“УИХ буруу шийднэ, М.Энхсайхан зөв шийднэ”
“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тоймч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцоно” гэсэн мэдээ түгж, улс орны хэмжээний томоохон үйл явдал мэтээр олон нийт хүлээн авав.
“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тоймч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцоно” гэсэн мэдээ түгж, улс орны хэмжээний томоохон үйл явдал мэтээр олон нийт хүлээн авав. Учир нь төрийн тэргүүн нь телевизээр шууд орох бөгөөд асуултанд урьдчилан бэлтгэхгүй хариулж, цензургүй ярих гэж байгаа болохоор арга ч үгүй юм. Түүний хэлэх хариултыг сонсох эргэлзээтэй олон асуудал байсан тул яах аргагүй бүтэн хоёр цаг гаруйн хугацаанд иргэд сувгаа солиулахгүйгээр тэр нэвтрүүлгийг үзлээ.
Харамсалтай нь Ерөнхийлөгч өөрөө зүрхээ чагнаж “сувгаа сольж” чадаагүй аж. Ерөнхийлөгч маань олон чухал сэдвээр асуултанд хариулахдаа асуудлыг мухарлах биш харин ч эргэлзээ төрүүлсэн байр суурийг илэрхийлж үлдээв. Тиймээс чухал, чухал асуудлаар түүний өгсөн хариултыг анхаарч ярих хэрэгтэй боллоо. Тэрбээр “Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ заавал шийдэх шаардлагагүй” гэв. Сэтгүүлч хэчнээн хуульд ингэж, тэгж бичээгүйсэн билүү гэж сануулаад ч нэмэргүй хөшилдөөд, бухимдаад, барайгаад, ярвайгаад, адаг сүүлд нь “УИХ буруу шийдвэл яах юм бэ” гэж авдаг байгаа.
Гайхалтай биш гэж үү. Манай улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа зөв шийдвэр гаргадаг гэдэгт итгэдэггүй байх нь. Ерөнхийлөгч маань бусад асуудлууд дээр “Хуулиа л дагана даа” гэсэн товч хариултыг хэлээд байсан хэрнээ зөвхөн Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар М.Энхсайхан гэдэг ганцхан сайдыг УИХ-ын 76 гишүүнээс дээгүүрт тавих болов. Ингэснээрээ Ерөнхийлөгч маань “УИХ буруу шийдэнэ, М.Энхсайхан зөв шийднэ” гэсэн утгыг илэрхийлж орхилоо.
Энэ талаар нь харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн одоогоор УИХ-аас илүү итгэж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан хачин, тэнэг тайлбар хийсэн удаатай. Тэрбээр “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх үү” гэхээр “Эрсдэлтэй. УИХ өөр дээрээ тэгж эрсдэл авах хэрэггүй” гэсэн байдаг. Монгол Улсын сайд маань Засгийн газрын гишүүний хувьд УИХ-ыг эрсдэлд орчихно гэж эмзэглээд, хайрлаад байгаа юм гэнэ. Яагаав, ядраачихна гээд зөвлөдөггүй гэдэг экс Ерөнхий сайдын зөвлөх байсан даа, яг түүн шиг.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн ордын талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хийсэн ноцтой мэдэгдэл буюу “Элбэгдорж нүүрсчин бүлэгт багтдаг” гэдгийг ердөө л “Энэ бол худлаа, хулгайч хүн ингэж ярьдаг юм” хэмээн тайлбарлах нь тэр. Тэр ч байтугай УИХ-ын арав гаруй гишүүн М.Энхсайханд асуулга тавихад хариулт өгөхгүй байх нь ч зөв. Тендерт ялсан гээд байгаа “ММС-г их өртэй, бас дотоодын хөрөнгө оруулагч биш байна” гэхэд “Шалгуулаад л үз” гэж хэгжүүрхэх аж. Харин энэ асуултаараа Ерөнхийлөгч маань ММС-г их өртэй, бас дотоодын хөрөнгө оруулагч биш гэдгийг цаагуураа хүлээн зөвшөөрлөө. Аргагүй л дээ, Дэлгэц дээр дотоодын хөрөнгө оруулагч хэн гэдгийг тодорхойлсон Хөрөнгө оруулалтын хуулийн заалтыг харуулсан учир хуулийн эсрэг шууд гүлдийж чадсангүй.
Ингээд Ерөнхийлөгчийн хувьд М.Энхсайхан ганцаараа УИХ-ын 76 гишүүнээс илүү эрх мэдэлтэй, ухаалаг хүн гэдгийг мэдэрлээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг шалгасаар бүр яллагдагчаар татчихлаа. Я.Батсуурь зөвхөн Г.Дэнзэнд мөнгө өглөө гэж яллагдагч болсон гэж үү. Үгүй л болов уу. Учир нь Я.Батсуурь Тавантолгойн гэрээнд тусгах гээд байсан Монголын ард түмний нийтлэг эрх ашигт үл нийцэх зарим заалтыг эсэргүүцээд байсан болохоор яллагдагч нэрээр “амрааж” байгаа гэдэг таамаглал дэвшүүлснийг хэвлэлээс харсан. Тавантолгойн асуудлыг дуусгаад л өрөвчхөн Ерөнхийлөгч маань түүнийг уучилчих байх аа. Гэвч маргааш хэнд ийм явдал тохиолдохыг таашгүй. Ямартай ч жагсаалт бий гэдэгт бараг итгэлтэй байна.
Ийнхүү “Ард түмний” Ерөнхийлөгч УИХ-даа итгэдэггүй гэдэг л хамгийн осолтой дохио биш гэж үү. Энэ л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийн олон ноцтой мэдэгдлийн хамгийн ноцтой мэдэгдэл нь байлаа. Тэгвэл одоо хариуд нь УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчдөө итгэх эсэх дээр эргэлзэх эрхтэй боллоо.
Бас Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй гээд байгаагийн нууц юу бол..?
iwbTswnj
goe bichjee
Зочин
khuyag
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
Зочин
buyan
Зочин
zochin
gf
Шийд хэрэгтэй.
Tsogtoi eh oronch Jenko-d
Зочин
Зочин
соко
Зочин
Шилдэг нийтлэгчийн клубээс хас
Бат
оргилмаа
оргилмаа
зочин
Зочин
Зочин
Баабар гуайд
Баабар гуайд
Баабар гуайд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин