Ажлын хийгээд амин хувийн шинэ жил
Ай шинэ жил гэж нүсэр баяр байна шүү. Жил бүрийн шинэ жил сүрлэг болоод байдаг боллоо. Энэ жил арай гэж ард нь гарлаа. Он солигдцон чинь гунигтай ч юм шиг их баярын ард гарсан гэхээр баярламаар ч юм шиг.
Ай шинэ жил гэж нүсэр баяр байна шүү. Жил бүрийн шинэ жил сүрлэг болоод байдаг боллоо. Энэ жил арай гэж ард нь гарлаа. Он солигдцон чинь гунигтай ч юм шиг их баярын ард гарсан гэхээр баярламаар ч юм шиг. Нэлээд шинэ жил хийлээ хийлээ. Хажуу айлыхаа хөгшинтэй ганц юм мулталж шинэ жил хийлээ. Бас л лаглагар шинэ жил болсон шүү. Ашгүй апу арай градус багатай зөөлөн юм гаргасны хүчээр өрнөл сайтай шинэ жил боллоо. Тэрнээс би ч шинэ жил эхэллээ эхний хундага татлаа өглөө сэрлээ шүү дээ. Нас яваад тэр үү юу юугүй онхолдож ойчоод тас гэдрэгэээ савж унаад таардын. Тэр яахав өвгөн харин ёс ёсоор үзнэ гэжээн. Урлагын тоглолт байх ёстой гээд хоёулаа жоол арван тавны сар гэж дууллаа. Яахавэээ ээлжэлж тайзан дээр гарж үзжээн. Дараа нь хоёулаа нэг хэсэг амьдрал ярьж чи би дээ тулж ирээд өвлийн өвгөн болж бие биедээ бэлэг гэж нэг нэг хундага архи хундгалж өгжээн. Тэгээд хөөрөөд хоёулаа зураг авхуулжээн. Авхуулсан зурагаа заавал фээсбүүкдээ шээрлэх ёстой гээд өвгөнд фээсбүүк нээж өгж этр.
Дараа нь сайхан худаг дээр ус авж яваад зүс таних гартай хэдэн пиав мулталж шинэ жилээ хийв. Яахвэээ бас хөөрхөн өрнөлтэй. Тэрэгтэй усаа тойрч бүжиглэж үзжээн. Тэрүүгээр явсан охидуудыг цасан охидоо гэж дуудаж үзжээн. Цагдаад хөөгдөснийг бол энд яриад юугхэв. Хөөрхөн л шинэ жил. Хоёр ч шинэ жилд орцон бас хөөрөөд ирдийн билээ шүү шинэ жилдмээр санагдаж этр. Тэгээд шуударсан дараа нь нэг халамцуу явжаагаад шал согтуу хүнтэй гудамжинд ганц юм хусаж шинэ жилдэж этр. Гэхдээ өвөөтэй шинэ жилдэснийг гүйцэх нь алга байлаа даа хөөрхий.
Олон шинэ жилдсэн гэж хөөрөөд байгууллагын шинэ жилийн зохион байгуулах хуралд орлоо. Сайхан сайхан иннавааци болсон саналууд ч гаргалаа. Өвлийн өвгөн цасан охин гэж байхаад хэдхэн хар юмнууд чинь өвгөнийг нь болиод цасан охидын оронд тайчдаг хүүхнүүд авчирая гэлээ. Бүгд зөвшөөрсөн хэрнээ хүнд хэлж болохгүй гэнэ. Тэхээр ямар хэрэг байхав дээ гээл эсрэг саналтай зогслоо. Байгууллага хямралын үед ноцтой хямарсан тул хэмнэлтийн шинэ жил хийе гэнэ. Бүгд гэртээ сайхан хоол идэж ирээрэй ажлын шинэ жил хоол муутай болно гэдэг анхааруулага гаргалаа. Жил бүрээр хамгийн сайн ажилчидаа шагнадаг бол энэ хямралын жил хамгийн муугаа нийлж шоолхоор боллоо. Хүмүүс хүн шагнахаас илүү энүүнийг дуртай хүлээж авжээн шүү харин. Хүний мууд дурлах дээр сайхан нэгдлээ. Мөн сугалаа сугалуулж шинэ жилийн ёндоо үздэг бол энэ жил сугалааг нь хэвээр нь үлдээж харин сугалсан нөхрийг шийтгэхээр боллоо. Шийтгэл нь ажлын ёолкны орой юу ч ууж идэхгүй тартал суух. Хаа хаанаа хэмнэсэн сайхан заалт болж захирал бүүр биечлэн гар барьж баяр хүргэж байхын. Шийтгэл бол энүүний оронд тамлуулсан нь дээр л дээ.
Хямрал болж байгааг тохиолдуулан дотроосоо монитогоо бие биендээ бэлэг өгөх биш хорлож шоглоом хийж байхаар боллоо. Бас л сайхан санаачлага. Би ч монитогоо хорлох нэрээр утасны цэнэглэгч, бал этрийг нь авж нуугаад хорлоод татаж унажаагаад тэр чигээр нь авж үлдэж бүүр ашигтай гардаг л юм байна. Үүнийг уламжлал болгохоор болсон ч миний хоол идэхжээсэн мөнгө 2 ч удаа алга болсон тул уламжлал болгох дээр эргэлзэж эхлэв. Дэгээдэж унагаасан, гар утас нөөтбүүкийг нь дэлссэн хэрэг ч гарж монитоог зогсооход хүрэв. Шүүх цагдаад тулаагүй нь олзуурхууштай юм болж үлдэв.
Дараа нь бид шинэ жилээ гадуур биш ажил дээрээ хийх дээр хамаг анхаарлаа хандуулах нь зөв гэж үзлээ. Мөн монитогоос болоод нийт ажилчдын сэтгэл санаа хэвийн бус нэгнээ ална шулна гэж заналхийлсэн байдал илт байгаа тул архи дарсыг шинэ жил дээр биш гэрт нь өгж явуулж уулгах боломжийг судаллаа. Мөн л сайхан санаачлаган гэвч гэрээсээ цаг болзож зодолдсон хэрэг 2ийн зэрэг гараатахлаа. Гэвч энэ бол нүдээ олсон шийдвэр байж 2оос дээш хүн буюу группэн зодоон бололгүй өндөрлөлөө. Бид дараа жил эдгээр санаачлагуудаа улам төгөлдөржүүлж хийх, алдаа дутагдалаа засах бусад байгууллагад шилдэг туршлагаасаа хуваалцах зэрэг ажлыг үүрэг болгон авлаа. Яахвээ дажгүй.
Шинэ оны төлөвлөгөөний хамгийн том ажлаа хийчлээ. Эхний ажлын өдрийн өглөө гэхэд л бүтэн жил хийх ажлаа амжуулчлаа. Сайхан эхэлж байшүү. Энэ нь фээсбүүк дээр блог пээж нээх. Гажиг гамп гэж нэртэй шүү. Энд коммэнтоор загнаж байхаар тэнд загнавал би лав унших юм билээ. Буух эзэнтэй буцах хаягтай юм тийм сайхан
myaga
Зочин
Зочин
...
Зочин
Зочин
зочин
Зочин
Би
Зочин
Зочин
Зочин
ЛИН Хуа д
лянхуа
Togtmol unshigsh
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
Ганаа
Зочин
Зочин
Зочин
1
Зочин