяныг FB-ээр шэйр хийчихсэн, хүний ухамсар ёс суртахууны тухай заачихсан ш**ж явна лээ. Олны өмнө л сайхан хүн, гэртээ ирэхээрээ муухай болчихдог юм байхдаа. Уур хүрч байснаа инээд ч хүрэх шиг. Харамсалтай нь хаалганы утас тасалсан этгээдтэй хариуцлага тооцох хялбархан арга байхгүй, шүүх цагдаадаа тулах нь арай л завтай хүний ажил. Ер нь СӨХ-ны мөнгөө өгөөгүй айлуудтай хариуцлага тооцох ямар ч шийдэл байхгүй. Шүүхэд өгөх л заалт байгаа юм. Цахилгааныг нь таслачихаар “бөөн хууль хариуцлага иргэний эрх” энэ тэр яриад л. Хэрүүл хийдэг шигээ сардаа ганц шил архины мөнгө өгчихдөг болоосой. 80/20 –ын зарчим гэж, тэр 20 хувь этгээдэд хүүхэд бол маханд нь хэлж, том болчихсон бол түрийвчтэй нь ярьж ойлгуулахгүй л бол болдоггүй ажээ. Дахиад үглээд хэлэхэд СӨХ-ны дарга бол яахав, ганц хүн асуудал нь олддог юм. Харин СӨХ-ны мөнгө төлөөгүй айлууд л хэцүү, хариуцлага тооцох ганц хуулийн гарц нь шүүхэд өгөх, МИ-24 нисдэг тэргээр адууны хулгайч хөөж барих шиг л. Шууд цахилгааныг нь хязгаарлачихдаг хууль эрхзүйн зохицуулалт хийчихмээр юм билээ шүү.
Тоос сорогчийн нарийн шорооноос эхлээд хүүхдийн баастай памперс, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ орцонд цацчихдаг айлууд байх л юм. Орцонд тамхи татаж, бункерийн хажууд талын фанеран хаалга шатаачихад нь унтраах гээд ус бариад гүйгээд ирсэн жижүүрийг “танай СӨХ энэ модон хаалгыг зайлуулсангүй” гэж зандардаг ирваа п**** нар байдаг л юм. СӨХ-ны зөвлөлийн хэд маань өөрсдөөсөө мөнгө гаргаж орцондоо ганц цаг, толь тавьсаныг нь “хэнд ч хэрэггүй юм хийлээ” гэж дооглох улсууд ч байх юм. 3 сая гаран төгрөгний ус, цахилгааны өрийг арай ядан төлж байхад “танай СӨХ нүдэнд торох юу ч хийсэнгүй, би мөнгө өгөхөө болилоо” гэх гарууд ч байх юм. Уг нь бол жил гаруйхны хугацаанд гадна дотор камер зоож, байрны гадаа төмөр сараалжин хаалга хашаатай болж, хаалганы электрон түгжээг шинэчилж, нугасыг нь засч, цэвэрлэгээ нь эрс сайжирч, бүх давхар гэрэлтэй болж, жижүүрийн өрөөнд 00 угаалтуур тавьж бүрэн тохижуулж, давхаруудын хогны бункерийн тагийг нээхэд амархан болгосон (нээхэд хэцүү учир айлууд гадна нь хогоо цацаад байдаг юм билээ, нээхэд амархан болгочихоор ихэнхи нь хогоо бункэр лүүгээ хаяад эхэлсэн, зарим том асуудал их жижигхэн шалтгаантай) гэх мэт олон л юм хийсэнсэн.
Одоо асуудал аяндаа цэгцэрч, түрүү жилийнх шиг СӨХ-ны зөвлөл маань орой бүр уулзалдаад байх нь багасч санаа амарч эхэлсэн. Хэрэгтэй хэрэггүй албан бичгээс эхлээд айлуудад хүргэх ухуулга нийлээд лав 50 хуудас юм бичсэн байх юм. Оршин суугчдад хаалганы электрон чипийг нь таниулж өгөх гэж өвлийн хүйтэнд гурван цаг гадаа зогсоно... Орцонд ороод ирсэн элдэв муусайн юмнуудыг хөөж гаргана... Жижүүрт агсамнаж дөвчигнөсөн, тагтан дээрээс шил шидсэн айлтай очиж уулзана... гээд л жижиг сажиг асуудал үнэхээр дуусахгүй. Үнэхээр нервний ажил. Манай СӨХ гайхалтай мундаг биш юмаа гэхэд лав өмнөхөөсөө дээрдсэн. Асуудал адагтаа тулахаар хамгийн тэвчээргүй хэдэн оршин суугч гарч ирж өөрсдийн болон нийтийнхээ асуудлаа шийддэг бололтой юм. Энд ямар ч төр засаг, элдэв хууль зүй хамаагүй. Хүний эрхийн төлөө жагсах, эцэгтээ зодуулж өнгөрсөн охины төлөө зул өргөх, Туул гол цэвэрлэх, Батсүмбэрийн ахмадууд баярлуулах гэх мэт сайн үйлсийн ажилд оролцож яваагүй ч лав байрныхаа 75 айлын төлөө том сайн үйлс хийсэн ухаантай. Үгүй тэгээд “СӨХ –ны зөвлөл” нэртэй л болохоос 75 –хан айлтай жижигхэн СӨХ –д юуных нь дарга цэрэг байх билээ. Твитэрийн Элийрэгч хэлж билээ “Бусад үндэстнүүд биендээ нээх хайртай сайн сайхан ариухандаа биш, би жаргалтай байхын тулд энүүнтэй нэг дор сайхан амьдрах ёстой гэсэн үзэлтэй юм” гэж. Гэрээ засаад гэрийнхээ эргэн тойрныг зас, үгүй ядаж гэрийнхээ эргэн тойрныг бүү бохирдуул... гэх үг гаргачихмаар ч юм шиг. Асуудал бүхэнд л 76 баагий л буруутай байв гэж. Дэлхийн төлөө санаа зовохоос өмнө ядаж гэрийнхээ гаднахыг цэвэрлэчих юмсан.
Санал
DR. ADITY
DR. ADITY
Бичигчийг дэмжигч
Монгол
Монгол
Зочин
зочин
Minion10
Зочин
Ганаа
Зочин
Зочин
уншдаг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
khaliun
khaliun
SS
Bojoo
irgen
Pfff
Баагий
Зочин
Зочин
Зочин
Зочин
ha ha
Зочин
Зочин
Гана
Зочин
Зочин
ахмад багш
ахмад багш
ахмад багш
ocoxoo
dashdorg.
Зочин
ахмад багш
ахмад багш
ахмад багш
Зочин
kk
Зочин
Зочин
Зочин
Зочин
...
...
манайх
манайх
BarkhasL
Зочин
unshigch
Зочин
ghghghg
Зочин
Зочин
Зочин
Будка
Будка
будка
будка
будка
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нямаа
Zochin
Зочин
О. Байгал
О. Байгал
Зочин
Далай хаан
Далай хаан
СӨХ-ийг УЗ гишүүнд СӨХ-ны УЗ гишүүнээс
Зочин
Зочин
Зочин
Зочин
СӨХ ийг удирдах зөвлөлийн гишүүн
СӨХ ийг удирдах зөвлөлийн гишүүн
Зочин