Оноох ял “олдсон” нь
Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Чойбалсан, Нацагдорж, Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Батмөнх , Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.
Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Чойбалсан, Нацагдорж, Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Батмөнх , Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.
Энэ удаад бид Бодоо намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Оросын аюулаас хамгаалах байгууллагын мөрдөн байцаагч нараас Ерөнхий сайд Бодоод тулгасан хамгийн том ял бол “Ардын эрхт хэмжээт засгийг халж бүгд найрамдах засаг байгуулах гэсэн Ардын засгийг унагах хуйвалдааныг толгойлсон” гэсэн ял тулгаж байлаа. Уг нь тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд ямар бодлого явуулах нь Оросын аюулаас хамгаалахын мөрдөн байцаагч нарт хамаагүй баймаар. Гэвч тэр цаг тийм байсангүй. Оросын коммунист намын түүхийг сөхөхөд Ленин тэргүүтэй большевикууд өөрсөдтэйгээ таарахгүй болгондоо “Зөвлөлт засгийг унагах гэсэн” гэдэг хамгийн том ял тулгаж, онцгой комисс юм уу, цэргийн зөвлөлөөр шийдвэрлүүлж, яргалан байцаасан болоод шууд бууддаг байсан юм билээ. Яг ийм туршлагыг Шумяцкий нАр Монголд хэрэглэсэн юм. Хэмжээт засгийг унагах гэдэг үг бөөн аюул тарилаа. Бодоо Ардын засгийг унагах гэж Дамбийжаатай хуйвалдаж байна гээд доорхноо цуураад явчихав.
Цуурхал гэдэг бас л тэр үед дотоод яамны зэвсэг байсан юм. Тун удалгүй Бодоо, Чагдаржав нарыг баривчилжээ. Өнөө айхтар ноцтой гэгддэг бичгэн дээр нь ийм өгүүлбэр байсан байна. “Би санаваас хэмжээт засгийг удаан барих бус, эрхбиш бүгд найрамдах улс болох нь магад болой. Тиймийн тул энэхүү хэмжээт засгийг батлах хэмээсний хэрэг байна уу”. Ердөө ийм хэдэн үг эцэстээ Ерөнхий сайд Бодоогийн аминд хүрсэн болгож, коминтерн цаазалжээ. Дээрх бичиг дээр гарын үсэг байсангүй. Мөн уг бичгийг Бодоо бичсэн үгүйг ч нотлоогүй. Шууд л Ардын засгийн газрыг унагах гэсэн гэдэг хамгийн том ял тулгасан байна.
Оросын аюулаас хамгаалахын төлөөлөгч Сорокин Ерөнхий сайд Бодоог яргалж байхад протоколыг хөтөлж байсан нэрт зохиолч С.Буяннэмэх хожим нь ч гэсэн Бодоогийн тухай ганц ч өгүүлбэр бичээгүй хэрнээ “Хэмжээт засгийг батлах хэрэггүй Бүгд найрамдах засаглалтай болно” гэсэн энэхүү бичгийг Данзангаас Бодоод өгсөн бичиг гэж 1937 онд бичжээ.
Ардын намын төв хороо хуралдаад Бодоо, Тогтох, Чагдаржав, Х.Чойбалсан нарт дээрх бичгийн төлөө намын арга хэмжээ авч сануулаад өнгөрөөжээ. Гэтэл Х.Чойбалсангийн мэдүүлэг Бодоо нарыг хамгийн дээд хэмжээгээр шийтгэхэд хүргэв. Х.Чойбалсан уг нь Бодоогийн хүн. Гэхдээ Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар бүүр 1920 онд Оросын дотоод яамны мэдээлэгч болж, улмаар дотоод яамны курст суралцан коминтерны орон тооны ажилтан болсон юм. Х.Чойбалсан ёстой нэг Оросын дотоод яамны зан гаргаж мэдүүлэг өгчээ. Бас энэ хэрэгт Х.Чойбалсан өөрөө орж ажлаасаа халагдсан боловч Бодоо нарыг цаазлуулсны дараа дэвшсэн байдаг. Ер нь Бодоо нарыг цаазлуулсны дараа дэвшсэн хоёрхон хүн бол Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар юм. Бодоо нарыг цаазлуулсны дараа эгэл жирийн намын гишүүн байсан мань хоёр намын төв хорооны тэргүүлэгч гишүүн болж, Д.Сүхбаатар Х.Чойбалсан нар Зөвлөлт улсын цусан гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Богд хаан Саж ламыг битгий цаазлаач, номын мөр хөөсөн эгэл хувраг хүн шүү дээ, амийг нь өршөө гэж Д.Сүхбаатарыг мөн ч их гуйжээ. Гэвч Д.Сүхбаатар хатуурхаж цаазлах ялыг гүйцэтгүүлсэн байна. Коминтерны алан хядлага үргэлжлэх нь тодорхой болов. Коминтерны бодлогоор Д.Сүхбаатар нарын нэр хүндийг олон түмэнд мандуулах өргөх хэрэгтэй болсон байна. Коминтерн Богдыг шахаж бас айлгаж байж 1921 оны есдүгээр сарын 23-нд Д.Сүхбаатарыг гурван нүдний тогосын отго, Монгол Улсын баатар цолоор шагнажээ. Ардын засгийн газрын анхны баатар ингэж төрөв. Ардын намын анхны долоогоос энэ үед коминтернд нэр хүндтэй үлдсэн нь Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёр байлаа.
Энэ хоёр бүр 1920 оны наймдугаар сар гэхэд Оросын аюулаас хамгаалахад мэдээлэл өгдөг байжээ. Олег Шишкин 2003 онд бичсэн Гималайн төлөөх тулалдаан номонд ингэж бичсэн байна. “Оросын аюулаас хамгаалах яамны ажилтан С.С.Борисов. Монгол түвдийн агентуудаас мэдээ цуглуулах үүргийн дагуу Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын тухай мэдээг Монголын хүрээ наймаачин дахь байраараа авч байсан” байна гэжээ. Мөн Д.Сүхбаатар Х.Чойбалсан нарыг хожмоо хувьсгалт Монгол Улсын удирдагч болгосон гэжээ. Ардын засгийг устгах гэсэн Бодоогийн хэргийг Оросууд шүүж байхад МАН-ын төв хороо хуралдаж Бодоо, Чагдаржав, Х.Чойбалсан, Тогтох нарыг намын гишүүнээс нь хөөж орлогч гишүүн болгон аваад үлдэе гэж тогтоол гаргажээ. Энэ нь Монголчуудын хувьд коминтерны аллагаас журмын нөхдөө авч гарах арга байсан бололтой. Гэвч чадсангүй. Бодоо нарыг ганц балласан мэдүүлгийг Х.Чойбалсан өгчээ.
Оросын аюулаас хамгаалахын байцаагчид Х.Чойбалсан ингэж мэдүүлжээ.
Уг мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
Х.Чойбалсан би бүгд найрамдах хэмээсэн нэг хэргийг анх Ерөнхий сайд Бодоо ба Шадар сайд Чагдаржаваас 1921 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хэрд мөнхүү сайд Бодоогийн гэрт байхад “Хэмжээт засгийг устгах, бүгд найрамдах засаг байгуулах хэмээсэн” нэг хэрэг гарсныг та мэдэх үү? хэмээн сайд Бодоо асуусанд өчүүхэн би бүгд найрамдах засаг хэмээгч ямар утгатайг асуумагц тухай дор тэд нарын хэлсэн үг. “Хаангүй бөгөөд сонголтыг хэрэглэх хэмээсэн хэрэг” хэмээн хэлэхэд би “Үүнийг хэн хэнд ямар хүн хэлсэн бэ? хэмээмэгц Сайд Данзангийн бие, да бэйс Дүгэржав, сайд Тогтох нарын гэрт очиж хэлсэн гэнэ” хэмээхэд “чухам бүгд найрамдахын хэрэг хэлэлцсэн үү?” хэмээн асуусанд сайд Бодоо “Миний биеийг баруун хязгаарт илгээж дараагаар эл хэргийг бүтээх гэсэн буйзаа” хэмээмэгц ийм хэргийг чухам хэрхвэл зохих учрыг хэлэлцэхэд “Манай намын дотор шийтгэвээс зохих болой. Сайд Данзанг албал зохистой хэрэг хэмээлцсэнийг Х.Чойбалсан би зөвшөөрсөн ба мөн бүгд найрамдах засаг байгуулах бяцхан бичиг нэгийг үзүүлсэнд би авч өвөрлөсөн. Энэ бичгийг Намын төв хорооны хуралд учрыг хэлж өгсөн билээ. Үүнээс өөрөөр сайд Данзанг хороохоор явсан зүйл үгүй гэж мэдүүлжээ.
Мөн Шадар сайд Чагдаржавын хэлсэн:
Энэ сарын шинийн 8-ны үдшийн цаг, нөхөр Бодоогийн гэрт энгийн ортол түүний хэлсэн нь одоо “Данзан Бүгд найрамдах улс болгохоор хувьсаж гаргасан бичиг энэ” хэмээн нэгэн монгол үсгийн өчүүхэн хуудас үзүүлсэнд би монгол бичиг мэдэхгүй тул эргэлзэж “хэрэв үнэн аваас намын тангараг элдэвт харштай болох учир” нөхөр Данзанг даруй албал зохих хүн болно хэмээн хэлснээс өөр чухам ноцтой баримттай мэдсэн зүйл үгүй хэмээмүй” гэж мэдүүлжээ. Энэ үе Данзан Ерөнхий сайд Бодоо баахан хөнгөн хүн болох тул Бодоог солино. Дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдгийг Дүгэржавтай морь услах зуураа ярилцаж, гүн Тогтохынд бууж мөн дээрх сэдвээр үргэлжлүүлэн ярилцжээ. Хичээнгүй гүнээр тавибал урьдах Засгийн үед албан хийж явсан болох нь олон ард дэмий шүүмжлэх мэт” хэмээмэгц Тогтох “Ламзав ямар гэсэнд” Данзангаас намын суртлыг энэ хэр сайн мэдэхгүй” гэсэн ба “Жалханз юу бол гэсэнд мөн ч намын явдлыг сайн мэдэхгүй хүн болов уу” хэмээн энгийн хэлэлцэж байгаад тарсан гэж мэдүүлж байжээ.
Албан ёсоор Бодоо Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч байсан. Харин Бодоог устгаж Үндсэн хууль боловсруулах эрхийг Оросууд өөртөө олж авсан юм. Коминтерныхон хоёр жилийн дараа коммунист нэг намын тогтолцоотой, Бүгд найрамдах засаглал явуулах Үндсэн хууль батлуулж чадсан билээ.
Ерөнхий сайд Бодоогийн халагдах өргөдөл
Коминтерны элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын албыг зургаан сар хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерны алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх.
Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоогийн хувь заяа ч гэсэн энэ дарааллаас хаашаа ч зайлаагүй.
Ерөнхий сайд Бодоогийн ажлаас чөлөөлөгдөх анхны өргөдөл
Өчүүхэн Бодоо хичээнгүйлэн сөгдөж Ардын намын Төв хорооноо гаргав. Тушаалаас чөлөөлж биеийг сувилуулан амьдруулахыг гуйн мэдүүлэх учир:
Өчүүхэн хүн угаас ихээхэн хэрэг албан өнгөрүүлж явсан зүйлгүй. Гагцхүү өчүүхэн сургагч бичээчийн алба хааж явсан төдий. Төрөлхөөс гадаадын эрдэм сургуульд боловсорсонгүй ба гадаад улсын нарийн ухааны зүйлийг үл мэдэх байтугай, сонссон газар үгүйн дээр эзэрхэг түрэмгий ба эрх хэмжээ, өөрийн бусдын алин болохыг ялгаварлан үл чадах ядмаг ухаан мөхөс мэдлэгтэй боловч ертөнцийн олон улсын ёсон эргэж хөрвөж байгаа энэ цагт, Ардын засгийг байгуулах санаа үүсэхээс нь эхлэн, их хэрэгт тэнүүчлэн чармайн явж, харин Гадаад Монголыг Хятадын эрхнээс ангижруулан тогтнохыг үзсэний тул одоо өчүүхэн хүний эрдэмгүй ба эмгэг ядралтай болсон биеийг тушаалаас чөлөөлж санаа амруулан сувилуулах зэргээр амьдрал олгохын хүсч үүний тул өргөв.[1]
Ерөнхий сайд Бодоо.
[1] МАХН-ын төв архив. Бодоогийн цуглуулга.
dalai
dalai
зочин
жүүд ленин
би ингэж бичиж байсан шүү та нар уншиж байсан байг
лэнэн
лэнэн
mgl
mgl
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Х.Баттулга буюу Орос.
Х.Баттулга буюу Орос.
Буруу зүйл буруу замд хөтөлнө.
МАН-д сайн ч юм бий, муу ч юм бий.
Муу санаат яван хатна, МАН-ын хуурамч түүх