Хонь жилийн зурхай
Галзууруулагч хонь жил их галзуу жил байх болохнээ. Энэ угаасаа нээх сүртэй юм биш угаасаа бид чинь галзууруулагч биш жил гарсан ч хамаагүй галзуурч л байдаг улс. Тэхээр ирэх жил үнэхээрийн галзууруулсан жил болох нь гарцаагүй. Угаасаа эхнээсээ улс төрчид бүжиглээд, захирал нь шоронд орсон кампани шилдэг хөрөнгө оруулагч болоод ёстой олныг алмайруулж эхэллээ.
Галзууруулагч хонь жил их галзуу жил байх болохнээ. Энэ угаасаа нээх сүртэй юм биш угаасаа бид чинь галзууруулагч биш жил гарсан ч хамаагүй галзуурч л байдаг улс. Тэхээр ирэх жил үнэхээрийн галзууруулсан жил болох нь гарцаагүй. Угаасаа эхнээсээ улс төрчид бүжиглээд, захирал нь шоронд орсон кампани шилдэг хөрөнгө оруулагч болоод ёстой олныг алмайруулж эхэллээ.
Ирэх жил мөн дээдэст ээлтэй доодост хатуухан жил болох шинжтэй. Энэ ч мөн биелэх нь гарцаагүй. Угаасаа л бүх жил дээдэст ээлтэй сайхан байдаг. Тэр оймстой жилийг эс тооцвол. Дээдэст ээлгүй юм ч гэж юу байхав. Тийм болхоор бүх хүн дээдэс болохыг хүсдэг байх нь. Эрхэм дээдсүүд маань ч ээлтэй юм чинь гээд идэж уух нь ихсээд баллах болуу гэсэн чинь үгүй тэд чинь угаасаа л идэж ууж баллаж байгаа тэхээр эннээс илүү баллана гэсэн ойлголт байхгүй гэж байхын.
Үүнтэй нэгэн адил доодост байнга л хатуухан байдаг. Аливаа юм хатуу биш болчуул тэр доодос байхаан больж дээдэс болж эхэллээ гэсэн үг. Тэхээр ирэх жил урьд жилүүдийхтэй адил л жил болохнээ. Мөн ирэх жилийн зурхайд дундаж давхаргыханы тухай огт буугаагүй байна. Хөөрхий дөө дундаж давхаргыхан. Тэд удахгүй алга болж ихэнх нь доодосын эгнээнд орох болуу гэсэн айдас бас төрж байхын. Зурхайн ухаан их нарийн аж.
Ирэх жил эерэг өөрчлөлтийн жил болох төлөвтэй. Угаасаа л юм яаж ч өөрчлөгдөж байсан сайн талруугаа л явж байдаг гэж сайхан үг байдаг шүү дээ. Тэхээр аливаа өөрчлөлтөнд сайхан хандах нь байшүү дээ. Энэ өгүүлбэр төр засгийн болоод ерөнхий сайдын тухай биш болхыг анхаарна уу. Хэрэв давхцаад өөрсдийг нь хэлсийм шиг санагдаад байвал тохиолдлоор давхцаж байгаа нь тэр шүү.
Галзууруулагч жил онын сүүлрүүгээ идэж уух юмаар элбэг дэлбэг байхаар бууж байна. 12 сар чинь эхлэнгүүтээ ёолкдоод эхэлдэг шүү дээ. Тансаг сайхан тэмдэглэдэг болоод байгаа шүү дээ. Хаанахын ёолк л тэгэж ууж идэх юмаар дутмаг байхав дээ. Олон хүний магнай тэнийн баярлах жил байх болно гэнээ. Аргагүй шүү дээ бид жил бүр олон арван хүний энгэрийг төр засаг маань хайр ивээлээ хүргэж шагнаж ирдэг. Харин энэ жил сонгуулийн өмнөх жил болхоор бүүр олон хүн шагнаж төр чамайг харж яваа шүү гэдгээ дахин сануулах нь гарцаагүй. Шагналын хур буулаа гэж ямар шооч нөхөр нь хэлсийн нэрээ л хур бороо мэт сүрхий олон хүн шагнаж ирдэг болсон үе.
Улс төрийн тэмцэл ихтэй байна. Энэ бол гарцаагүй буусан байгаам шүү. Бид хэзээ л улс төрийн тэмцэл багатай байлаа даа. Хавар болхоор бужигнаад эхэлдэг шүү дээ. Тэгээд ч бид чинь улс төрөөр уралцаж байж л байна ухаантайгаа харуулах боломжтой шүү дээ. Улс төр бол уйдашгүй сэдэв шүү дээ. Мөн хөгшид нялхаст хатуухан жил болж магадгүй зурхай байна. Хөөрхий хөгшид бол одоо яахав дээ хэзээний л хэзээ мөдгүй гээд сууж байдаг улс. Тэдэнд ер нь өнгөрсөн бүх жилүүд хатуу хандаж заримаас нь дээш нь авж явсаар ирсэн билээ. Жам юм даа. Харин нялхаст бол аргагүйшдээ. Цэцэрлэг олдохгүй баахан баллана. Тэгээд энэ их утаанд балрана. Утаанаас үүдээд бөөн ханиад томуу гараад баллана. Хөөрхий нялхас бол ер нь өвдөхгүй жил байдаг ч юмуу чаавас.
Ер нь ирэх жилийн зурхай гарцаагүй биелэх юм байна даа. Ингэж сайхан таардаг зурхай гэж байхуу даа.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мгл
reader
zochin
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин