Улстөрчийн өгсөн сонголт
-Чамд Цэцгийн долоо ноогдлоо. -Юу? Би өөр хөзөр авах сонголт байхгүй юу?
-Чамд Цэцгийн долоо ноогдлоо.
-Юу? Би өөр хөзөр авах сонголт байхгүй юу?
-Хэхэ сонголтоор яадаг байнаа. ...за яахуу сонго л доо, чамд сонголт өгье. Эхэллээ шүү анхаараарай. Хөзөр нь дотроо хоёр янз. Улаан, хар. Алийг нь сонгохын?
-Улаан!
-Баярлалаа, таны сонгосноор улааныг хаялаа. Улаан нь дотроо…
-Гүэ би уг нь улааныг авна гэж бодсон шд.
-Би чамд сонголт өгсөн. Харин чи надад ядаж авах гээхийн сонголт үлдээхгүй юм уу?
-За бас тийм юм байнаа.
-Заа наашаа хараарай. Хар нь дотроо хоёр янз. Гил, Цэцэг. Алийг нь авах уу?
-....ннн Цэцэг!
-За баярлалаа. Таны сонгосноор цэцгийг бид авлаа.
-Хүүе хая л даа.
-Түрүүн хаясан бол одоо авна. Өдөр шөнө, өндөр нам, АН МАН, Ариунаа Сараа гээд бүх л зүйл ээлжилдэг хорвоо шүү дээ.
-Заа за (санаа алдав).
-За их баярлалаа. Дараагийн сонголтдоо орцгооё. Цэцэг нь дотроо хоёр янз. Тоо хөзөр, хүнтэй хөзөр гэж. Алийг нь авах вэ?
-Тоо!
-Баярлалаа, тоог бид авлаа.
-Ахиад авчихаж байгаамуу? Ээлжлэнэ гэсэн чинь яасан бэ?!
-Ээлжилдэг учир байнаа л гэсэн болохоос ээлжлэнэ гээгүй шүү дээ. АН АН, МАН МАН гэж дараалах үе ч байна шүү дээ.
-Заа… (дуу нь цаашаа оров). Гэхдээ… та надад сонголт өгсөн ч гэсэн, нэг л юм болохгүй санагдаад байхын.
-Тэгдиймаа миний дөө, битий санаа зов. Болохгүй юм шиг санагдаж байгаа бүхэн чинь цаанаа болоо л байдийн. Ким Кардашианыг хар л даа. Дан бөгс ямар сайхан амьдарч байна? Манай улстөрчдийг хар, дан түрийвчнүүд шүү дээ. Сайхан амьдрахад битгий хэл та нарыг удирдахад ч толгой тархины хэрэггүй л байгаа биз дээ?
-(нүдээ эргэлдүүлэв)
-Ойлгов уу?
-(нүдээ хурдан эргэлдүүлэв)
-За баярлалаа. Цаашаа явы. Тоо хөзөр нь дотроо хоёр янз. Наймаас дээш, наймаас доош. Алийг нь авах вэ? Сонголтоо хийгээрэй.
-Най най наймаас дээшийг нь… авья!
-Өө тэг тэг май
-Надаа өгч байгаамуу?
-Чи өөрөө л авья гэсэн шүү дээ. Май ав л даа. ..За ингээд наймааас доош хөзрүүд нь надад үлдлээ. Наймаас дооших хөзрүүд нь дотроо хоёр янз. 6-аас дээш, 6-аас доош…
-Би наймаас дээшихийг авья гэсэн шдээ.
-Гэхдээ би чамд үйлчилгээ хүргэж байгаа билүү, чи надаа юу?
-Та...
-Тэгвэл миний гарт байгаа хөзрөөс танд сонголт хийлгэнэ, зөв үү?
-Зөвөө… (Хэнгэнэтэл санаа алдав)
-Заа баярлалаа, таны сонголтоо хийхийг хүлээж байна
-Зургаагаас доошихийг нь таны гарт үлдээе.
-Бололгүй яахав, аль гарт үлдээмээр байна.
-Зүүн… бишээ баруун!
-Таны хүсэлтийг ёсоор болгож баруун гартаа зургаагаас доошихыг үлдээлээ. Заа одоо хоюулаа миний зүүн гарт байгаа зургаагаас дээших хөзрөөс сонголт хийе.
-Боль муу хувалз минь! Чи намайг хуураад байна. Ална даа.
-Би хуурлаа гэж үү? Төмс ногоог л хайруулын таваг дээр хуурдаг болохоос…
-Чи муу намайг залилаад байна!
-Байзаарай, яаж би таныг залилав?
-Би таны гарт зургаагаас доош хөзөр үлдээсэн.
-Тэгэлгүй яахав, баруун гарт үлдээсэн. Харин би зүүн гарынхаа хөзрөөр тоглож байна. Энд юу нь буруу байна? Хаана буруутгасан хууль байна?
-.....
-Алив хариулаач.
-Тиймээ… таны зөв юм байна. Та намайг залилаагүй юм байна.
-Баярлалаа. Энэ хөзөр нь дотроо хоёр янз. Цэцгийн зургаа, цэцгийн долоо…
-Би тэгвэл наад Цэцгийн долоог чинь яасан ч авахгүй!! Би Цэцгийн зургааг авна мэдэв үү!!! Би сонголтоо хийчихлээ. Одоо чи яах юм?
-Тэгэлгүй яахав, таны тааллаар л болно. Май энэ цэцгийн зургааг ав. Харин надад танд өгөх цэцгийн долоо ийнхүү үлдлээ. Ёс төртэйгээр хүлээн авна уу цин ций рин цин цинннн…!
-Ааааааааа!!!
-Хүүе та тайвшир. Эсвэл сүүлийн үйлдлээ буцаахыг хүсч байна уу?
-Болох юм уу, тэгье буцаая!
-Буцаагдлаа.
-Би цэцгийн долоог авья. Тэгээд танд үлдсэн цэцгийн зургаагаа...
-Заа миний ард түмэн бүгдээрээ харлаа. Энэ хүн ийнхүү Цэцгийн долоо хөзрийг өөрөө сонгож авлаа…Баяр хүргэе
-Наад цэцгийн зургаагааа өгөөчээээаааааааооооо!!!!!!!
-Анхны тохироогоо санана уу? Би танд сонголт өгсөн шиг та ч надад сонголт өгсөн шүү дээ. Ингээд би гартаа байгаа хөзрөө яахыг зүй ёсоор өөрөө сонгож байна. Зөвүү хүн минь?
-ннннххх…… зөвөө зөв. Та бүхнийг зөв хийлээ.
-Одоо таны сүүлчийн сонголт. Та өөрөө сонгож авсан цэцгийн долоогоо авах уу, эсвэл юу ч гүй хоосон хоцрох уу?
-...авья аа….
-За халуун баяр хүргэе. Энэ хүн өөрийн сонголтдоо ямар их итгэлтэй, сэтгэл дүүрэн байгааг та бид харж байнаа… за дараагийнх нь ороорой!
ps:
http://311.mn/posts/post/1116 Энд дарж ороод сонирхолтой уралдааны тухай уншаарай :)
Aagii
Зочин
Зочин
2016 оны сонгууль
Зочин
Зочин
Зочин
Зочин
Битмин
Zuv khun
Zuv khun
Зочин
Зочин
Зочин
Зочин
гоёо
гоёо
Зочин