Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан танаа
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол улсад нүүрлэсэн улс төр эдийн засгийн хямрал олон мянган аж ахуйн нэгжид хүндээр нөлөөлж олноор хаалгаа барьж, ард нь гэр бүлээ тэжээж яваа олон хүмүүс ажил орлогогүй болж байгаа явдлыг татварынхны буруу үйл ажиллагаагаар бүү газар авахуулаасай хэмээсэндээ танд хандаж байна.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол улсад нүүрлэсэн улс төр эдийн засгийн хямрал олон мянган аж ахуйн нэгжид хүндээр нөлөөлж олноор хаалгаа барьж, ард нь гэр бүлээ тэжээж яваа олон хүмүүс ажил орлогогүй болж байгаа явдлыг татварынхны буруу үйл ажиллагаагаар бүү газар авахуулаасай хэмээсэндээ танд хандаж байна.
Өнөөдөр Татвар төлөгчид бидний мөнгөөр та болон таны ажилтнууд цалинжиж, цагдаа, эмч, багш нар бүгд бидний мөнгөөр амьдралаа залгуулдаг. Үүнийг бид андахгүй мэдэх хэдий ч тэр болгон дурсаад байдаггүй. Нэгэнтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөгчдийг “Энэ цаг үеийн баатрууд” гэж хэлсэн байдаг. Тэгвэл “баатрууд нь” хүнд байнаа.
Татварын байцаагч нар НӨАТ-ийг хуурамчаар үйлдэн зохиомлоор дампуурал үүсгэж хариуцлагаас зугтан, ялгүй мултарсан байгууллагуудын араас хөөцөлдөж, хохирлыг нь барагдуулж чадахгүй хэрнээ өмнө нь улирал бүр тайлан гаргасан баримтыг нь үзэж танилцан гар хөлийн үсэг зурж баталгаажуулсан өөрсдийн ажлаа үгүйсгэн, өөрсдийн дураар өндөр дүнтэй акт тавин, хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн дарамтлуулах явдал ихэсчээ.
Энэ явдал ганц хоёр компанид нэг биш нэлээд хэд давтагдсан гэхээр төрийн өндөр дээд тушаалтнуудын хайр зарлаж “баялаг бүтээгчид” хэмээн нэрлээд байдаг олон мянган аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагын ямар их дарамт дор байгааг үнэн хэрэгтээ батлаж байгаа юм.
Уг нь тэд даатгал, татвараа цаг тухайд нь төлж явсан. Тэдний олонх нь НӨАТ-аас санаатай бөгөөд санамсаргүйгээр зайлсхийсэн асуудалд ороогдсон хэдий ч татвараа үнэнчээр төлж явсан аж ахуйн нэгжүүд байдаг. Тэд аль нэгэн туслан гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн НӨАТ-ын баримтыг хууль зөрчсөн хуурамч эсэхийг шалгах арга байхгүй. Харилцагч болгоноо хууль зөрчиж байгаа, хуурамч баримт үйлдсэн эсэхийг нь шалгаад, шалгаагаад байх явдал ч бизнес эрхлэгчдийн хувьд зохимжгүй. Бизнес бол итгэлцэл дээр тогтдог. Гэтэл итгэлцлийг эвдэн зохиомлоор компани үүсгэж хуурамч падаан үйлдчихээд дампуурсан нэрээр хариуцлагаас бултсан компаниудыг олж хариуцлага тооцохын оронд тэдний хоморгод өртсөн нийгмийн даатгал болон татвараа тогтмол төлдөг байгууллагуудад өөрсдийн дураар акт тогтоон, хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь цагдаад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэдэг явдал хавтгайрчээ. Яг л лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг.
Үүнээс болж чадан ядан үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж, ажилчдынхаа цалинг тавьж байгаа компаниуд эхнээсээ дампуурч байна. Дампуурсан компаниудын тоо өмнөх жилийнхээс хоёр дахин их буюу 1100 гаруй компани хаалгаа барьж, 100 гаруй мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.
Ийм байдал газар авч байгаа үед эдийн засгийн хямралаас гарах тухай ярих ч хэрэггүй юм. Шулуухан хэлэхэд Б.Ариунсан таны ажилтнуудын нэрийг гутаадаг цөөн хэдэн хударгагүй байцаагч нарын дураараа бичиж, тогтоосон акт торгуулийг нь төлөхийн тулд баялаг бүтээгчид дампуурлаа зарлахаас аргагүйд хүрч байна.
НӨАТ-ыг хуурамчаар бүрдүүлж, аль хэдийн ашгаа олоод, мөрөө балласан компаниудыг олж, улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Харин нийгмийг хөдөлгөж байгаа, ажил олгогч, татвар төлөгч, үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудаа харж үзэх хэрэгтэй гэдгийг танд Ерөнхий сайдаасаа авахуулаад төрийн түшээд олон нийтийн өмнө сануулсаар байгаа.
Татварын байцаагч нарын ийм хударгагүй үйлдлийн хар гайгаар Цагдаагийн байгууллагыг татвар төлөгч, баялаг бүтээгчдийг дарамталж, хууль бус шалгалт хийж байгаа талаар нийгэмд шударга иргэдийн индрээс, УИХ-ын чуулганы танхимаас ч ярих болсон. Тиймээс энэ явдалтай холбогдуулан ЦЕГ-аас албан ёсны мэдэгдэл саяхан гаргасан байна. Тэрхүү мэдэгдэлд “Цагдаагийн байгууллага бизнес эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд дарамт, шахалт, хүнд суртал учруулахгүйгээр хууль тогтоомжийн дагуу татварыг төлүүлэн, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах тухай харьяа салбар нэгжүүддээ үүрэг чиглэл өгч байгаа” хэмээсэн байв. Үнэхээр ч овоо босгоогүй бол шаазгай суухгүйн үлгэрээр татварынхан хударгатай ажилладаг бол цагдаагийнхан баялаг бүтээгчдээ дарамтлах биш хамгаалах үүрэгтэй гэдгийг бид мэддэг. НӨАТ-ийг хуурамчаар үйлддэг, зохиомол дампуурал үүсгэдэг, хариуцлагаас бултаж тэр ч бүү хэл хил даван зугтдаг жинхэнэ луйварчдыг нь олж тогтоохын оронд тэдний хууль бус үйл ажиллагаанд өртсөн нийгмийн даатгал болон татвараа тогтмол төлдөг байгууллагуудад өөрсдийн дураар акт тогтоодог татварынханаас л болж цагдаагийн нэр хүндийн асуудал ийнхүү нийгэмд яригдсан бизээ.
Тйимээс хэрэгжүүлэх боломжгүй, хүчээр тулгасан акт торгуулиа буцааж, энэхүү дарамт, дампуурал хэмээх аюулаас чөлөөлж, дахиад хэдэн мянган хүнийг ажлын байргүй болохоос сэргийлж өгөхийг Монголын баялаг бүтээгчид, Монголын ажил олгогчид, компаниудын захирлууд, даатгал, татвараа төлөгч бид бүхэн танаас шаардаж байна.
“Баялаг бүтээгч” гэх гоё нэртэй боловч үнэн хэрэгтээ хэзээ мөдгүй дампуурахад бэлэн байгаа хэдэн мянган компани, ажилгүй болохоос айн түгшиж байгаа хэдэн зуун мянган ажилчид, татвар төлөгчид таны гаргах шийдвэрийг хүлээж байна. Бид дампуурвал та бүхэн ч хаанаас цалинжиж, цагдаа, эмч, багш нар хэрхэн ажиллаж, хил хязгаарыг хэн хамгаалж, осол гамшгаас хэн аврах вэ...?
Зочин