Аж төрөх авхаалж
Ер нь амьдрал улам хэцүү болоод байна, хямрал эрчлээд байна гэж.
Үс засуулах гэж нэг бөөн ажил байнаа тээ. Тэгэнгүүт үсчин ороо л, үсчин хүүхэнтэй нь нэлээ их юм ярьж, инээлгэж, догдлуулж, янзүр болгожаагаад дундуур нь “доороос нь шуучих” гэж нэг хэлээ л нөмрөгий нь нөмрөөд ярьсан хэвээрээ суунаа. Үсчин хүүхэн машинаа асааж шуугаа л эхлэнгүүт, “за ахын дөө, үзүүрээс нь тайраад эхэлцнүү, үл ялиг л авна шүү дээ, хэ хэ хэ” - гэж хэлнэ. Тэхээр үсч хүүхэн самгардаа л, айн “та шуу гээздээ?” - гэнгүүт “юу вээ чиодоо, үс алааялаа шдээ, одоо яахын эний чинь, буцаж наалдкуу шдээ” - гэж сүржигнэн босч ирж орилжаагаад, “за яхуу тэр чигээр нь л шуухаас, мөнгө өгч чадкуу шүү харин!” гээ л болоо шд. Миний сайхан төрөлх нийслэлд давтахгүй ороод яваад байхад аруун хэдэн жилээ даах үсчид татвараа шударгаар төлөн яралзтал ажиллаж байгаа даа.
За тэгээ л гутал чинь сааралтаад эхлүүл айлд ороод гарахдаа л гялалзуулчих. Сайхан тайван арчий шүү. Айлын хүн юм асуугаад байдаг, тонгойгоод байдгаараа минчийцэн, дүлж барьцан хачин амьтан ..ий аа гээ л ярилтай биш. Тэгээд айлын эздийн нүдийг хариулжаагаад тосы нь шоотогтой нь кармаалчна биз.
Бас айлд ороод нойлд нь ороод гарахдаа нойлийн цааснаас ахиухан шиг хөвж кармаалах хэрэгтэй. Баананд нь ороод савангий нь хус. Үнэртэй уснаас нь сайн цацаад ав. Гээлнээс нь олигтойхон шаваач, татуургы нь аваад наад сахлаа хусаадхаач!
Хүүхэнтэй уулзах гэж байгаа бол цэцгийн мандалаар л дайрхаас цэцгийн дэлгүүрээр дайрна ч гэж байхгүй дээ харин ч нэг. Уулзаад, “пээ.. энчин!, ёстой суугаад баймаар агааруу гүү юүү!” - гэж тэнгэр харан уулга алдах хэрэгтэй. Бааранд орно ч гэж ярилтгүй ээ.
Хүүхдийн чинь харандаа хугарч, үзэг нь эвдрээд аав шинийг аваад өгөөчэээээ гээд шаналгаж эхэлбэл яахав.... Гудамжинд гарч ганцаараа яваа хүүхэд л хайдаг байх даа. Тэгээд Гомбоогийн хэлснээр, алий наад пинаалаа өгөөд арилж үз нусгай минь гээд дух руу нь няслаа л болох нь байна. Ард нь аав нь зогсжаагааг харкуу тэгчвээ харин. Тэгчүүл одоо, .... гээ л миний дүүг муу хүмүүс дээрэлхэнэ шүү тэр Гомбоо момбоо, за юу миндөө! гээд толгойг нь нэг илээд пинаалы нь буцаагаад өгчих.Баар саванд оруул яахаа мэджээнүү. Ууж уужаагаа л тооцоо дөхөөд ирэнгүүт тасардаг сайхан арга байна тээ. Хэрэгт дурлаж хялайж харжаагаад баригдчив. Баригдчуул үмммм.... гэж хөмсгөө зангидаж гушуугаа үрчийлгэж нөгөө тийшээ харж эвхэрдэг байх даа. Хүн амьтан ойртоод ирвэл тийрээ унагаачих. Бүр болкуу бол босч агсан тавьсан ч яадий. Таа нар намайг бододгүү л биз дээ гээ л ай.
Оройн хоол дөхөө л ирүүт таньдаг айлынхаа үүдийг тогшоо л, гүэ хөө, өнөө юу чинь юу юу хөө? гээ л орж явчна шүү дээ. Тэгээ л Элбэгдорж, Энхбаяр, Эдийн засгийн хямрал, дэлхийн сүйрэл, Должин гуайн үнээ алдагдсан, Цагаанбаатар, Жавхлан, Гамбууш гээ л буржээтэл хоол болкуу гээд хаачхав. Чамд аягалахгүй бол яана! Тэгвэл айл хоолоо аягалаа л эхлэнгүүт, би нээрээ санаа зовмоор юмаа, сууж бурсаар байгаа л танай хоолыг буудах нь байшд энчоодоо эхэхэхэ.... гээ л данхагнаад байвал чамд аягалж таараа даа ер нь бол. Гуцуул 2 хүүхдээ хөтлөөд орсон ч болжээнэ. Гайлвайна.
Заа тэгээ л хүний утсаар ярих, унаа унашинд даалгах, мөнгө зээлж голрох.... гүй ямар аргууд мундана гэх вээ. Амьдрал саакөө саак. Аж төрсөөр, амьдралын хүрд эргэлдсээр,
zochin
Цээгий
terelj
Hikari
UGI
Зочин
Uugan ni