Шинэ засаг: Ирж яваа цагийн дуучид
Медведев дарга манай шинэ Ерөнхийд баярын цахилгаан илгээлээ гэнэ. Хэдэн ч вольтын цахилгаан илгээсэн юм билээ, хамаагүй өөрөө гар хүрч болохгүй гэдгийг мэдэж байгаа байгаа? Удахгүй Ши дарга бас цахилгаан илгээх байх. Хоёр гараараа зэрэг хүрээд аюултай, эхлээд шадар сайд нь хүрчмээр байгаа юм.
Засгийн тэргүүн
Засгийн тэргүүн лавтай хагас мээтрээр уртаслаа. Бишээ, өндөрслөө гэж хэлэх гэсэн юм шүү.
Медведев дарга манай шинэ Ерөнхийд баярын цахилгаан илгээлээ гэнэ. Хэдэн ч вольтын цахилгаан илгээсэн юм билээ, хамаагүй өөрөө гар хүрч болохгүй гэдгийг мэдэж байгаа байгаа? Удахгүй Ши дарга бас цахилгаан илгээх байх. Хоёр гараараа зэрэг хүрээд аюултай, эхлээд шадар сайд нь хүрчмээр байгаа юм.
Шинэ засгийн тэргүүний нэрийг хүн болгон дуртайгаараа бичиж байна. Манай хасаг түмэн түүнийг Сайханбелек гэж байхад буриад зон маань Hайhанбэльг гэх. Магтаж байгаа зарим нь энэ Сайханбэлэг гэхэд, муулж байгаанууд нь Сайханбэлгэ гээд байгаа гэнэ.
Эдийн засаг сайжирна даа гэж бодож байгаанууд нь Сайханболог гэж байна. Аа баталгаатай сайжирна гэсэнгүүд нь Сайханбулаг гэж байна. Сайхан сонсогдож байгаа ч хэрэв бүтэлгүйтвэл Сайханбалаг болох аюул нүүрлэж байгааг сануулах юун.
Ард түмэн харин нийтээрээ, “засгийн тэргүүн маань одоо асуудлыг илүү өндрөөс, илүү том зургаар нь харах боломжтой боллоо” гэлцэж буй. “Залуу хүн явнаа явна” гэж итгэл найдвар тавин урмын ташуур өгч буй нь ч бишгүй байна.
Миний хувьд бол яахуу энэ догол мөрний гарчгийг яахаа мэдэхгүй их сандарлаа. Шинэ засгийн тэргүүн гэхүү, засгийн шинэ тэргүүн гэхүү гэдэг дээр нуман тулгуурт оронгуутаа ерөөсөө шинэ гэдэг үгийг аваа хаячий гэж шийдсэн.
Сайхнаа ерөнхийг удахгүй огцруулна гэх байх. Гүрийдийм шүү. Гэхдээ зарчмын хувьд ер нь огцруулах үндэслэл аль тэр сонгогддог өдөр нь гарчихсан юмшд. Ерөнхий сайдаар сонгогдоод аль хэдийнэ гурван цаг өнгөрчөөд байхад юу ч хийгээгүй л байсан нөхөр шүү дээ!!!
МАН-чууд яав?
МАН-чууд шинэ ерөнхийг Сайханбөлдөг гэж харж, атгахыг хүсч байгаа. Харин ерөнхий өөрөө Сайханнульдаг байх хэрэгтэй байна. Гэж зарим нь хараад байна, харин би эвлэж нийлээд эдийн засгаа сэргээгээсэй, долларыг доошлуулж төгрөгийг мандуулаасай гэж хүсчийнэ.
МАН эхэндээ засагт хамтарснаас замаг түүгээд явжээсэн нь дээр гэж бүх юмыг эхлүүлсэн. Дунд хавиас нь, өөрсдөө хамтры гэхийн бол бодож үзсэн ч яахуу гээд эхэлсэн. Харин одоо хамтарна биз дээ гээд нэг сайхан гарын хүүхнийг буланд бариад авсан САА-н атмаан шиг аяглаж байна. Гэхдээ хүүхэн өөрөө атмааныг дагуулж гүйгээд буланд ирсэн тул юу болох нь нүднээ ил (ккк энэ хэсгийг бичих гэж инээд хүрчлээ).
Тэхээр одоо сайхан хамтарсан засаг гарах нь байна. Хамтраад ирэхээрээ засаг огцруулахад ялаа баахаас амархан болдгийг бид харсан. МАН-ын сайд нар өргөдөл өгөө л гүйцээ. Гэхдээ одоо улс нь унах гэж байхад арай тэгж тоглохгүй байлгүй дээ. Залуучууд сайхан гар нийлэх байх.
Яг залуу юмуу даа?
Залуугийн хувьд бол залуу. 45 насыг залуу гэхгүйм бол хэдийг залуу гэхийн бэ. Гадаадын улсуудад 75-тай хүнээ улстөрийн хувьд ид нас гэхийн байна лээ (гэхдээ манай эрчүүдийн дундаж наслалт нь 65 л даа. Ер нь дэлхийн стандартад хурдан шилжмээр байхын гэж дотоодын үйлдвэрлэгчид, гадаадын имортлогчид хүртэл шаардаад байгаа шүү!).
Энэ дунд Сайханбилэгийг залуу биш гэх хүн гарч байна. Тэд “улстөрд өдий удсан хүн, биологийн нас нь залуувтар байсан улстөрийн нас нь бол хөгшин” гэж байгаа юм. Харин би үүнийг нас нь залуу хэрнээ туршлагатай гэж өөдрөгөөр харж байна. Шинэ сайд багаа залуу хүмүүсээр дүүргэх байх. АН-д шинэ үе гарлаа гэж яах аргагүй хэлж болно.
Тэгвэл МАН залуу юу?
Засагт хамтрах МАН-д олны танил олон залуу бий. АН-аас Сайханбилэг, Баярцогт гээд бараг дуусчаад байгаа бол МАН-аас Мөнхбат, Оюун-эрдэнэ гээд цаашаа олон хүн нэрлэнэ. Одоо улстөрчийн ч, биологийн ч хувьд залуу насныхаа бөгсөн дээр явж байгаа У.Хүрэлсүх бол анх МАН-ын залуучуудын байгууллагыг толгойлж, “хөгшчүүдийг” шахна гэж гарч ирсэн. Дараа нь сонгуульд ялагдвал хариуцлага хүлээнэ гэж амлаад, үнэхээр хариуцлагаа хүлээгээд яваад өгсөн хүн. Тэгэхээр лав энэ сонгуулийн хугацаанд засагт алба хашихгүй байх. Хэлсэндээ хүрдэг мужик гэж ойр тойрныхон нь ярьдаг юм билээ.
Ерөнхий сайдын кабинетийг бүрдүүлэхэд оролцох МАН залуусаар дутахгүй, бараг илүүдэх нь байна. Нам нь ялагдаж, живж байгаа хөлөг онгоц шиг болонгуут олон харх тэндээс зугтаж байхад гохийгоод үлдсэн залуус их бий. Тэдний нэг болох залуу генсек Мөнхбат намынхаа тугийг барьж, ирж яваа цагийн дууг дуулсан нь МАН-ыг энэ зэрэгтэй байхад их нэмэр болсон байх.
Залуу засаг хүсэхүй
Аль ч засаг гараад онц гойд юм болохгүй байсаар дуусдаг хорин хэдэн жилийг үзлээ. Тэрнийг оруулаад үзий, одоо энийг сайдаар тавиад үзий гээд ч нэмэр алга. Харин залуу байж үзсэнгүй. Энэ удаа аль аль намаас нь залуу хүмүүсдээ итгэл өгөөд, гал атгуулаад үзээсэй. Гэхдээ МАН-ын ахмадуудын хувьд энэ удаа ч залуусаа чангааж улдаад, өөрснөө аахилаад оруулахгүй гэсэн яриа их явж байна. Засаг залуу байгаасаа гэж хүсч байгаа олон түмэнд бол онцгүй л мэдээ. АН бас тэгж шийдвэл урам хугарах юм болно. Тэр хэдэн хүнийхээ хуучин дууг нь бид аль хэдийнэ цээжиллээ шүү дээ. Үе үеэр нь, үсэг үсгээр нь дагаад байтугай түрүүлээд дуулахаар болчихлоо. Шинэ дуу, ирж яваа цагийн дууг ирж яваа үеийнхнээр нь дуулуулж сонсмоор байна.
Duund Bi durtai bail aa....
зочин
Зочин
Адар
Зочин
Зочин
Зочин
төмөрчин
Зочин
төмөрчин
зар зар
төмөрчин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
төмөчин
Өлзий
Зочин
Зочин
Зочин
tsogoo
Зочин
Балаа
Naraa
Зочин
Зочин
hehe
Зочин
Зочин
Зочин
Зочин