Эрхэм Абдул танаа
Сайхан хотын мөнгөтэй ах Абдулаа сайн байна уу Бас л тэр хотын мөнгөгүй Гаамп нь сайн байнаа. Намар та манай нутагт ирэхдээ Хэвлэлийн үйлдвэрийг 24 тэрбумаар хувьчилсан гэвүү гээл захиа бичих гэсэн чинь авяас дутаад үргэлжилсэн зүгээр бичиж байгааг минь уучилна уу.
Сайхан хотын мөнгөтэй ах Абдулаа сайн байна уу
Бас л тэр хотын мөнгөгүй Гаамп нь сайн байнаа.
Намар та манай нутагт ирэхдээ
Хэвлэлийн үйлдвэрийг 24 тэрбумаар хувьчилсан гэвүү гээл захиа бичих гэсэн чинь авяас дутаад үргэлжилсэн зүгээр бичиж байгааг минь уучилна уу.
Абдул ахаа та анхнаасаа хувьчлалд дэмий орсон юм. Та хэрэв жоохон судалсан бол Цэнтрал тавэр, Блүү ская, Шангрила гэж томоохон барилгуудаас эхлээд монголын бүх л газар түүхэндээ 24 тэрбум байтугай хэдэн тэрбумаар ч зарагдаагүй байдгыг олж мэдэх байсан юм. Түүнийг мэдвэл та монголчууд хэзээ ч улсад мөнгө тушааж биш адлбан тушаалтанд мөнгө тушааж газартай болдог тэргүүн туршлагыг мэдэх боломжтой байсан юм. Тэр 24 тэрбумыг24 даргад сайхан хуваагаад өгсөн бол төв талбайн газрыг ч авж болхыг та харах байсан. Гэхдээ энэ тухай хэнч олж мэдэхгүй бөгөөд та чимээгүйхэн бизнэсээ эрхлэх байсан. Тэр 24 тэрбум анхнаасаа дэмий байсан юм. Та бэлэгдэлтэй тоонд оруулж авсан бол манай нэг дарга лав уухайлан дэмжих нь гарцаагүй.
Эрхэм Абдул ахаа та бас их гэнэн хүн юм.аргагүй монголд төрж өсөөгүй гадаад хүн болхоор тэр биз. Хувьчлалын хуулиар хамгийн өндөр санал өгсөн хүн авхаа болиул дараагын хүн. Тэр больвол тэрний дараагын хүн гээд аль яг авах ёстой жинхэнэ хүндээ очьол үргэлжлэх боломжтойг та гадарлаагүй байна. Уг нь түүнийг анхааралтай уншвал гэнэн мөнгөтэй хүн орж ирээд хамгийн өндөр үнийн санал өгвөл татгалзахаас аргагүй байдалд оруулна гэсэн далд утга байгааг олж харах ч юм билүү. Хүмүүс ам дамжин ярихнэээ тэр жил бас нэг юм хувьчлагдаад дуудлага худалдаанд оролцсон арав гаруй хүн бүгд дараа нь худалдаж авхаас татгалзаад тэгээд гаднаас нэг хүн дуудаж ирүүлээд тэр хувьчлах юмаа өгөөд дээрээс нь төрөөс мөнгө өгсөн сураг байсан. Энийг ядаж сонсохгүй дээ. Аа тэгээд ямар ч хүнд ямарч санал тавиад болиулж болдог гэнэ лээ шүү. Загалмайлсан эцэг кино үзсэн үү. Тэнд татгалзахын аргагүй санал тавьдаг бол хувьчлал дээр бол татгалзахаас аргагүй санал тавьдаг ч гэх юм байна шүү.
Бас манай улс улсын юмыг хувьчлахдаа байж болох бүүр доод хэмжээнд оруулж байгаад хувьчилдаг тэргүүн туршлагатай. Хэвлэх үйлдвэрийн байрыг бол дотор нь бааж шээхэд ч ил харагдахаар балгас болгож байгаад зарж байхад тэрийг нь 24 тэрбумаар авдаг тан шиг тэнэг байхуу. Тэр барилга анхнаасаа элэгдэж нураагүй хямдхан авах гэж нураасан ч юм билүү. Учир мэдэх хүмүүс ярихнэээ төрийн аль нэг обект дампуураад ирвэл түүнийг удахгүй хвьчлах гээд бэлдэж байнаа гэсэн үг гэнэ лээ. Хүүхэнээ бусдад өгөхдөө нүүр амыг нь буддаг байхад манайх бол сайхан нурааж тарааж байгаал өгчихдөгөөрөө алдартай. Абдул ах та 24 тэрбумаар авдаг чинь зүгээр асар том тэнэглэл байхгүй юу.
Абдул ах та одоо бие сэтгэлээн бариарай. Нэг муу газрын хойноос амь хайран шүү. Угаасаа тэр хэвлэх үйлдвэрийн байр чинь өмнө нь манай лут том хүнийг шорон оронгоор явуулаад салаавч өгүүлээд бөөн юм болсон газар. Тэр том хүнийг тэгэж байхад таныг шоронд хийх бол ёстой үдийн будааны ажил. Та 24 тэрбумтай байж шоронд байвал муухайя даа. Ядаж үрмээр санагдана биздээ. Аа тэгээд энэ муухай газар цаашид хэдэн ч хүнийг тамлахын билээ ёстой чөтгөр бүү мэд манай төрийхөн л сайн мэдэх байхдаа.
Абдул ахаа таныг хотын дарга дарамтлуулж барьсан бол шүүх хяналтын байгууллагад хандаарай гэж. Би харин эсрэгээрээ бэтгий хандаарай. Тэнд ч юу ч байхын билээ. Манай хүчний байгууллага чинь сайдаа хүртэл эвгүйтүүлээд шоронд явуулангаа алдсан газар шүү дээ. Тэхэд та хүчний байгууллагын сайдын дэргэд юу юум бэ зүгээр 24 тэрбумтай гадаад нөхөр л харагдышдээ. Том дарга тэглээ гэлтгүй бодолтой л байгаарай. Абдул ахаа та энэ захиаг уншиж байвал дүүдээ мөнгө илүүчилхийг бодоорой. 24 тэрбумтай хүнд сая мая юу юм бэ ёстой үдийн будаашдээ.
Энгүжин
kkkk
mn
Oogii
зочин
зочин
зочин
Зочин
unshigch
Зочин
maxim
луун шивээст
Зочин
зээээ
зээээ
зочин
Zaya
ӨНӨӨДӨР
Зочин
Сайхан хэллээ гумпаа
Сайхан хэллээ гумпаа
Сайхан хэллээ гумпаа
Abduul
Иргэн
unshigch
Зочин
zochin
SS
shulan
joplon blk
joplon blk
Капитал
Зочин
уншич
хөлсний бичээчид
хөлсний бичээч ээ бол оо бол...
Зочин
Тэнд татгалзахын аргагүй санал тавьдаг бол ..
зочин
ядчихсан л байна ш дээ
Би монгол эмэгтэй
Can
Зочин
Зочин
Зочин
Зочин
Hottie
Hottie
Зочин
Зочин
asdfasf
ee burhan mini
Зочин
munhkuu
Зочин
зочин
teneg
Зочин
Зочин
zochin
mongolstan
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Ганаа
Зочин
Зочин
zochin
Зочин
kk
Зочин
ganbaatar
Зочин
ккк
Enkhee
Уншигч
Зочин
больлдоо
Зочин
...
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Nyamka
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nice
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин