За 2014 оныхоо онцлох юмнуудыг шижигнүүлчээд ёолкондоо оры. Хуучин онд юу юу болж өнгөрснийг тэмдэглэж байгаа ухаантай юм. Бүгдээрэнд нь шинэ оны мэнд шүү.

  1. Оны хамар доорх хагархай: Энэ номинацид одоо хотын орлогч Гантөмөр гуай тодорлоо. Түүнтэй өрсөлдчих өөр хариуцлагагүй яриатай хүн олдсонгүй. Тэрээр “манай иргэдийн 80 хувь нь хотын гудамжаар дэмий сэлгүүцдэг...” гэж нийслэлчүүдийн игзаарыг хөдөлгөсөн билээ. Зунжингаа л,
    -юу хийж яваан?
    -Аа ажил руугаа сэлгүүцээ л гэсэн яриа залуусын дунд өрнөв.

    Та нар одоо миний царайг харах болгондоо шал дэмий сэлгүүцэн амьдарч байгаагаа санах болно үэхэхэ…

  2. Оны хэрүүл: Боролдой Долдой хоёр “мөн биш, мөн биш” гэж хэрэлдээд ядаргаа болдгүй юу. Гүэ манай сонин сэтгүүл, тв, сошлоор дүүрэн манай дарга нар төдийгүй оюутан сурагчид хүртэл жилжингээ “өргөн нарийн, өргөн нарийн” гэж хэрэлдэв. Ёоо ёоё.


    -Монгол орноо хөгжүүлэхэд өргөн нь дээр
    -Үгүй ээ нарийн нь дээр
    Гэсэн хөгжлийн тухай л альтернатив шд. Тэхээс нэг нь эх орноо хамгаалах гээд, нөгөө нь эх орноо зарах гээд улайраад байгаа улсууд биш биз дээ?



  3. Оны ах: Тэр явдал болсон гэж батлагдаагүй. Тэр битий хэл болоогүй гэж дүү хэлсэн. Харин миний хувьд бол тэр хүн ах мөн. Харваас эгч гэхээргүй хүн биз дээ


    -Би бататган хэлий. Би төрөхдөө л ах байсан, одоо ч ах байна. Ах байсаар байгаад үхэх байх.


  4. Оны шударга үг: Их хурал дээр засаг огцруулах тухай ид хэлэлцэж байтал Баянсэлэнгэ гишүүн гэнэт үг хэлэх зөвшөөрөл авангуутаа “би юу ч ойлгохгүй байна!” хэмээв. Урьд хожид ийм шударга улстөрч байсан ч юмуу гүй ч юм уу. Хэрэв тэр манай эриний өмнөх Ромд амьдарч байсан бол “i non aliud intelligent!” гэж латинаар дуу алдсан нь сударт үлдэх байж.


    –Тийн, би хаа ч үнэнийг хэлнэ л дээ.


  5. Эргэн ирэлт: Олон л хүн эргэн ирлээ. Энхбаяр дарга зурагтаар гарч ирсэн. Хүрэлсүх дарга цахилгаан гитар бариад гараад ирсэн. Харин хамгийн аймшгийн эргэн ирэлт бол УИХГ Наранхүүгийн байлаа. Бод л доо, гэнэт харанхуйн дундаас нэг долоовор хуруу гарч ирээд Ерөнхий сайдыг огцруулах кноп дарахаар нь харсан чинь сураггүй болсонд тооцож байсан Наранхүү гишүүн байвал аймар биз дээ.


    –Цочсон уу таануус үэхэхэ...


  6. Оны hot girl: Хэн гэдгийг та нар мэдэж байгаа байх. Энэ бол УИХГ Бурмаа! Тэр одоо давхар дээлтэй, их халууцаж буй. Мөн нүүр нь ч улайж байгаа байх. Өөр газраараа улайж байгаа эсэхийг мэдсэн хүн одоогоор алга. Түүний температур одоо 41 орчим байгаа болов уу.


    –Та нар бод! Тэр Бритни Спийрс юу ен, монгол охин илүү халуухан гэдгийг би биеэрээ харуулна.


  7. Оны төлөвшил: Ёстой нээрээ Улстөрч гэх байтугай У үсэг ч харагддаггүй байсан Баянсэлэнгэ гишүүн маань Их хуралд суунгуутаа бусдын адил баяжаад бараг харагах гэж байна гэж сонин сэтгүүлээр  цуурсан жил болж өнгөрлөө. Үүгээр зогсохгүй түүний авсан есийн есөн тэрбум төгрөгийн тэндэр ил гарчих шиг болсон. Түүнийг жинхэнэ улстөрч гэе!


    -Улстөр надаа таалагдаж байна, би бараг тавьлаа!!!


  8. Оны өсөлт: За доллар суга өслөө. Бүр аймар өссөн. Гэхдээ тэр бол жигд өсөлт. Харин Монгол улсын Ерөнхий сайдын нуруу хэдхэн хоногийн дотор хагас метрээр өссөн нь жинхэнэ цочир өсөлт байлаа.


    -Би ер нь цаашдаа нээх суухгүй. Өндрөө гайхуулж дандаа зогсоогоороо ярих болно.


  9. Оны салбар шинжлэх ухаан: Гео ямар нэг юу яагч яах аргагүй ард түмний анхаарлыг татаж чадав. Хэн ч юу ч хийдэг байсан мэргэжлийнхээ урд гео залгахад шинэ юм биш болсон. Гео багш, гео ...


    -Хүүхдээ багаас нь анхаар, бүгдээрээ том болоод гео аав гео ээж болцгооно...

  10. Оны сайжруулалт: Бүх юм уруудаж, гагцхүү доллар, Ерөнхий сайдын нуруу хоёр л өслөө гэж байгаа бол та эндүүрч байна. Манай улсын хувьд энэ жил бас нэг юм сайжирсан нь хогны ногоон уутанд бариултай болсон явдал юм. Байгаа юмандаа сэтгэл ханахыг аз жаргал гэнэ. Аз жаргалтай байцгаая


    Хогны уутны гачаалд орж яахаа мэдэхээ болихдоо тулсан энэ цаг үеийг монголчууд оросууд 41 оныг дурсдаг шиг л харуусан санах болно.


  11. Оны боов: Богд хаан атгаж аваа л шидэдгүй юу нээх их боов. Хүмүүс булаалдаа л. Паа манай Эби тэгсэн чинь жинкэн тансаглалаа. Цагтаа чардаакнаас доллар цацаж байсан Бонни Клайд хоёроос ч аймар байв. Одоо нэг гадас аваад шидэхийм бол нэг алтангадастай гарыг онохоор болсон.


    –Алтангадас аваагүй хүн үлдцийм биш байгаа сайн шалгасан уу?

  12. Оны хамаг юмы нь хөдөлгөөд орхисон явдал: Ёстой игзаартай явдал болсон. Амаржаргал гуай яааг Ерөнхий сайд болдгийн даваан дээр яагаад ч юм яагаа ч гүй. Түүнийг түлхүүрдээд л, түлхүүрдээд л байсан ....цаашаа түлхүүрдсэнгүй.


    –Юугаа хараав! Та нарт ч бас иймэрхүү явдал тохиолдож л байсан биз дээ?


  13. Оны идэлт: Тэндэр лиценз л бодогджийнуу. Уг нь ээж аавын нэрээс ч илүү танил үг л дээ.  Гэхдээ энэ бол өөр идэлт. Гуравдахь Ерөнхийлөгч маань зурагтаар гарахдаа
    -    За та Монголд улстөрийн ямар нэг үйлдэл...
    -    Үгүй үгүй би эх орныхоо салхиар амьсгалж ааруул идэх гэж л ирсэн
    гэж хэлсэн билээ. Энэ ааруулнаас болоо л Засгийн газар ч унаж, өөр том том ах нар дараагаараа ярилцлага нтр өглөө шд.


    -Ааруулаа бэлдэж байгаарай монголчуудаа!


  14. Оны ер бусын явдал: Манай оронд зөндөө л ер бусын явдал болдог ч мальт арлынхан, румынчууд монголчууд руу шөнөжингөө мсж бичиж байсан түүх байхгүй. Харин хариу бичсэн хүн байнуу тамьнээ? Бидэнтэй шефлэх сонирхолтой байсан ард түмнүүдийг гомдоочоогүй байгаа?


    Нууцаар мсж бичиж байгаад баригдсан нөхрүүд энүүгээр далимдуулж аврагдсан байна лээшд. Аа румынээс биччихэж гээд.


  15. Оны үг: Өргөн, нарийн, сайн ах, гео, игзаараас эхлээд “баньдийн юм бэ!” гэдэг бүхэл бүтэн дуу алдалт хүртэл олон шинэ үгс монголчуудын аманд орж ирэв. Гэхдээ хэрэглээг тооцвол өдгөө хүн бүхний “игзаар нь” юм болгонд хөдлөөд байгааг мэдэж болно.


Монголчууд ерөнхийлөгчөөсөө их юм хүлээж байна. Нодлин гүлдийгээд гэж хэлсэн ерөнхийлөгчийгөө ирэх жил ямар үг гаргах бол гэж тэд догдлоно.