Бодит явдлаас сэдэвлэн бичив

Ямар нэг зүйлээрээ давтагдаж таарч байвал тэр цэвэр тохиолдлын шинжтэй болно



Хууль тогтоох дээд байгууллагын хуралдаан болж байна.
Хэлэлцэх асуудал: Авилгал авсан гэмт хэрэгтнүүдийг өршөөх тухай

Хуралдаан даргалагч
-    За нөхдөө өнөөдрийн асуудлаар эмх цэгстэй сайхан байр сууриа илэрхийлнэ шүү.

Гишүүн 1: Би энэ авилгал авсан нөхдийг өршөөхийг ёстой үзэн яджээн. арай ч дээ. ямар балай замбараагүй амьтан энэ хуулийг барьж орж ирвээ. Одоо энэ замбараагүй явдалаа татвал таарна

Гишүүн 2:
Ер нь бол өршөөл гэж юу билээ. Тэр тийм айхтар зүйлүү бодох л хэрэгтэй. Би зарчмын хувьд бол огт дэмжихгүй байгаагаа энэ олон хэвлэлийхэн намайг бичиж байгаа энэ үед гүн бат зоримог илэрхийлж байна.

Гишүүн 3:
Би нэг юмыг маш ноцтой, тодорхой илэрхийлмээр байна. Би босжоогоод хэлж байгаашүү харжаагаа бээз хэвлэлийхээн. Уул уурхайгаас мөнгө идсэн бол би дэмжихгүй.  

Гишүүн 4: Байжаагаарай би юу ч ойлгохгүй байна. Учир нь би тоглоом ая падаараа тоглоом тоглож байлаа л даа. Яг хэнийг өршөөх гээд байгаа чинь сонин байна. Нөгөө хэддүгээрийг өршөөхийн бол дэмжинэ. Бусад нь надад тийм ч падтай биш гэдгийг та нар мэджаагаа байлгүй

Гишүүн 5: Энэ твийтэрчид бичсэн байна л даа. Өршөөж хэрэггүй ээ гэж. Эднүүс ерөнхийдөө зөв бичээд байна. Энд нэг царайлаг жиргээч бүсгүй байдын би дм бичэлцэж байсан. Тэр энд ч ямар хамаа байхав. Зарчмын хувьд ард түмний мөнгөөс идсэн хүмүүсийг өршөөж болохгүй.

Гишүүн 6: За нэг юм хэлий. Сая хэдэн зураг дарлаа. Ёстой дажгүй гарлаа гэж хэлий. Хэдий зурган дээр дажгүй гардаг ч тэр этгээд авилгачдыг өршөөнө гэвэл би хувьдаа покусаа буруу тааруулаад муухай авчиж чадна гэдгээ баталгаатай хэлэх байна. Авилгачид шоронд байх хэрэгтэй.

Хуралдаан даргалагч: тэр хэн үг хэл нөгөө мэнгэтэй

Гишүүн 7: Би та нарт кэлсэн байхаа. Энэ эрх барьжаагаа намын нөкдүүд нэг өдөр араас чинь гутга шааж идэж уунгуутаа тэр нь баригдахаар өршөөчнөө гэж. Энд манай намын нөкдүүд өршөөгдөх гэж байгааг би мэднэ гэхдээ л би энэ зурагтаар гарж байгааг далимдуулаад ингэж хэлэх л бо...

Хуралдаан даргалагч: Уучлаарай таны үг таалагдахгүй байгаа тул тасаллаа

Гишүүн 8: Би дээр үед сургууль төгсөөд, тэгэж байсанаа цэрэг хувцастай зурагаа авхуулаад саяхан. Надад бас монгол бичиг арабаас гаралтай гэж бодогдоод байдын. Авилгачдыг өршөөх буруу шүү нөхдөө. Ингээд сүүлийн хэдхэн сэкундэд яаж гоёмсог холбож байгааг харавуу та нар ха ха

Гишүүн 9:
Тэр өршөөгдөх гэж байгаа хүмүүс нь архи тамхи хэргэлдиймүү. Хэргэлдэг бол өршөөхгүй. Харин архи тамхи хэргэлдэг хүмүүсийг бол шоронд хийдэг болмоор байна. Харин тэр улсын мөнгөнөөс идэж уусан улсууд ядаж нэг минийх шиг бэнз аваад уначихаж чадахгүй бол өршөөж яадын. Ёстой өршөөхгүй ээ тэднүүсийг.

Гишүүн 10: Би урьд шөнө онгод тэнгэрээсээ асуусан. Тэд бол өршөөж чадахгүй гэж айлдсан. Би ч өөрөө ийм бодолтой байгаа. Бүүр гал тахиж үзхэд ч ийм этгээдүүдийг өршөөж болохгүй гэсэн үг галын утаагаар ил гарсан юм бий.

Хуралдаан даргалагч: за 15 минут завсарлая. Энэ завшаанийг ашиглаж их хурлын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн хөөрхий иргэдэд дарга нар гоё байгааздээ гэж дамжуулая.

15 минутын дараа

Хуралдаан даргалагч: Зиа хуралаа эхлий. Завсарлагаанаар гишүүд хэвлэлийхэнд сайхан яриа өгөөд амжсан байх гэж найдаж байна.

Гишүүн 11: Миний үгийг анхааралтай сонс. Би хэдий бүдүүн баараг ч гэсэн ганнам бүжиглэж чаддаг хүн шүү. Тэхээр энийг ойлгоно. Балиар заваан төрийн мөнгөнөөс идчээд одоо өршөөгдөнө гэж байхгүй шүү нөхдөө.

Гишүүн 12:
Намайг энэ төслийг дэмжсэнгүй гээд дагуулж гараад шанаадвал шанаадана л биз. Хэдийгээр зодуулдаг хүмүүс гомо болдог ч гэсэн би тэгэж айж гомо болох хүн биш. Би ямарч төрийн мөнгөнөөс хулгай хийсэн хүмүүстэй эвлэрэхгүй тэднийг өршөөх бүү хэл дүүжилж алах хэрэгтэй.

Гишүүн 13: Би нам дамжиж явсан хүний хувьд, эмэгтэй хүний хувьд хэлчий. наад төрийн мөнгөнөөс идсэн уусан хүмүүс дунд миний өчнөөн таньдаг мэддэг хүмүүс байна. Гэхдээ л би тэднийг өршөөнө гэж байхчгүй.

Хуралдаан даргалагч:  Зиа саналаа хураая. Тэгээд улсын нууцтай холбоотой тул хаалттай үргэлжилнэ. Бүх сэтгүүлчдийг гаргана уу.
Сэтгүүлчид гарч явав.

Ингээд их хурлын гишүүдийн 100 хувийн саналаар улсын мөнгө идэж уусан хүмүүсийг өршөөхийг дэмжлээ. Хэрэв би сэтгүүлчдийг гаргаагүй бол бид нарыг авилгачдыг өршөөдөг гэж хар жагсаалт гаргаад сонгуулиар алах байсышд мэджээнүү.