Сүүлийн үед манай улсад хамгийн түгээмэл явж байгаа трэнд бол хар жагсаалт юм. Тэгтэл сая нэг үл таних нөхөр хар жагсаалт гаргцан тавих газар олдохгүй байна сайтандаа тавиад өг гээд ирж байна. Би ч яахав уриалагхан гэж жигтэйхэн хүний хайлан болхоор тэгий л гэлээ. Гэхдээ хэдий хүний хайлан ч гэсэн юу байгааг нь үзэхгүй бол хар жагсаалтын эхэнд намайг бичцэн байвал нэгдүгээрт дарга болох мөрөөдөлтэй миний хувьд том цохилт болоод зогсохгүй хоёрдугаарт хүмүүст өөрийхөө хуудсанд юу гаргаж байгаагаа ч мэдэхгүй хачин амьатн байшд гэж хэлүүлэх болно шүү дээ.

Зиа ингээд жагсаалттай танилцлаа. Өө хөөрхий орхоос аргагүй үнэхээрийн муу байж мэдхээр улс байна. Сонин хэвлэлээр ч байнга муулуулж байдаг нэг тийм улс төрчид ихэнх нь байна. Гэтэл дундуур нь шаал танихгүй нэрнүүд байх юм. Тэгээд албан тушаал дээр нь худгын түгээгч, дэлгүүрийн эзэд, нийгмийн ажилтан ч гэх шиг. Би гайхаад энэ одоо яадаг улс болоод ингээд байна. Их хуралд нэр дэвших улсуу гэсэн чинь. Үгүй л дээ зүгээр дургүй хүргээд байдаг миний дайснууд хэд хэд байгаан ганц юмны мөнгөний хойноос гонжроод гэж авжээн.

Зиа эд ингэдийн байна. Тэгсэн зарим хүнийг арай бүдэг хар өнгөөр бичжээ. Эд яадаг улс ингэв, принтэрийн хор мор гэсэн чинь бишээ энэ чинь зарим нэр нь орсон нөхөд мөнгөө өгнө гэж амалсан болон тал мөнгөө өгсөн хүмүүсийг цаашдаа арилгана гээд өөрсдөө хараад ухаажиг гээд бүдэгрүүлчээд байгаан гэж авжээн. Амар аан бүдэгрүүлсээр байгаад арилгачихдаг гэнэ. Хархад нээрээ л ойлгомжтой юм. Тэгсэн нэг эмэгтэйн албан тушаал дээр эхнэр гэж байхын гайхаад бүүр. Яагаад эхнэрээ оруулцын гэсэн чинь эхнэр нөхөр хоёр нэг дор ажиллаад дэмий гэж товч бөгөөд тодорхой хариулж байна. Мань эр өөрөө их хуралд орох санаатай байсныг би яаж мэдхэв.  Нээрээ ч эхнэр нөхөр хоёр нэг дор ямар олиг байхав гэж бодсон ч  эхнэр чинь хараад гомдож үхэх вий дээ гэсэн чинь Зүгээрээ эхнэрийгээ цагаан жагсаалтад оруулцан гэжээн. Өө бас цагаан жагсаалт байгаамуу тэгээд хард байдаг хүн цагаанд бас байж болхымуу гэсэн юучигсэн энийг үзээтэх гээд суналзсан цаас гаргаад ирэлээ. Тэрийг нь үзлээ.

Гарцаагүй улс төрд байгууштай хүмүүс гэсэн хар цаасан дээр цагаанаар бичсэн сүрлэг жагсаалт гаргаад ирлээ. Өөрийх нь нэр хамгийн эхэнд явна. Зиа энэ гарцаагүй чаавас гээд цааш харлаа. Өө нэлээд олон хүний тодроод харлах шахаж явна. Энэ ойлгомжтой нөгөө мөнгөө өгнө гээд алга болсон талыг нь өгсөн гэсэн нөхөд харлуу орчихгээд байгаа байдал нь байна гэж таалаа. Үүнээс гадна шууд ойлгосон зүйл гэвэл оюутан гэсэн тодотголтой хэд хэдэн охины нэр цохиж явна. Энэ ч бас ойлгомжтой өөрийх нь хэт дуртай улс байж таараа. Яаагаач ойлгоогүй юм бол улаан цагаан ван жун жан энээ тэрээ гэсэн хятад хүмүүсийн нэр хэд хэд явна. Эд яахаараа улс төрд гэсэн чинь зүгээрээ наадуулын чинь мөнгийг авцын. Сонгогдотлоо хол зүгээр хөөрхий өөрснөө хөөрөөд явжээг гэнэ. Энэ ёстой цагаан харгүй жагсаалтаар бизнэс хийчдэг гар байна гээд атаархаад иржээшд.

Тэгээд хараад байсан хөөрхий эхнэр байдгүй. Би нээрээ мунхаг хүн шүү. Нээрээ энд байж болохгүй адилхан их хуралд байж болохгүй шүү дээ гэж бодоод. Энд алга хард байна тэхээр эхнэр чинь яана гэсэн үг вэ гэсэн чинь Агэнтлагын дарга болхоос аргагүй хүмүүсийн цагаан жагсаалтанд байгаа. Энэ саяны үздэг хоёр бол зөвхөн их хурал засгын газхын түвшиных юм. Өө алдын бна. Өөр ямар ямар хар цагаан жагсаалт байна гэсэн чинь Хот аймаг бүрд байна, сум дүүрэг хороонд хүртэл гаргаж байгаа гэнэ. Ёстой ургын бичгээс аймаар юм, тэр бүрд ийм бүдэг саарал хүмүүс байгаа юу гэсэн чинь. Байлгүй яахав нэг сонирхолтой юм ажиглагдсан нь цагаан жагсаалтанд урд хойд хөршийхөн их ороод хар жагсаалтанд гуравдагч орны хүмүүс их орсон нь харагдаж байна гэнэ. Мөн лам бөө үзмэрч нар ихээр орж байх юм гэнэ. Бас нэг айхтар тоо байгаа нь түүний хамаатнууд хамгийн ихээр жагсаалтанд орсон гэр бүл гэнээ. Бараг бүгд орцон гэнэ. Тэр нь эрдэм боловсрол энээ тэрээг нь харсан гэнэ. Аргагүй дээ элэг нь хаачхав тээ.

Өө тэгсэн ийм жагсаалт хаа сайгүй байна гэнэ. Цэцэрлэг сургуулиуд хүртэл ангийн дарга болохгүй хүмүүсийн хар жагсаалт гаргасан байна гэнэ. Одоо би гэхэд л ажлынхаа хамгийн доод албан тушаалд байх хүмүүсийн цаган жагсаалт дэвших хүмүүсийн хар жагсаалтанд орж, хэд хэдэн охидуудын утасыг нь авж болохгүй гэсэн хар жагсаалтанд орсон бол хэд хэдэн пиавчины цагаан жагсаалтанд орсон байх юм. Ер  нь олон юмны цагаан хийгээд хар жагсаалтанд хайр гамгүй оржээ. Гэхдээ энэ бүх жагсаалт мөнгөөр бол аргалж болоод байна гэнэлээ. Жагсаалт аргалхад зуучилдаг ко байгуулдаг ч юм билүү дээ.

Ингээд элдэв жагсаалт барьсан хүмүүс утасдааад унахаар нь ерөнхийдөө ингээд сайхан тоймлоод өгчихсөн нь хэн хэнийг нь гомдоохгүй хийгээд бас амар юм гэж бодлоо.

Хүн бүр өөрийн сайхан жагсаалтаа гаргаарай. Бүгдэд нь боломж байна шүү дээ.