Хулхи юм ч хаа сайгүй байна даа, найдвартай хүүхэн ч олдохоо больж гэсэн шүү юм бодоо л яваад байлаа хотоор. Даараа л. Нөгөө шинэ жил хийхээр чинь найдваргүй элдэв юм уужээж орос архи мархинд хордоод явчих вий гэснээс үүдэхгүй юу энэ явдал.

Юугаа нуух вэ шампаансаг дарс  хоёр л хайсийн. Баахан хаалга татжаагаад Ворлд вайн гэдэг газар очлоо. Паа тэнд чинь уух юмнууд төрөл төрлөөрөө байна. Оронгуут хөөрхөн охин “танд туслах уу” гээд дөхөөд ирж байна. Туслуулаад нуруун дээр хатгаад байсан өргөсийг цамцнаасаа салгуулчлаа. Охин шүдний эмч шиг санагдаад ирж байна.
-Өөр яаж туслах уу ах аа?
-Жоохон нуруу маажаад өгчих

За тэгсэн чинь л янзгүй болоод ирж байна.

-Яасан ахын дөө, чи өөрөө туслы барий гээд...
-Гүэ ахаа, та дарс шампаансаг худалдаж авах гэж байгаа бол зөвлөөд өгий гэсэн байхгүй юу!

Худалдагч нь байсан гэж яаж мэдэхийм бэ! Гэхдээ зүгээр нэг охин дэлгүүрт тааралдаад надаа туслах гээд байна гэж боддог би ч гэж би!  Тэгээд гараад зугтаалаа. Эргэж орохоосоо ч өнгөрлөө. Гэхдээ хотоор баахан тойроод найдвартай юм тааралдку байнгуут буцаад нөгөө газраа очсон. Тийм олон эрээлжилсэн шампаансагнуудыг хүн мартадгүйм байна лээ. Тэрнээс биш тэр хөөрхөн царайтай  байсанд ч биш.



Энэ дотор хэдэн төрлийн дарс байгааг хэн ч тааж чадку

World Wine-ийн үүдэн дээр очоод зүсээ хувилгав. Хэн ч тэгийшд тийм биз дээ. Тэгээд явж орчлоо. Нөгөө охин ахиад иржийнэ. Ирээд амаа нээнгүүт нь өрсөж хашгирсан, "Би мэднэ, чи надад туслах гээд байгаа!!!". Охин жуумалзаад, "Би танд юм авахад чинь зөвлөөд өгий" гэж байна. Тэгэнгүүт онгирмоор санагдсан. Хүн ер нь яг миний онгирох газар энэ байна гэдгийг мэдэнгүүт алдахыг хүсдэггүйм шиг байна лээ.

-За дүү минь, чи тэнэг байна. Одоо надад шампаансаг ав зөвлөх нь үү! Би угаасаа авахгаад явжийнэ, холд!

Гээд хажуугаар нь гарахдаа нэг мөрлөчихлөө. Тэгсэн охин, "Үгүй ээ ахаа..." гэж байна. Уур хүрээ л "Би чиний ажилтан уу!" гээд мангасдах шахлаа. Тэгсэн чинь "Ахаа би танд аль шампаасаг, дарсы нь авуул юутай таарахы нь хэлж өхгжийшдээ" гээд эхэр татаад уналаа.

“Айн... ? ...аль шампаансаг, дарс гэний...? Гүэ нээрээ энэ чинь олон төрөл байдаг байх нь.  Ингээд бодохоор би яг одоо зугтаах ёстой...”


Эндээс тэр охин гарч ирдийн шүү

Би ахиад гараад зугтаасан. Гү баахан юм байдаг л даа дэлгүүрт гоймон авахгаад явжаахад. Тэгсэн тэднүүс нь ялгаатай юм гэнэ 7!

Нэгэнт өөр очих газаргүй тул ахиж зүсээ хувилгаад Ворлд вайн руугаа орлоо. Нөгөө охин чинь байжийшүү. Би ч танихгүй царайлаад дөхлөө. Санаа дагаад тэрүү надтай ярихгүй байна. Хажуугаар нь гарсан чинь дөлөөд ч байх шиг. Муухай санаа дагаж байгаам шүү.
-Сайн байна уу миний дөө, ахдаа зөвлөөрэй, ах нь аль шампаансагийг авах уу?
-Ахаа шампаансагны лангуу тэнд байна (инээв. сурв)

Би сурснаараа архи мархины хажууд оччиж. Охиныг дагаад явлаа.
-Энэ бол Хээнкэл гэдэг оргилуун дарс. Германаас саяхан ирээд байна. Харин энэ бол Дайнхаард бас Германых...
-Миний дөө энэ тэгээд яадаг эдэв?
-За би танд түүхий нь яриад өгий. 1974 онд Фридрих..
-Энгельс! Ах нь мэдэхийм байна цааш нь яриад хэрэггүй.
-Хэхэ ахаа та андуураад байх шиг байна Фридрих Дайнхаард гэдэг хүн 1794 онд анх үйлдвэрээ нээгээд
-За боль чи тэр үед өөрийгөө байсан гэх гээ юү. Тэгдэг ч гүй байхаа зүгээр. За ах нь наадуулы чинь тойруулж тоолж байгаад 19 болсныг нь авна...

Охин санаа алдсанаа, “Би танд тэгүүл ямар дарс хамгийн сайн гэдгий нь хэлж өгий” гэлээ. “Мэднэ! Их лийтр дарс!” гэж би дор нь сэтгээд хариулав. Тэрийгээ ч нэг муу мэдэхтэйгээшдээ би чинь. Тэгсэн харин охин “Ээ ахаа, тийм биш. Удаан хадгалагдсанаараа ч биш. Харин аль жилийн ургац сайн байснаараа дарсны үнэ тогтдог юм даа” гэж байна.


Нарны гүүрний баруун доод талд байх WW буюу Воорлд вайн төвд ийм лут “подвоол” байна. Орчуул гармааргүй. Өрөөнөөс ч, дарснаас ч....


Бод доо. Шал пацаан охин таны өмнө зогсчоод ингэж яриад байвал дургүй чинь хүрнэ биз дээ. Би ч гэсэн дургүй хүрээд, “Уурлах ёстойм бол уурлы” гээд охиныг буланд шахлаа! Охин бултлаа! Дэгээдлээ! Хөл богинодлоо! Сүүлчийн мэхээ хэрэглэж, “ах нь тоглосымаа” гэлээ!
Би бүр амьсгаадаж, хялайжэ гүйцсэн байв. Тэгсэн нөгөө охин чинь миний урд ганцхан мээтрийн цаанаас гайхаад эргэн харж байна.
-Та яасан бэ ахаа?

Ёоо ичиж үхмэр, би өөрөө л өөртэйгээ зодолдчиж, охин уг нь зүгээр хажуугаар гараа л явсан байж. Ард нь түжигнээд унахаар хэн ч эргэж харышд тийм биз дээ! Ахиад гарч зугтаах хэрэгтэй. Зугтаалаа....

Гэнэт ард охины дуу гарлаа, “Ахаа та гуруун удаа зугтааж гарлаа, болиочээ!”. Би уйлаа л эргэж харсан,
-Чи яаааж мэдсийнннн?
-Та эхэлж зугтаагаад эргэж орж ирэхдээ наасан сахал чинь орж ирээд унацышд
-Ээ хүүр (Ингэж бодов, тэгээд хэлэв, улам уйлав) Тэгүүл чи хоёрдахий нь яаж мэдсийнннн?
-Нөгөө л сахлаа наагаад ороод ирсийшд
-(Эхэр татав) Түгүүл чи саяныхыг  яааж мэдсийййннннн, бас л сахал уу?
-Үгүй л дээ, хувцсаар чинь!

Яааг ижилхэн хувцастай хэрнээ сахалтай хүн гэж юу байхав дээ уулаасаа, би тэнэг! Тэгээ л тэр охинд бууж өгсөн дөө. Охин надаа бүх юмыг ярьсан. Жишээ нь цагаан дарсыг загастай төдийгүй биднүүс чинь хонины махтай хам идэж болохым байна. Бас  дарс болгон чинь түүхтэй юм байна. Түүх гэдэг өөрөө агуу юм байна. Анхны паактаанаасаа (тэр нь өөрөө түүх л дээ) хойш 500 жил яригдаж байгаа түүх ч байна. Мартагдахгүй байна, хүн төрөлхтний түүх чинь эр зоригийн түүхээс гадна сайхан дарсны түүх байдаг юм байна. Уншигч нартаа ч бас бууж өгий би World Wine гэдэг дарс, шампаансагнуудыг баруун европоос шууд аваад ирдэг газрын тухай биччлээ. Хамгийн найдвартай, ориг газар тэнд байна. Бага хатуулагтай ундааны хэрэглээ өсвөл монголчуудыг аварна. Баярлалаа!


Ай хүний хобби гэж. Ялангуяа дарснууд, тоос дарах тусмаа нүнжиг нэмэгджээдэг эд байна. Би бол задлаа л уучихым байна лээ. Гэтэл энэ цуглуулга чинь уран зураг шиг эд гэнэ шүү, ховорхон тохиолдолд задалдаг.