Давосын кабэра шоу
Манай улс төрчид хүнд таалагдах юмаа сайн хийнэ шүү. Сонгууль болхоор хэдэн хамтлаг дуучидаа дагуулж яваад ард иргэддээ дуулуулж өгөөд санал авдаг нэг хорьсон ч хийдэг хориогүй хийдэг даацтай хийдэг мэхтэй байж билээ. Одоо тэр хуулийг өөрчлөөд шоу хийж болхоо больцон чинь зүгээр л урлаг соёлын алдартнуудаа хажуудаа дагуулж явж хамгийн сайн найз шиг нь харагдаж санал авдаг арга руу шилжжээ.
Манай улс төрчид хүнд таалагдах юмаа сайн хийнэ шүү. Сонгууль болхоор хэдэн хамтлаг дуучидаа дагуулж яваад ард иргэддээ дуулуулж өгөөд санал авдаг нэг хорьсон ч хийдэг хориогүй хийдэг даацтай хийдэг мэхтэй байж билээ. Одоо тэр хуулийг өөрчлөөд шоу хийж болхоо больцон чинь зүгээр л урлаг соёлын алдартнуудаа хажуудаа дагуулж явж хамгийн сайн найз шиг нь харагдаж санал авдаг арга руу шилжжээ.
За энэ сонгууль ч яахав Давос гэж олон улсын эдийн засгийн форум гэж нэг юм болдын байна. Тэр нь яг юу болдгыг бол мэдэхгүй. Эдийн засаг гэхээр эдийн засаг ярьдаг юм болдог байх. Эдийн засаг ярина гэхээр ярихаар чадвартай мөнгөтэй нөхөд очдог байх. Олон улсын гэхээр мөнгөтэй орон орны төлөөлөгчид ирдэг байх. Миний ойлголт бол ерөөсөө л энэ. Нээх хол зөрөөгүй ч байх гэж найджээн. Манай дарга нарын ойлголт бас ийм байх шиг санагдах боллоо. Тэр Давосын чуулганд оролцохдоо манай дарга нар баахан дуучин, загвар өмсөгч, бүүр шалдан шахуу охидын нэг хамтлаг авж явсан гэнэ. Тэгээд тэрийгэээ монголын шөнө гэдэг арга хэмжээнд дуулуулж бараг бандааштайгаа охид нь хамгийн их анхаарал татсымуу даа. Уг арга хэмжээний гол зорилго улсруугаа сэгс аялал жуулчлал татах огтхон ч биш харин тэр эдийн засаг ярьдаг томчууд нь манай охидын хамтлагын тоглолтыг үзээд сэрэл нь хөдлөөд ирэхийн алдад манай улсад мөнгө өгөөч гээд мөнгө авах байсан юм гэнээ.
Болжээшдэээ ард түмэн нь тийм юм үзчээд тэдэнд саналаа өгөөд муузан сурцан юм чинь тэр эдийн засаг ярьдаг гадны нөхөд бас л мөнгө өгж таараа гэсэн нарийн тооцоолсон яг зөв арга хэмжээ юм. Гагцхүү тэнд байсан зарим гадны сэтгүүлчид сэрэл нь хөдлөөгүй юу эсвэл өөр хүйс сонирхдог байсан уу Монгол гэж улс мөнгө гуйх гэж үйлээ үзжээн гээд цахим хуудсандаа оруулчиж. Үхсэн тэр ч гэсэн мөнгөгүй зовбол эмс охидынхоо энгэрийг нь задгайлаал бариал ирийшдээ. Гадны энэ муусайн мөнгөтэй юмнууд угаасаа ийм дээрэлхүү байгаан. Бид угаасаа тэр Давост эдийн засаг ярьна гэж ч юу байхав манай улсад тэр эдийн засаг гээч юм нь байдгүй болхоор юугаа ч ярихав дээ. Харин цугалсан дээр нь амжуулаад тоглолт үзүүлээд юмыг яаж мэдхэв мөнгө өгж магад гээд гуйгаад авсан нь дээр биздээ. Уг нь мөнгө цаас өхгүй ингэж гонжирхыг нь мэдсэн бол монголын кабэра шоу гээд билет тасалсан бол ядаж зардлын мөнгөө олох байсым шиг санагдсан. Энэ дээр манай дарга нар алдсан санагдсан шүү бусдаар ок.
Дараа жилүүдийн тэр Давос НҮБ юу ч байдын бүх арга хэмжээн дээр нь энэ арга хэмжээгээ хийх хэрэгтэй. Дараагын удаа хямдыг нь бодсон ч үзэж хархад ч тэр, анхаарлыг нь татсан ч тэр шууд тайчдаг охидоо авж явах хэрэгтэй. Давуу талууд хамаагүй их. Үзхэд гоолиг охид үзүүштэй, өвгөн болцон эдийн засаг ярьдаг гадны нөхөд яалтачгүй сэрэл нь хөдлөхөөр, бас үзүүлбэрийн дараа элдэв илүү үйлчилгээ нэхсэн ч нээх татгалзахааргүй нөхдийг авж явахгүй юу. Аливаа үйлчилгээ тулталаа байвал л хүн юм өгийшд. Дутуу алуулсан могой шиг болгоод хаяхаар тэд яаж сайхан аашлахын бээ. Мөн тэр гадны монголыг муулж бичээд байгаа сэтгүүлч таваариш этрт зориулаад бэлгийн цөөнхийг авж явсан ч яахав дээ. Ямарч сул талгүй болтол нь авж явах байсын. Тэгсэн бол бид дараа дараагын бондоо дажгүй гаргачих байсан ч юм билүү. За болий лут эдийн засаг ярьсан чинь өөрөө мэддэг юм шиг бодогдоод хөөрөөд ирж байна. Ер нь би лав арга байсан бол дараа жил тэгнэ.
Зочин
Ichij yhmeer
zochin
Зочин
зочин
Зочин
Зочин
unshigch
irgen
Рийчэр
Рийчэр
Зочин
й
твитт
ккк
unshigch
irgen
Зочин
davos
Тулга
Ганаа
Ганаа
be happy
Зочин
Kkk
Зочин
Oyun
JUUGEE
Хаха
Tuvshuu
North Korea, Mongolia ijil 2
what the conclusion
Зочин
sanaa taviv
bagi
usa man
buyan
Зочин
зочин
Гали
Зочин
Зочин
zochin
unshigch
kk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
kkkk
Зочин
Зочин
зочин
guest
Mng