Хайр
Миний хүү. Миний охин. Үлгэр домог гэдэг үнэн бодит түүх байдаг юм. Хүнд хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг юм. Тийм нэг домог яриа аав нь чамд хэлж өгье.
Гэнэт их баяжих гэж бүү хүлээ.
Бэлэн баялаг битгий эр.
Яагаад гэвэл. Чи өөрөө баялаг.
Бэлэн баялаг битгий эр.
Яагаад гэвэл. Чи өөрөө баялаг.
М.Захлай. /1896 он/
Булангийн зогсоол. 1940 он
Миний хүү. Миний охин. Үлгэр домог гэдэг үнэн бодит түүх байдаг юм. Хүнд хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг юм. Тийм нэг домог яриа аав нь чамд хэлж өгье.
НЭГ. Нэгэнтээ 3 гуйлгачин хөөрөлдөн суух аж. Нэг нь: Амттай сайхан хоол цадтал идэх юмсан гэж хэлэхэд Нөгөө нь: Өнөөдөр цадавч маргааш өлсөнө. Түүний оронд хаан болох юмсан гэлээ. Гурав дах нь: Тэр юуны жаргал байх билээ. Энэ насанд жаргавч. Үхээд дуусна. Харин ертөнцөд ул мөрөө үлдээхсэн гэжээ.
Юу гэсэн үг вэ? Гэвэл: Энэ үлгэрийн утга нь ийм юм. Хэрвээ чи баян больё гэвэл: Дэмий юм битгий хүс. Бэлэн юм битгий эр. Гэнэт их баяжина гэж бүү хүлээ гэсэн үг. Том юм бод. Зөв зам дээр гарч чад. Амьтанд тустай юм хий гэсэн үг.
Яагаад гэвэл: Өнөөдөр цатгалан. Маргааш өлсгөлөн байж болохгүй. Алс хэтийг хар. Зорь. Тэгж амьдар гэсэн үг.
Яагаад гэвэл: Чи өөрөө баялаг. Тийм учраас сэтгэл зүрхээ сонс. Чагна. Өөрөө чи өөрийнхөө утга учир, үнэ цэнээ таниж мэд. Мөн чанар, хүч чадлаа болгоо. Сэрээ гэсэн үг.
Тэгж чадвал: Хүү минь! Чи чин хүсэлтэй болно. Түүнийгээ бүхний өмнө тавь. Бүүр үхлийн өмнө тавь. “Муу амьд явахаар. Сайн үх” гэдэг юм. Тэгж бод. Тэгж тэмц. Тэгж зүтгэ гэсэн үг.
Энэ бол эр хүний. Эрхэм дээд чанар мөн.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Чи юу гэж бодож байна?
ХОЁР. Эцэг эхээ хүн сонгодоггүй юм.
Эцэг эх хүнд заяадг юм.
С.Жамрсан. /1930 он/
Монгол бүсгүй. 1965 он.
Эцэг эх хүнд заяадг юм.
С.Жамрсан. /1930 он/
Монгол бүсгүй. 1965 он.
Хүү минь. Би чамд бас нэг домог ярья.
Нэг хөвгүүнийг 2 эх булаацалджээ. Тэр маргааныг хаан хэрхэн шийдсэн домог байдаг юм.
Хаан тэр маргааныг шийдэх арга ухаан сэджээ. Хаан тэгш газах гэрийн буйрны дайтай тойрог татав. Тойрог дотор хүүг оруулав. Хүүгийн хоёр гараас хоёр ээжийг бариулав.
Тэгээд хаан:
- Хэн хүүг тойргоос татаж гаргана. Хүү түүний хүү болно гэлээ.
Хоёр ээж хүүг булаалдан 2 тийш нь чангаацалдав.
Хаан дийлсэн бүсгүйгээс асуув.
- Чи яаж хүүг тойргоос татаж гаргаж чадав? Гэлээ
Дийлсэн бүсгүй хэлэв.
- Миний хүү мөн учраас би дийлсэн гэлээ.
Хаан ялагдсан бүсгүйгээс асуув.
- Яагаад чи дийлэлгүй алдав? Гэлээ.
Тэр ээж хэлэв.
- Би хүүгээ өрөвдөөд тавьчихлаа. Энэ улайрсан эм. Миний хүүгийн хааг ханз татах шахсан. Би хүүгээ өвдөж байгаа даа гээд. Өрөвдөж хайрлаад л гэлээ.
Хаан болгоов:
- Энэ хүүгийн ээж нь татаж гаргасан нь биш. Гарыг нь алдаж ялагдсан ээж. Энэ жинхэнэ ээж нь мөн байна гэлээ. Хаан заргыг ингэж шүүсэн аж.
Миний хүү. Миний охин.
Тэгэхээр ийм юм. Эхийн хайр гэдэг агуу. Угт эь хүрэх арга үгүй гүн гэдэг. Тэр хайрыг гадна харагдах байдлаар нт бодож дүрсэлж чадахгүй. Тийм учраас түүнийг тайлбарлах арга үгүй юм. Хэрвээ тайлбарлаж чадаж байгаа бол. Тэр эхийн хайр биш. Тэр өөр хайр.
Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?
Чи юу гэж бодож байна?