М.Наранбаатар биш МҮОНТ-д илгээгдсэн хүмүүс, монгол контент бэлтгүүлэх таван тэрбум төгрөг маш сонин байна
Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж гэж нэгэн сайхан эрхэм байх. Тэрбээр нэгэн үе үхэлтэй тулалдаж олон түмнийхээ түүнийг гэсэн ерөөлийн эерэг энерги, эх нутгийн эрүүл агаар, эрт, эдүгээгийн гэрэл гэгээт сэтгэлийн их эрч хүчээр ялан дийлсэн гэдэг.
Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж гэж нэгэн сайхан эрхэм байх. Тэрбээр нэгэн үе үхэлтэй тулалдаж олон түмнийхээ түүнийг гэсэн ерөөлийн эерэг энерги, эх нутгийн эрүүл агаар, эрт, эдүгээгийн гэрэл гэгээт сэтгэлийн их эрч хүчээр ялан дийлсэн гэдэг. Харин тэр яагаад ч юм бэ, МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатартай байсгээд үзэлцдэг “хууч” нь хэвээрээ үлдсэн аж. Үүний цаад шалтгааныг яагаад ч юм бэ олмоор санагдана. Учир нь М.Наранбаатар бол МҮОНРТ-ийн “хаан” биш бүр “бирд” нь гэгдэх боловч түүнийг энэ том байгууллагын хамт олон яагаад гурван удаа даргаараа сонгох болов гэдэг нь чамлахааргүй үнэлгээ юм.
МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар гурван удаа даргаар сонгогдон энэ гал тогоонд оюутан байхаасаа эхлээд 20 жил чанагдсан. Тэр таван Засгийн газартай ажиллаж найман жил тус газрын даргаар ажилласан. Тэр тусмаа төсвийг нь “хасч өгсөн” Ч.Хүрэлбаатар гишүүн түүнтэй тун ойр он удаан жил ажилласан. Дээрх таван Засгийн газрыг дамжин ажиллаж байхад нь ЗГХЭГ-ын даргаар гурван жил ажиллажээ. ЗГХЭГ-ын дарга л Засгийн газраа хамгаалуулах, гоё сайхан мэдээ гаргуулахын тулд МҮОНРТ-ийн даргатай “халз тулдаг”. Мэдээж МҮОНРТ-ийн дарга нам бус хүний хувьд зарчмаа баримталж таарна. Тиймдээ ч ам муруйх үе бишгүй байсан гэдэг. Энэ учиг шалтгаанаас үүдэн тэрбээр МҮОНТ-д хуваарилагдахаар төсөвлөсөн 7.2 тэрбум төгрөгийг өргөн нэвтрүүлгийн эрх авсан бусад телевизүүдэд хувааж өгөх тухай санал МАН-ын бүлгээс гарсан байдаг. Тэр тусмаа Ч.Хүрэлбаатар гишүүн бүр “чанга” дуугарсан.
Энэ бол “хөөрхөн” зальтай популизм байв. Хөөрхий муу сайтууд, сонинуудад бол мөнгө өгөх тухай дуугарахгүй шүү дээ. Гэтэл өнгөрсөн лхагва гаригт “Монгол контентыг дэмжих таван тэрбум төгрөг”-ийн төсөв батлагдсан. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ журмыг баталж байгаа ч цаана нь TV-5 сувгаа төлөөлж УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл “Таван тэрбум төгрөг бага байна” гэж чамласан гэдэг. “TV-9”-ийн ард Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан, “Ийгл”-ийн христээс бусад контент болон “Боловсрол” сувгийн ард Л.Болд, Л.Зоригт, NTV-ийн ард Г.Батхүү гишүүн, “Эх орон” телевизийн ард Д.Бат-Эрдэнэ гишүүн гээд хардаад байвал бараг бүгд улстөрч эзэнтэй. Тэд мэтийн “акул”-ууд л дээрх долоон тэрбум төгрөгөөс хүртэнэ үү гэхээс “шинэ тутам, жижиг” гэсэн тодотголтой жараахайнуудад хүртээх нь юу л бол. Гэтэл сонин, мэдээллийн сайтууд гэж хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгслүүд яах болж байна. Тэд монгол контент хийхгүй байгаа юм уу гээд бас заргалдаж таарна.
Уг нь дээрх мөнгийг үнэхээр төр өөрийн мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд зарцуулж байгаа бол МҮОНТ-д хуваарилж хөндлөнгийн ажлын хэсгээр хянуулаад “хөгжмөө захиалчихаж” болмоор байгаа биз. Тэгэхээр өөр ашиг сонирхол байжээ. Юу гээч. МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаад МҮОНТ-ийн захирлаар УИХ-ын даргын “шахалт”-аар ирсэн Д.Энхтуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргаар ажиллаж байгаад МҮОНРТ-ийн дэд даргаар ирсэн Ё.Батбаяр, С.Эрдэнэ сайдын “шахалт”-аар ирсэн МҮОНР-ийн дарга Л.Цэрэн-Очир нарыг халахаар шийдсэнээ хэлжээ. Бүр “Зайлцгаа” гэж хөөсөн байгаа юм.
Эндээс МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатарын эсрэг “галлах” ээлжит гал эхэлсэн байна. Түүний оронд томилох хүмүүсийг ч Ч.Даваабаяр, Д.Энхтуяа, Соёл-Эрдэнэ нарын нэр дуулдаж эхлэв. Ирэх оны төсвийн тухай хуулийг батлахад МҮОНТР-ийн нийт төсөв хасагдсан. Улсын хэмжээнд байдаг бүх байгууллагын нийт урсгал төсвөөс 118 тэрбум төгрөг хассан. Гэтэл зөвхөн МҮОНРТ гэдэг ганцхан байгууллагаас дөрвөн тэрбум төгрөгийг хасчихаж. Яагаад энэ байгууллагыг онцолж үзэв гэдэг сонин байгаа биз. Магадгүй дарга нь хэн бэ гэдгээс хамаатай шийдвэр биш биз гэсэн бодол эрхгүй төрүүлж байна. Тэгэхээр МАН-ын улстөржилт, УИХ-ын дарга З.Энхболдын “М.Наранбаатар МҮОНРТ-ийн даргаар ажиллаж байгаа цагт энэ байгууллагыг нар өөд харуулахгүй” гэсэн өс зангидагдаж үндэсний хэмжээний онцгой байгууллагын төсвөөр “шантааж” хийчихсэн юм биш үү. Тэр танагдсан дөрвөн тэрбум дээрээ нэг тэрбумыг нэмээд бусад телевизтэй найзлах юм гэнэ. Хаалтын гэрээнээс ч дор хувилбар биш гэж үү. Өнөөх хүүхэд, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн олон сайхан нэвтрүүлэг “Баяртай” болох нь. Үүрэг, функцийг нь олигархиудад “зарчихсан” гэсэн үг. Яагаад ингэх болов?
Эхлээд М.Наранбаатарыг “Энхбаярын хүн” гэдэг байсан ч түүнээс хойш дахиад хоёр удаа сонгогдчихож. Түүнийг лав “Ц.Элбэгдоржийн хүн болчихсон” гэхгүй байх. Тэгвэл тэр тийм мундаг “хорчин” уу. Ямар ч байсан энэ байгууллага түүнийг хүлээн зөвшөөрөөд сонгоод байх юм. Гэтэл одоо төсвөө тануулсан М.Наранбаатар хугацаагаа дуустал ажиллая гэвэл эхний ээлжинд өөрийнх нь эд, эс мэт болсон хамт олноосоо хүмүүсээ халж таарна. Эсвэл хууль зөрчиж МҮОНТ-ээр сурталчилгаа явуулахаас аргагүй болж байна. Дээр нь энэхүү онцгой объектын хамгаалалтыг татан буулгаж өөрсдөө хамгаалалтын албатай гэрээ байгуулж хамгаалуул гэсэн байдаг. Энэ бүхэн дотоодын цэргийн албыг татан буулгасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийсэн ажил. Ингээд хамгаалалт авахад асар их мөнгө зарцуулчихлаа гэдэг. Улсын энэ онцгой объектыг хамгаалахгүй, тэгээд яах байсан юм бол.
Бас нэг сонирхолтой шалтгаан нь З.Дорж гавьяатын “хувийн өс хонзон”-той холбоотой. З.Дорж Монголын радиогийн “Баян Монгол” студийг ажиллуулж байгаад өөрийн хүү Д.Чингүүнжавт хариуцуулсан байдаг. Д.Чингүүнжав “Баянмонгол” хувийн студиэ өөрийн хүсэлтээр татан буулгая гэж байсан. Гэвч уг студи татан буугдах эсэх асуудлыг Хууль зүйн яам мэддэг тул МҮОНРТ тодорхой шийд өгөөгүй байж. Энэ студид 1998 оноос хойш З.Дорж гуай ажиллаж байгаад хүүдээ шилжүүлжээ. Мөн З.Доржийн охин Д.Чинханд чадварлаг сайн сэтгүүлч төдийгүй М.Наранбаатар дарга түүнд “Монголын дуу хоолой” радиод ерөнхий редактороор томилох санал тавихад “Уучлаарай, би өөр төсөл дээр ажиллах санал авсан, баярлалаа” гэжээ. Ингээд хоёр хоногийн дараа ажлаас гарах санал тавих нь тэр. Яг түүнтэй зэрэгцэн З.Дорж “Ху намын бууны нохой” нийтлэлээ бичиж эхэлсэн байна. Уг нь М.Наранбаатар, З.Дорж нарт маргах шалтгаан үгүй. Тэр ч байтугай Төв аймагт З.Доржийг нэр дэвшиж байхад мөнгө хөрөнгө болон “үнэ төлбөргүй” мэдээлэл сурталчилгаагаар тусалж байсан юм гэлцдэг юм билээ.
Энэ бүхнийг огоорон зохиолч З.Дорж, МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатарын эсрэг байсгээд ноцсоны цаад шалтгаан тун сонирхолтой болоод ирж байгаа юм. Тэр нь З.Дорж даргаасаа нууцаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайдтай мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгээ сэргээж төсөл хэрэгжүүлнэ гэж 11 сая төгрөгийн гэрээ байгуулсан юмсанж. Гэвч “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян бэ, Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй” хэмээн сэтгэлд хоногшсон мөнөөх нэвтрүүлгээр урьдын адил мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах тухай ярих бус, малаа алдсан хүмүүсийн зарыг төлбөртэй нэвтрүүлдэг зарын нэвтрүүлэг болж эхэлсэн байна. Ингээд хоёр хүүхэд нь М.Наранбаатараас хамааралгүй болмогц ээлжит “галаа нээж” эхлэв.
Ийнхүү МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар гэдэг нам бус дарга “шахалт”-д орж цаагуураа улсын онцгой объект болсон энэ байгууллагын үйл ажиллагааг төсвийг нь хасаж үйл ажиллагааг нь доголдуулж байгаад “явуулах операци” өндөлзөж эхлээд байна. Энэ бүхнийг анхааралдаа авч МҮОНТ-ээс дөрвөн тэрбум төгрөг танасан хийгээд монгол контент дамжуулах телевизүүдийг хайж таван тэрбум төгрөг “бэлэглэхээр” зэхэж буйн шалтгааныг дахин тунгаах нь зүйтэй биз ээ.
М.Наранбаатарыг өнөөдөр ч МҮОНРТ-ийн даргын суудлаас “үдэж” болно. Харин МҮОНТ-ийн үйл ажиллагаа санхүүгийн хямралаас болж доголдох ёстой юу. Эсвэл түүнийг хууль зөрчөөд хямралаа дав гэсэн “буланд шахах” бодлого уу. Нөгөөтэйгүүр төр долоон тэрбум төгрөгөөр телевизүүдийг гуйж контент бэлтгүүлэх нь хуулийн дагуу үйл ажиллагаа мөн үү гэдэг нь өнөөдөр асуудал үүсгээд байна. Энэ мэтчлэн “найрал хөгжмийн” цаана удирдаач нь тэрбум, тэрбумын зарцуулалтын ашиг хонжоо л харж байгаад харамсахгүй байх аргагүй.