Сээнүү, би хатагтай Биби айна. Бөмбөрцгийн нарыг хараад дөрүүн хаврыг өнгөрөөжээ. Өнөөдөр эзэгтэй надаа виноо өгсөн. Би жоохон халамцуу байна л даа, толгой эргээд. Өөрөө дандаа уудын байж надаа ерөөсөө өгдүү ин. Өнөөдөр харин овоо шд. Одоо танилтайгаа унтлагын өрөөндөө байгаа. Тэр танилуудаас залхжийнаа би. Орж ирээ л толгой дээр гараа тавиа л сэгсэрдийн, юүү вэ тээ, даварцы ен. Зарим нь бүр өргөж мөргөөд. Ямар тэнэг харагддаг болоо би. Хийг. Ёо зогисоод аягүү ядаргаатай вайнаа. Заа тэр яахоо, гоё залуу байсан болоосоой. Хөршийн залуу байна л даа. Доог үүлдрийх. Над шиг вас эзэгтэйтэйгээ хоюулханаа. Эзэгтэй нь ч жинхэнэ хөгийн авгай даа, надаа аймар дургүү. Гайлвайна, би өөрөө тэрэнд дургүүм чин. Тэхдээ Тийгр өөрөө эзэнтэйгээ аягүү сонион. Заза тэр тэнэг гаж амьтныг ярихаа болий. Нөгөө хөршийн залуу бүүр тэнэг, царай муутай. Булдоог үүлдрийх. Тэр хамаагүү давхижаагаад нүүрээрээ хана мөргөцөн байхаа хих.
 Залуу гэснээс таанрт нэг юм ярикуу вайж чадкуу нээ. Түрүүн эзэгтэй намайг цүхнэндээ хийж амьтны хүрээлэн ороод. Хийг, ёо энэ зуу зоогьсуул үхдэг гэснүү тээ, би чинь үхчүүл яана даа... Тэгээд нээрээ тэнд би чононууд дээр очсий шд. Ёооё солиормоорын. Тэнд нэг зэвүүн том залуу за юу. Намайг яаж харсан гээч. Би бүр өөрийн эрхгүү чичрээдээсэн. Манай гэрийн тоос сорогчноос ч аймшигтай байсан гээ л бодчих. Гэхдээ намайг эзэмдсээн. Тэгээд шөнө зүүдлээд. Тэр миний ханхүү болсоо. Зүрхэндээ би түүнийг миний баатар гэж нэрлэсэн. Хажууд нь Тийгр бол зүгээр ашиггүй гонзгой. Ахиж уулзмаар санагдаад эзэгтэйдээ хэллээ л дээ би өнөө өглөө. Тэгсэн чинь эзэгтэй, "хонгор минь юу хүсээ вэ" гээд ам руу усан үзэм хийгээд байгаам даа. Зүрх сэтгэл ойлгодгүү тэнэг муужгай! Хийг...

 Давсаг жоохон чинээдийнаа яахуу. Өглөө болтол тэскүү вол үүдний алчуур дээр учраа олхоос доо. Яадийн, өөрийх нь л буруушд. Орой намайг гаргаагүй байхгүй юу. Үүннэн тэнэгээ нээрээ. Ингжаагаад цистийидтэй болчуул яахийн би, тийм биздээ. Би чинь бас гөлөг гаргаж эх байхын жаргалыг эдэлмээр байхын байшдээ. Гэхдээ одоо гаргуул би Баатрынхаа гөлгийг л гаргана. Ёо Баатрыгаа ахиад саначлаа. Тэр харин намайг дурсжаагаа болуу. Үзэн яджийн энэ амьдралыг. Тэгээд яахав дээ одоо. Ингээ л хувь заяатайгаа эвлэрээ суужаахаас. Одоо би ойд очиж баатартайгаа амьдрана ч гэж юу вайхуу. Ямбалаад сурцан энхрийхэн амьтан шүү дээ би чинь! Эзэгтэйгээсээ салуул тэгээ л өнгөрнө. Гудамжны нэг буланд л өлсөж үхэх байхдаа би гэж хөөрхий амьтан. Юун ой мой, уйлмаар болжийн.

 Хүе эзэгтэй гараад ирлээ. Нөгөө хар юм нь ... ёооё энэ, ичиж амьдраасай. Буруу харахаас. Намайг бүхэл бүтэн амьд амьтан байна гэж тоож болдгүүм байхдаа. Ашгүү явахжаах шиг байндоо. Гэснээс эзэгтэй намайг гаргахын биш байгаа одоо. Ганц нэг сайхан давхимаар санагдах чинь. Муур тааралдаасээ. Муур луу хуцах гоё шүү вас. Дээр нээрээ тэнэг явдал болсийшд ярих уу байхуу заза ярьчий ямар хамаатай ин. Эзэгтэй оосроос сайн барижаахгүү алдцы шд намайг. Эрчиндээ нөгөө муурны чин дэргэд очцон. Эргээ л зугтааж энтэр. Аягүү муухай ичсээн. Хөршийн залуу харчаад муухай инээгээд вайсан, өөрийгөө мэдкүү мангар мал. Тэр чинь харахад л сайхан доог нохой болхоос ямар ч хумсгүү шд. Эзэгтэй нь тайрцийн. Инээдтэй явдал болсон байгааз дээ хих. Энэ дураак хүүхнийг яаая даа вайз.

Заза намайг гаргахжаах шиг байна, түр бака шүү.
 Өө нээрээ би өөрийгөө хэлээгүү вайшд. Би чинь 20 санчмийтр өндөр. Бараг үсгүй шахуу хих, тэхдээ тэр нь миний хөөрхөн царайг улам тодруулж өгдөг л дөө. За би нь гарж муураа айлгы даа, баа-ая! Эргээд ороод ирхэд байжаагаарай за юу, битий яваарай за.