Х.Баттулга гишүүн ээ, цаасан ч бай, ноосон ч бай, өөрийнхөө л малгайг өмс!
УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийг нь дэмжигчдийн урмыг хугалж эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч үг хэлэхээ больсон түүний талаар гарах болсон сүүлийн үеийн мэдээлэл гэвэл ердөө л ямар нэг нам байгуулалцах гэж байгаа гэх мэдээ дуулдах боллоо. Харин Х.Баттулга гэж хэнсэн билээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийг нь дэмжигчдийн урмыг хугалж эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч үг хэлэхээ больсон түүний талаар гарах болсон сүүлийн үеийн мэдээлэл гэвэл ердөө л ямар нэг нам байгуулалцах гэж байгаа гэх мэдээ дуулдах боллоо. Харин Х.Баттулга гэж хэнсэн билээ. Лавтай сайн жүдочин гэхээс өөрөөр төдийлөн танигдаагүй ч эдийн засаг сул дорой үед нэн их баяжиж чадсан нэгэн УИХ-д өрсөлдөн инээд, ханиад болж байсан нь саяхан билээ. Хэн ч үүнийг үгүйсгэхгүй. Гэвч тэр сайн сонсогч байж чадсан. Өөрөөр хэлбэл “дамжаа”-ндаа дажгүй суралцсан. Энэ хугацаанд Баянхонгор аймагт их бүтээн байгуулалт хийжээ. Гэхдээ энэ бол гавьяа биш, хүлээсэн үүрэг нь гэвэл зохилтой.
Төдөлгүй “Салхины хүч, сархадын хүчинд согтчихлоо” гэгчээр эрх мэдэл, эд баялгийн нэгдлийн хүчийг гайхуулж сайд боллоо. Давхар дээл нөмөрч эхэлсэн нь тэр. Анх сайд болоход нь эдүгээгийн МАН-ын дарга М.Энхболд Шадар сайдаар ажиллаж байж таарч Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоныг нь танилцуулж байв. Тухайн үед бүтээн байгуулалтын салбарыг “зурах нь дээ” хэмээн жиг жугхийж байсан нь түүний зураач мэргэжилттэй холбоотой биз. Гэвч тэрбээр санаанд оромгүй зоригтой алхмуудыг хийж зарим жижиг алдаагаа дор бүр нь зассаны сацуу тун дажгүй багийг бүрдүүлж чадсанаар “тойрон хүрээлэгчид шилдгүүд байвал тодорч болдог” гэх өөрийн удирдлагын менежментийг харуулсан юм.
Та бүхэн анзаарсан бол үе үехэн “Дараагийн Ерөнхий сайд Х.Баттулга” гэсэн шивнээ, эсвэл “зорилтот” мэдээ гарсаар байдаг. Гэвч цагийн юм цагтаа байдаг. Яагаад өөрөө “Би Ерөнхий сайд болохгүй” гээд байхад нь болох гээд байна гэж мэдээ гараад байдаг юм бол гэдгийн цаана түүнийг “аврагчид”, “алуурчид”-ынх нь ажиллагаа явагдаж байдаг бололтой юм. Түүний бодлого ихэнхдээ “масс”-т таалагддаг. Учир нь монголчуудын үндэсэрхэг үзэл, эх орон, газар нутагтаа харам, хайртай чанар болон хятадуудыг үзэн ядах сэтгэлгээтэй нийцээд байдаг учраас тэр. Үнэхээр манай өнөөгийн улстөрчдийн хийсэн гэрээ хэлцэл, хэлэлцээр, “төрийн нэрийн өмнөөс хийсэн наймаа”, тохиролцооноос харахад ард түмний язгуур эрх ашигт нийцүүлэх, нэг улс орноос хэт хараат болчих вий гэсэн болгоомжлолоо умартсан шийдвэр олоход дэндүү амархан байдаг. Гэхдээ эдгээр алдааг олж харсан нь Х.Баттулга гишүүн болохоос хоёр удаа сайдаар томилогдох, олон удаа Ерөнхий сайдад “яригдах” шалтгаан биш юм шүү дээ.
Эдгээр томилогдсон, “яригдсан”-д эрхэм гишүүн буруугүй ч “давхар дээл”-ээ тайлснаас хойш УИХ-ын гишүүний үүрэгтээ хойрго хандах, эгээ л Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын нэгэн адил гомдож тунирхсан, Ерөнхий сайд асан С.Баярын нэгэн адил харийн орноос тааллаараа хүрэлцэн ирж төрийн ажлыг хийх болсон, улс төрийн шинэ нам байгуулах цуурай мэт ярианаас өөрөөр сураг алдарсан нь тийм ч таатай дүр зураг биш болов уу. Ажиглаж байгаад л эгзэгтэй үед сэтгүүлч сонгож ярилцлага өгөх, уур уцаартай дүр эсгэн утсаар тодруулга өгөх зэрэг нь “лифт”-ээр сайд болдог “хурган” улстөрчдөд зохих тактик биш.
УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээр хэдэн удаа томилогдсоноор нь биш хийсэн ажлаар нь улстөрчдийн “насжилт”-ыг тогтоодог нь үнэн бол Ц.Нямдорж гишүүн шиг хуультай “ноцолдож”, Р.Амаржаргал шиг бодлого ярьдаг, тогтолцоог шүүмжилдэг, С.Баяр шиг “Атрын аян”-аар давалгаалуулж социализмын ганц ч гэсэн ололтыг капиталист нөхцөлдөө нутагшуулж ололт, амжилт авчирчихаад “томорч” болно. Дээрх гурван боломж аль аль нь Х.Баттулга гишүүнд байсан. Өнөөдөр түүний ярьж, зорьж байгаа зүйлд үнэн зүйл олон бий. Тэр ч байтугай хэн ч хэлж зориглохгүй байгаа “том тэмцэл” буйг нь ч олон нийт анзаардаг. Тиймээс түүнийг дэмждэг. Нүүр тулан уулзаж байгаагүй ч хүсэл зорилго нь нэгдчихээд байдгаасаа болж “Х.Баттулгын хүн”, түүний нохой, элдвээрээ хэлүүлж яваа олон хүн бий. Зөвхөн ижил санаа бодолтой байгаагаасаа болж ингэж дуудуулах сайхан байдаггүй. Харин одоо Х.Баттулга гишүүнд “Ажлаа дуустал хий”, “Бүү шантар” гэсэн шаардлагыг түүний сонгогчид, дэмжигчид, “хэлмэгдсэн ноход” нь хэлэх цаг болсон бололтой.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах зориулалтаар 17.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгахаар болсноор огцруулах хүсэлтэд хүрч, “partner law film” компанийг “нарийвчлан судлахад” хүрэв. Энэ талаар хэвлэлийнхэн даалгавартайгаар “нүдээ аньчихсан” болохоос хөндөх л ёстой асуудал байсан. Гэтэл MMC компанийн тухайд хэчнээн “өргөн дэлгэр шиншилж” байна вэ. Нарийндаа аль аль нь манай салбарынхны сонирхох л асуудал боловч хэнийг сонирхож, хэний талаар чихээ бөглөх вэ гэдэгт хүртэл асуудал байгаа нь илт харагдаж байна. Яагаад Монголын төр ганц компанийн асуудлыг судлаад шийдчихэж чадахгүй байгаагаас болоод хэвлэлийнхэн хүртэл талцаж “хуучинсаг, шинэлэг”-ээрээ дуудуулж байх ёстой юм бэ. Нэгдсэн бодлогоо тодорхойлоод, ёстой л эр хүн шиг хоёулаа суугаад ярилцаж чадахгүй хэвлэлээр нүдэлдэж, “Аль дарга хамгийн том бэ, хэн нь хэний үгэнд орох ёстой вэ” гэдгээ 25 жилийн дараа шийдэж чадаагүй л байгаа нь харамсалтай биш үү. Ер нь яагаад С.Баярцогтын тухай, Х.Баттулгын тухай бичих “дургүй” байдаг юм бэ. Энэ нь дараагийн “дархан цаазат” улстөрчдийг төрүүлээд байна. Жишээ нь З.Энхболдыг, Д.Дорлигжавыг...гэхчлэн.
Одоо Х.Баттулга гишүүн холын замыг туулъя гэвэл арайхийн батлуулсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоо УИХ-ын гишүүний хувиар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханаас хамгаалах ёстой. “Мах импекс” компани чинь яагаад махны нөөц бүрдүүлэхэд оролцох болдгийг, аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн чинь юу саад болоод тусдаа яам байгуулахад хүрснийг тайлбарлаад өгөх хэрэгтэй. Яагаад үндэсний үзлийн талаар нэвтрүүлэгт урьсан сэтгүүлч чинь “17 чингэлэг спиртийн хэрэг” зохиомол байсан гээд уучлал гуйх болов. Та дарамтлаад байдаг юм уу, таныг хүмүүс дарамтлаад байдаг юм уу. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг мартагнуулж байгаад гэнэт батлах гэж байгаа нөхдөөс Монголын газар нутгийг УИХ-ын гишүүний хувиар хамгаалж чадах уу. Энэ бүхэн үнэхээр сонин байна. Хэрэв дээрх асуудлуудад цэг тавьж чадвал таны хэвлүүлсэн номын нэр шиг Танд “Үнэлэгдэх цаг ирнэ”. Харин нэг удаагийн тоглолт, төдөлгүй цөхрөх тэмцэл хийж олны анхаарал татдаг бол тууштай чанарыг дэмжигчид тань танаас нэхнэ.
Х.Баттулга гэдэг хүн Монголын улс төрд ямар ирсэн бэ, тэр дүр төрх улам сайхнаар үлдэх учиртай. Учир нь түүнд ухрах, урвагнах эрх байхгүй. Монголын төр өндөр босгоор нь давж орсон нэгнийг засаад авч байсан болохоос эвдэж хөөгөөд байх учиргүй. Гомдоож уйлуулаад хөөдөг ч байгууллага биш. Улсдаа хайртай бол төрөө хайрла, төрөө хайрладаг бол түшиг нь болж яв. Үүнийг л иргэн чинь хүлээдэг. Төрийн тэргүүн болсон андын чинь хатуу үг, уул шиг ааваас тань ялгаагүй өвгөдийн чинь хүлээсэн харц, үйлийг чинь үргэлжлүүлэх гэж зүтгэн хэцүү бэрхийг туучин яваа Р.Бурмаа бүсгүй, өөрт чинь итгэж явдаг олон иргэний тухай хээрийн салхи залгин ганцаараа алхаж яваад нэг бодоод үзээрэй. Ямар ч байсан Х.Баттулга гэдэг гишүүнд Ц.Нямдоржийн, С.Баярын, Р.Амаржаргалын, ер хэний ч тактик зохидоггүй өөрөө л өөрийнхөө ачааг үүрч, малгайг өмсөж явах ёстой ажээ. “Цаасан” ч бай, “ноосон” ч бай, өөрийн малгай өөртөө зөв шүү дээ.
AeFnAwnP
Kkk
Зочин
jonhuu battulga zail
Болороо
Zochin
Zochin
Зочин
Jenko odoo l hereggui shuu
гана
эжуыжэ
joker
Зочин
jenco-d tolbortoi byalduuchilsan niitlel baina
oligarch
Зочин
byamba
byamba
byamba
Зочин
ард
Зочин
БӨРОАЛРБӨАОЛӨБРАДЛ
._.:_.:_:_
би
Khoidgoig Mongol
Khoidgoig Mongol
арай дээр
Зочин
12457899
Зочин
Зочин
Зочин
Baagii
Зочин
Зочин
Зочин
Ulzii
Б Галбадрах
UB man
UB man
Shunhlai
Атаархагчид
Атаархагчид
fuck
ert
Seheeten
Зочин
Зочин
Яадгийн
Зочин
Bold
цэцэ
zochin
Зочин
Зочин
Bat
Bat
Зочин
irgen
irgen
Зочин
иргэн
Монгол
Монгол
Эх орончдыг бүү мэр
Зочин
хараа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ноён
Зочин
Зочин
Зочин
Hh
иргэн