Би долоогч биш
Би хүн амьтан долоодог хүн биш. Би зүгээр л дарга нарын байгаа байплыг хэлдэг. Тэгэхдээ яахав дээ хааяа жоохон сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлчихпэг байж болох юм. Энэ бол хүн бүрт байх л зүйл. Яагаад заавал дарга нарын гэжүү. Тэд нийгмийн шилдэг хэсэг болхоор дарга болсон байгаа. Тийм учраас би шилдэг хэсгийн үнэнийг л хэлдэг хүн.
Би хүн амьтан долоодог хүн биш. Би зүгээр л дарга нарын байгаа байдлыг хэлдэг. Тэгэхдээ яахав дээ хааяа жоохон сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлчихпэг байж болох юм. Энэ бол хүн бүрт байх л зүйл. Яагаад заавал дарга нарын гэжүү. Тэд нийгмийн шилдэг хэсэг болхоор дарга болсон байгаа. Тийм учраас би шилдэг хэсгийн үнэнийг л хэлдэг хүн.
Тухайлбал би ажлынхаа захирлыг таарах бүрд хувцас дээрээс нь үс ноос авч хаядаг. Манай захирал ганган цэвэрхэн хүн. Гэвчиг түүний хувцасанд байсан өчүүхэн ч үс ноос миний хараанаас мултарна гэж үгүй. Үсэрч ооод аваад үлээгээд анхаарал тавьсан ганц нэг үг хэллээ ингээд дуусаа. Ердөө л энэ шүү дээ. хэрэв үс наалдаагүй бол наалдсан байсныг авж байгаам шиг үйлдэл хийхэд ч болно. Гэтэл хүмүүс долоолоо барьлаа гээд сүйд болдын. Монголчуудын энэ атаарху нэгнээ муулах сэтгэхүй ёстой хөгжилд хүргэхгүй байгаамшд. Тэдэнд захиралруу ухасхийж надаас түрүүлээд тэр үйлдлийг хийх бүрэн боломж байсан. Гэтэл чадаагүйнхээ төлөө элдэв юм ярих муухай. Үүнийг хийхэд хориглосон хууль байхгүй хойно яахын та нар. Үүнийхээ төлөө ч би өөдтэй ажил хийхгүй хэрнээ цалингаа бүтнээр нь аваад яваад байгаа ч юм билүү. Энэ хүнд хөдөлмөрийг үнэдсэн ч байж болно.
Энэ дээрх бол зүгээр л байгууллагын түвшинд. Энэ дадлагаа ашиглаж улс төрд орох аргаа судалсан. Ингээд өөртэйгөө мөр зэрэгцэн улс төрд орох гэж байгаа залуустаа даргад таалагдах хэдэн арга бичий. Энэ бол долоолт биш харинч үнэн шударга хөдөлмөр юм шүү.
Дарга нарыг явдаг замыг цагтай нь мэд. Цаг нь тодорхойгүй ч хүлээ. даргыг хэдэнч цаг хүлээсэн яадгын ер нь. Тэгээд байшингаас гараад машинд суух хооронд нь гүйж очоод гараас нь цүнхийг аваад, хаалганы өмнө зогсоход нь хаалгыг нь онгойлгож өгөөд ойр зуурын юм ярь. Яахав өдөржин ажиллаад ядарцан цүнх нь хаалга хүнд байгаа байх. Ярианы сэдэв ойлгомжтой даргын гаргасан шийдвэрийг магтаж ойр зуур өрсөлдөж магадгүй этгээдүүдийг даргад муулж орхи. Ингээд нэг амиар өрсөлдөгчөө хасаад даргыг баярлуулж орхиж байгаан. Тухайлуул ”таны эртээдийн шийдвэр их нүдээ олсон шийд байж харин энэ талаар тэр Гомбо сөрөг хандлагатай байгаа нь надад ёстой ч таалагдсангүй” гэх мэтчилэн ойр зуурын л юм ярьж яваад даргыг машинд суулга. Машин хөдлөхөд бага зэрэг мэхийлттэйгээр хойноос нь харсаар бараа тасартал зогс. Дарга гэнэт толиндоо хартал та үл тоомсорлон явчихсан байж болохгүй. Энийг хэн долоолт гэх юм. Хаана яаж долоочоод байгаан. ёстой гайл байна.
Энд тэнд дарга хүнтэй таарвал хэн ч бай үл харгалзан оиж үг соль. Цуг сэлфи авхуул. Энэ чинь түүнд ямар хүндлэлтэйгээ харуулхаас гадна дараа хүмүүст энэ даргатай байнга цуг явжээдэг гэж халсанч болох сайхэн хэрэглэлтэй боллоо гэсэн үг. Зөвхөн зураг авхуулаад өнгөрөх биш цуг явж байгаа хүнтэй нь танилц дарга ч байхын билүү хэн мэдлээшдээ.
Дарга нарын утсыг авж баяр бүрээр мэнд хүргэсэн мээсэж явуулах чинь энгийн байх хүн ёсны л юм. Мээсэжэндээ ямар нялуун үг бодож олхыг бол би таашгүй. Дарга нарын ар гэрийн тухай хүн амьтанаас асууж сургалжээ. Асуудал гарангуут хамгийн түрүүн асуудалд нь санаа зовж байгаагаа илэрхийл. Ар гэрт нь санаа зовж байна гэдэг дарга хүний дотны хүн болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ мэтчилэн нарийн нарийн аргууд их байна. харин яаж хөгжүүлэх нь эрхэм улс төрд орж байгаа залуус бидний сэтгэлийн чин зориг мэднээ. Эдгээрийг дагаж мөрдөхөд ямарч хууль дүрэм зөрчихгүй бөгөөд долоогоод шүлсдээд байгаа ч юм биш. Уг нь яг долоовол алах л байх
Амжилт хүсий улс төрчдөө
Нээрээ шинэ галакси эс 6-тай болмоор байвал энд нэг хөөрхөн уралдаан байлээ
zochin
багш
Зочин
Зочин
Гана
Гана
Zoloo
Бат
Haha
Зочин
Зочин
Зочин
Od
Ганбаа
Зочин
Зочин
hun
порест
Зочин
Зочин
zol
зочин
23er
23er
бага байна
Зочин
Зочин
Зочин
Зочин
ккк
УНШИГЧ