Навс шоуднаа!
Навс шоуднаа! Навс шоуджийнаа, энэ улсууд. Гадуур. Үхтлээ тогонд цохиулцийм шиг юмнууд өглөө сүүмийлдээ л.
Навс шоуднаа!
Навс шоуджийнаа, энэ улсууд. Гадуур. Үхтлээ тогонд цохиулцийм шиг юмнууд өглөө сүүмийлдээ л. -Юу вайна... чи яацрав?
-Ааа, шартаад...
-Өчдөр наациймуу?
-Ааа харин тий, баахан пиав миав архи мархи юу юу ч уучлаа даа...
-Дуудкуу яасиймбээ!
Тэр хариултууд бол ланжгар бахархалтай хариулт шүү. Наадамд түрүүлцэн бөхөөс ч том юм хийчээдийн. Харин сүүлийн анхаарлын тэмдэгтэй 2 үг бол та бидний мазохист үзэл баримтлал.Спийрт хэтрүүлэн хэрэглэснээс болж хордлогод орсноороо гайхуулах, аа тэгж амжаагүй нь амаа барьж, мөн тэхийн хүслэнд автах. Амиа хорлолтоор манай улс тэргүүлэх ёстойшд уг нь. Буруу судалгаа гаргаад байхын.
Шөнөжин ходоод, нарийн, бүдүүн, шулуун, махир гэдэснүүдээ спийртээр зайлж түймэрдчээд тэр нь дутуудсым шиг өглөө нь бэлэн хоол гусноо. Наад дотор эрхтэнүүд чинь болчлоо шдээ. Шинэ гэдэс шиг л байгаа байх даа. За ганц хошного охтолчий гсн...
Тэгж тэгж нэгмөсөн алааях порцээсээ гүйцээсний дараа "за сайхан болчлоо ёххххх" гээ л малийгаад хөлсөө арчна. За яахуу хүний бие, амьд оригнийзм нөхөн төлжих энээ тэрээ гэе гэхэд пауз өхкүү гусдаг бол яахуу. Үсрээ л 2 хоног тэсжээнэ гэжээшд нөгөөхөө хийхгүү.
1. Баяр сайхоо, баяр сайхан шд. Баярлана хөөрнө, бага сага юм ууна, наастр орно, дуулна, бэлэг өгөлцөж авалцна. Гэсэн ийм хүн төрөлхтний нийтлэг уламжлалаас манайхан бол дэс өөр.
"Мэдкүэ тэгээ л бие биендээ баяр хүргээлээсэн, уусан, тулгасан,,, тэгээ л мэдкүэ, нэг сэрсэн чинь Баяраагийнд унтжээшд, яаая толгой хагарлаа шар тайлах юм байнуу, маньдаа гоймон олоод ир түхүү..."
Баяраар л ингэдэг бол мөн ч сайхнаа. Баяр цөөдөнгүүт баасан ахын төрсөн өдөрийг өнө мөнхөд тэмдэглэдэг болсоон тээ.
2. Баасан ахын төрсөн өдөр сайхан шд, ажлынхаа истрээсийг гаргана, хамт олонтойгоо караокээднэ, бүжиглэнэ, бага сага ууна, сэтгэл зүрхнийхээ үгийг хэлэлцнэ, "мягмар гаригт жоохонэ эвгүй юм болсон шүү уучлаарай хөгшөөн, нэгдэх өдөр яг хийгээд өгнөө найз нь..." гэж мэгнэ. Гэсэн бас нэг ийм хүн төрөлхтний нийтлэг соёл уламжлал байхад манайхан дэсийн дэс өөр!
"Ёоооооё, цаг хэд болжийнаа, пээ өдөр өнгөрцөн бээшд, өчдөр яасан бэ, өчдөрийн юмнаас үлдсэн үү, аа сайхан, алиу наадхаа гаргаад ир, маргааш чинь бүтэнсээн биз дээ хахаха...."
За энэ бол 7 хоног болгон болдог үйл явдал. За ийм бол бас ч гэж дүүрч, дундуур нь дор хаяж заавал нэг удаа хэн нэгний төрсөн өдөр болно.
3. Төрсийдөр сайхоо. Сайхан тэмдэглээ л, бэлэг дурсгаа л, аз жаргал хүсээ л. Гэсэн ийм хүн төрөлхтний.... заза хэчнээн хэлдий. Тэхэд манайхан яахнуу:
"Жилд ганц шдээ хөгшөөө! За чиний өдөр шдээ өнөөдөр! За манийхаа ганц төрсөн өдөр явкаадаам бишиздээ! За манийхаа төрсөн өдрийн юмыг голоодаагаамуу гүү ёоо!.....За татчий!"
Ашгүй энэ долооног хэний ч төрсөн өдөр биш. Гээ л бодож амжаагүй байхад л утас дугарлаа, яалт ч гүй багын найз залгалаа, авлаа....
4. Багын найз хэцүүү. Хааяадаа нэг төрсөн өдөргүй долооног таараа явжээтэл, утас дугарсан, багын найз байсан, авсан, яаасан:
"Байнуу, юу хийжийн хөгшөө.... аа юмгүй ээ, наастр муу байнаа... тий.... гараад ир түхүү, жоохон сууя..."
5. За тэгээ л байрны найз, ангийн анд, алтаннутаг, онжавуудын учраа дууснаа гонжж!
За тэр хурим, хонхны баяр 2 уу! Хаммгийн ганган, хаммгийн моодны залуусан сүрэг хор цацуулцан ялаанууд шиг гудамжаар багширдаг сайхан өдөр. Өнөөдөр чкаа ө-дөөр ккк...
Аа арьяавал гэжж!!! Нэгэнт маниус өөрсдөө ингжаагаам чинь тэр төр засаг, эмч, цагдаа эднүүсээс эрүүл сайхан амьдрал, тав тухтай орчин шаардаадаах хэрэг байгаа чумуу даа, гүү чумуу. Шүүхээс зөв шийдвэр хүлээж яахгаадаан, сонгуулиар хүссэн хүнээ гаргаж юугаа хийнэ! Гялс гялс дотроосоо өөрсдийгөө цоолоо л байдаг мөнгөө барьж гитдыг зорьж эмчлүүлээ л.. эргэж ирж элгээрээ бөөлжөө л, ер нь түргэхэн түргэхэн оочирлоод оочирлоод тэнгэр лүү явхын хооронд...
zico