Танд ч бас тохиолдсон
Амьдралын таатай мэдрэмжүүдийг түүж бичсэн байхын. Юунаасаа дутхуу гээд таагүйгий нь түүчий гэж бодов. Таагүй таагүй мэдрэмжүүд их байнаа, яаая даа байз.
Амьдралын таатай мэдрэмжүүдийг түүж бичсэн байхын. Юунаасаа дутхуу гээд таагүйгий нь түүчий гэж бодов. Таагүй таагүй мэдрэмжүүд их байнаа, яаая даа байз. Хэдэн өдрийн өмнө гэхд л аалзны шүлс нүүрэнд наалдсан. 2 модны хоорондуур гарч болку шүү нөхдөө, тэгвэл аалзны шүлс нүүрэнд чинь наалдна. Жихүүцэх гэж нэг муухай мэдрэмж байна. Дулаан цамц, оймс олоод өмсчдөг нь сайхан юм даа. Шоунаас хоцрох бас л онцгүй шүү. Гэхдээ гэртээ тухлан суугаад дуртай юмаа идэж, дуртай киногоо үзээд суухад юунаасаа дутах вэ дээ. Элдэв янзын өвчнийг бол ч ярилтгүй ээ.
Бага байхад охинтой болзох үед, исүүл хөөрхөн охинтой танилцах шаанс тохиолдох нь гэж баярлаад бархирч ч амжаагүй байхад уруул дээр хомхой долоочуул ч…… би дэлхийн хамгийн азгүй хүүдий болдог байв. Идэж байгаа хоол, ууж байгаа пиаванд ялаа унах зэвүүн шүү тээ. Бас хөгийн муухай бохир жорлонд хүндрэх гэдэг том асуудал. Гуанзны хөрсөн хуушуур идэх, шороо орцон ундаа уух. Бацаан байхад яг уух гэж байхад өмнөх хүүхэд аман дахь идэх юмаа ундаа руу оруулчхаар муухай уур хүрдэг байжлээ. Биеэ нөөдөг залхуу амьтантай цуг ажил хийх бүр ядаргаа. Өөрөө юу ч мэдэхгүй хажуунаас одоо яахуу одоо яахуу гээд байгаа оюутан найз бас л тамтай. Шартах, шартсан үед тамхины утаа үнэртэх хэцүү. Лаг гоё кино гээ л авчраад үзсэн чинь кино театраас бичсэн бичлэг байвал ёстой түй!Хүний өмнөөс ичих явдал бол миний хамгийн дургүй зэвүүцэл байгаам. Зурагтаар эвгүй эвгүй гарууд тэнэгтээд байхаар өмнөөс нь нүүр улайгаа явчна. Мэдэмхийрдэг бол бүүр утгагүй ээ. Хүмүүжилгүй охидыг харах бас л хэцүү. Гудамжаар дүүрэн. Яаандаа ай. Ирсэн зочин жорлонгийн гадуур шээчүүл сонин санагдаа л явчна. Эхнэр ээж 2 улайм цайм биш ч гэсэн хоорондоо жоохон янзгүй болоод ирүүл би гэдэг хүн учраа олохоо байх шахышд. Гэхдээ ээжид масааж хийж өгөө л, эхнэрийг дагуулж дэлгүүр яваа л зохицуулчна. За дараа үргэлжлүүлий. Дэлгүүр явахгүй бол. Дэлгүүр хэснэ гэдэг ч ай мөн хүнд ажилдаа. Таагүй мэдрэмж боловч заавал хийх ажил.
tsky