Салж сарних тухай юм биш шүү. Түр зуур сургууль ном, юм хуманд явахаар алс хол одож буй тухай хэлэхжийнэ одоо. Тухайлуул хайртай бүсгүй нь сургуулийхаа амралтаар түр ирээд, сар сайхан амарчаад буцах боллоо гэж боды л доо.
За жоохон уянгална одоо, харжээ:
Аяа тэр өдрүүд! Бие биенийхээ аманд маруужин халбагадаж өгжээсэн нохой гаслам халуун өдрүүд, залуугийн гээл нь урсаад нүдий нь хорсгож, бүсгүйн будаг урсаж нүүр нь халтартан байсан ч жаргалтай инээд алджээсэн бороотой өдрүүд, бүх саравчий нь архичингууд эзэлцэн тул гөтөлцөөд алхаа аа ... л вайсан сэвэлзүүр салхитай сайхан оройнууд, төмөр хашаан дээр сууж хөлөө амраах гэхэд хоргоогоод салдгүй зоригт согтуу монгол эрстэй сайхан харуй бүрийнүүд, халуун хайрандаа умбаж, шумбаж, нохой самардаж, брасс, король, фрийстайл сэлэлт хийж байсан шөнүүд, хогны машаан дугарч сэртхийтэл сэргээдэг саруулхан өглөөнүүд..... нэг л өдөр түр тасалдаж хайртай бүсгүй чинь буцах боллоо.

 

Ёооё за нэг уянгалж дууслаа. Ингээд бүсгүй чинь явах боллоо. Бяд яах ёстой вэ? Юуны өмнө нэг дурсгалын бэлэг авна. Хамгийн хэцүү ажил хамгийн эхэнд нь таархым даа. Эрэгтэй найз бол ганц юм өгөө л явуулчих сан. Эмэгтэй, тэгээд бүр хайртай гэжээдэг. Юу өгнөө тээ? Хувцас өгөлтэй биш. Халбага сэрээний набор өгөлтэй чиш, ор хөнжлийн даавуу ч өгөлтэй биш. Дэрний уут өхүү, исүүл духоовкноос юм гаргадаг галтгооны бээлий өгдиймүү. Цаг маг бол байж л байгаа өөрт нь. Зүүлт гэхээр дан зүүлт одоо хаашаа чийн. Нэг кулон байхгүй бол болкуу. Тэхээр бас дан кулон хаашаа чийн, ээмэг бөгжгүй бол тиймэртүү болкээд вайдаг. Үнэ ч талийлаа даа..... гээ л нэл толгойн өвчин. Байхад нь баахан юманд даацан байдаг. Явахаас нь аруун хэдэн хоногийн өмнөөс шаналнаа. Барайна.

Гөтөлцөө явжаангуут л, хүүе чи чинь яачваа, наа царай чинь?! гэж мэгээ л. Ахиад хэд хононгуут бүр зовцорно. Тэхээр нөгөө охин нь, хүүе л дээ чи ер нь зүгээр үү наа бие мие чинь, 2 өдөр юу ч идсэнгүй ш дээ! гэх байх даа. За бүр сүүл рүү гээ, чи нэг л бишээ, хүйтэн хөлс чинь цутгаад байхы, эмчид үзүүлкүү бол, би бүр сүүлийн үед чамаас айгаад байна, майкл жээксний триллер килийп шиг болоодийшдээ чи гэнэ дээ.

Харин яаж ийгээд бэлгээ авчуул тавираа л, дуу шуу ороо л, солиорцым шиг инээгээ л.... хэхэ гү яаху дээ.

 

За яг явах момээнт ирлээ. Онгоцны буудал орлоо. Охин мэдээж уйлна, бяд ямар цэхийгээд зогсоод байлтай биш, сайн дүлжаагаад нулимсаа цухуйлгачуул бөөн коок л доо. Болкуу вол нүдий нь хариулжаагаад шүлсээ түрхэхээс. Хүмүүсийн хажууд үнсэх үү яахуу, хаана нь үнсэх үү, хэр удаан үнсэх үү, хэр хүчтэй үнсэх үү.... бөөн бөөн пориблээм. Чимдаанаа чирээ л цаашаа орлоо. Эргэж хараа л гараа даллана, бяд наанаас нь түмэн хүний хажууд, Нандиа*! би чамд хайртай! найз нь чамайг хүлээнээ! гэх үү яахуу? За нэг гачин хоолойгоор гэнт муухай орилж болно л доо, пис гээ л тэсрээ л. Тэгснийхээ дараа эргэн тойрныхоо хүмүүсийг сонин царайгаар тойруулж харах болно доо бас.

 

-за найз нь ингээд явлаа

-за

-миний найз битий их архи уугаарай

-за

-пиав чигсн

-за

-ногоон Сээгийтэй битий их нийлээрэй

-за

-найз нь чадуул өвлийн амралтаар, чадкуу бол хойтон зун л ирэх байх

-за

-мээл их бичээрэй, чи тэгээд мээсэнжэрт ордгүү шүү, оржаагаарай

-за. ..Өө нээрээ манай байранд нэг интэрнээт каапэ нээгдцэн... (инээх)

-өө түгүүл ойр ойрхон мээсэнжэрт оржаагарай...

-тэгнээ

-......

-........

-......

шоп шоп шоппп шоппппп шопппппффф

-чамтайгаа шувуу болон нисэх сэн

-ай?

-шувуу болон нисэх сээ ээн

-аан хэхэ, .... ядаж ялаа тээ?

-тэнэг юмуу, ялаа байхдаа яады

-хэ, тэднүүс чинь гоё их сээксддий шд

...... тасс!!

-ёооо ёёёёо! яажийнаа?

-тэнэг амьтан.. ий ийн..

-заза миний найз битий уйлоо, шувуу чигсн их л сээксддэг шд.

-аий??! Чи усан тэнэг за! Би явлаа, хэзээ ч иркүй!!! Баяртттай!

 

За сэргэлэн байхгүй бол болкуу нээ. Ярианы эрчмийг өөр дээрээ авахаас. Нээх их юм өөрөө яриад хүн мангууруулчаад энэ эмэгтэйчүүд.. тээ?

 

-за ингээд найз нь явлаа

-за тэг дээ хөө, болгоомжтой яваарай, хамаагүй хүн амьтантай битий их яриарай, цүнх мүнхээ, наа бичиг баримтаа хямгадаад....

-заза тэгнээ тэгнэ. Миний найз сайн суу...

-сайн суунаа сайн сууна. Тэр ангийнхаа залуучуудыг пиаваар дайлкаад байвал битий очоорой, тэр Цэцгээтэйгээ л сайн нийлээрэй....

-за аа тэгнэ эээээ, миний найз битий их архи уу...

-уухгүй ээ уухгүй, ер нь уухгүй, ирэх өвөл ирэх гээд дэмий биз, мөнгө цаасаа ч бодсон, харин би яваад очхыг бодно, юу юу захихав эртхэн хэлж яриад... тэр борц морц....

-за би...

- ер нь чамд би итгэжаагаа, гү ер нь итгэхиймүү яаxы ицсийцст?

-юy яриад байнаа, би чин..

-заза! яaхнуу гүү юүү л гэжээн.

 

Гээ л ингээд хөөрхөн гаргаад өх нь вээшд. Зэ тэгээ л хол газар салангид суугаа хосууд өч төчнөөнөөрөө бий дээ. Бүгдээрэнд нь цаг хугацааны гатуу шалгуурыг цаглашгүй их хайрынхаа хүчээр даван туулах болтугай гэж ерөөе.

 

* -За энд захын Нандиагийн нэрийг авчлаа шүү. Захын Гомбоо шиг