Миний орох ёолк
Би ёолконд орно. Ёолконд орохын өмнө хүн усанд орох хэрэгтэй. Харин хоолонд орох хэрэггүй. Яагаад гэвэл ёолконд орно гэдэг чинь хоолонд орно гэсэн үг. Өлсөж өлсөж байгаа л хоолны захад хүрвэл гол ороод явчна гэж мэд.
Бэлтгэл ажил
Би ёолконд орно. Ёолконд орохын өмнө хүн усанд орох хэрэгтэй. Харин хоолонд орох хэрэггүй. Яагаад гэвэл ёолконд орно гэдэг чинь хоолонд орно гэсэн үг. Өлсөж өлсөж байгаа л хоолны захад хүрвэл гол ороод явчна гэж мэд.
Ёолконд архи байдаг ч та бид заавал архинд орсон байх шаардлагагүйг хэлэх юун. Тэнд мөн зөндөө гоё охид залуус байгаа ч гэсэн та бид заавал ороо нь орсон байх ч хэрэггүй билээ.
За ажлын шинэ жилдээ орох гэж байгаа залуус даргаасаа айгаад дэлгүүр орж нэг юм аваад таамбар орж уучаад ёолкондоо ордог байлаа. Гэхдээ энэ чинь дээр үеийн дээр үеийн явдал, бид шинэ зуунд алхаж орсон, одоо тэгэх хэрэггүй болсон.
За ингээд ёолк!
Ёолк болж байгаа заал руу оронгуут хүн паникт орох гээд байдаг талтай. Тийм их баяр хөөр байдаг тул зарим нь бүр шооконд ч ордог. Гэхдээ гайгүй ээ, эхний шоотыг явуулсны дараа баяр хөөрөндөө орж явчна даа. Баярлаад бай, хүнтэй танилц, хууч хөөр, сэлфийд. Ингээд бид твитэртээ орно. Твитэрт зураг орно. Хүмүүсийн наастр ч орно. Удахгйү бүжгэндээ орох цаг ч болох нь байна.
Соёлын сануулга
За хоол унд руу шууд дайран орох, хүүхэн шуухан руу шууд уухайлан орох, зурагаа авахуулж байгаа улсууд руу цөмрөн орох хэрэггүй. Тэгвэл онигоонд орно. Зуу татангуут та хүч орох, эсвэл зориг орох мэт болоод агсан тавихын хэрэг бүүр ч байхгүй. Тэгвэл шоронд ч орж мэднэ. Тэгсний оронд шинэ жилдээ орохгүй далд орсон нь дээр. Аа гэхдээ нээх хэл аманд орохоос айж, шашинд орсон мэт гуниг царайлаад юүхэв, сайхан хөгжөөд ав.
За яахав гэнэ алдаад асуудалд орчих гээд байдаг талтай шүү. Тэгвэл гэртээ орж чадахаа болих нигуур бий. За ордог юм гэхэд эхнэрийнхээ гарт орно гэж мэд. Эхнэргүй байсан ч гэсэн хүргэн орох үйлс тань хазайж мэднэ.
Шинэ жилээр асуудалд орсны улмаас та даже ажилд ч орох бүтэхгүй болж мэднэ. Харин тэрний оронд тааруулж уух л аминд орно доо. Ахиад хэлэхэд, ер нь тааруулж уувал л аминд орно шүү. Аль ч үгүй ацан шалаанд орохыг хүсэхгүй л байгаа биз дээ.
Хоол ундны хувьд бол дээр үед үнэр орсон, эсвэл амт орсон зүйл ширээн дээр мэр сэр байсан тохиолдол гарсан. Одоо мэдээж тэгэхгүй, улс орон хөгжлийн замдаа орсон, жоохон доголдоод байгаа болохоос.
Шинэ жил ирлээ
Гадаа сайхан цас орж байна. Зарим айлд шинэхэн хүүхэд мэндэлж эхийн хөхөнд сүү орж байна. Аавын картанд ч цалин орж байгаа. Амьдралын гэгээ орно гэдэг энэ. Шинэ байранд орсон бол бүүр ч сайхан. Яаж ийгээ л лизингээ төлсөөр байгаад өөрийн гэсэн хөрөнгөтэй болж намбалаг амьдрал руу хөл тавин орно. Тэгээд буурал орох цагтаа ач зээгээ харж баясна. Буурал орсон хүн нүд орох нь бий. Туулсан амьдралаа эргэн санаж, үр хүүхдээ буруу зам руу оруулчихгүй өсгөнө. Тэр үед энэхэн цагт нэгэн шинэ жилд орсон нь санаанд тань харван орох вий.
Монголын твитэрчид шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Олон хүн орно гэнэ. Зүүдэнд ч оромгүй сайхан тэмдэглэх гэж зохион байгуулах баг ажилдаа ханцуй шамлан орсон. Одоо нэгэнт хаяанд тулжээ. Өнөөдрийн ёолк твитэрийн түүхэнд нэгэн хуудас нэмэн орох болжээ. Зохион байгуулах багийн зарим нь хэтэрхий их ажиллаад хэвтэрт орохдоо ч тулсан гэнэ. Аа гэхдээ нэг сэргэж аваа л шинэ жилдээ орох нь ойлгомжтой.
Миний хувьд
Би яахав үсчин орсон. Өчигдөр нар орохын алдад арай гэж амжлаа. Үсчин согтуу байсан тул миний үсийг муухай засч өрөнд орсон. Ингээд би ичээд шинэ жил дээр юмны ардуур л оры доо гэж бодсон ч дорхноо тайтгарсан. Учир нь зөндөө олон халзангууд байдаг, би тэдний л тоонд орсон хэрэг шүү дээ.
Одоо та бүхнийхээ адилаар шинэ жилдээ уулгалан ороход бэлэн боллоо. Би мэдээ орсон цагаасаа л, бороо бороо ороорой гэж дуулдаг байхдаа л шинэ жилд орох юмсан гэж бодсон. Тэгээд энэ жил анх удаа орох гэж байгаа амьтан шиг л байна.
Шинэ оны мэнд хүргэе!!! Ороорой ороорой!
Уул нь янзын л бичдэгсэн. Нас нь яваад байна уу
Зочин
орон гаран
яяъ\я
яяъ\я
яяъ\я
balbar
Зочин
munkhuu
Зочин
Зочин
баагий
oroh
Зочин
Бооги
asd
90 ширхэг орох гэдэг үг байгаа ч аятайхан уншигдаж
Зочин
Зочин
Зочин
Зочин