Учиртай гуруун толгой
Энэ их сайхан дуурь… гэж бодож явдаг. Тэгээ л... за бөө мэдээ. Ер нь бол толгой олон янз шүү дээ. Батганы толгой, мөөмний толгой,..
Энэ их сайхан дуурь… гэж бодож явдаг. Тэгээ л... за бөө мэдээ. Ер нь бол толгой олон янз шүү дээ. Батганы толгой, мөөмний толгой,.. тэгээ л элдэв толгой зөндөө зөндөө. Гэхдээ энд хүний толгойг хэлсэн болуу гэж таамагладаг. Яс юман дээр дөрүү таван толгойнд учир ургадаг ч Дэнацагдорж гуай яагаад зөвхөн гурвы нь онцолсныг хэн ч таашгүй. Уг нь бүгдээрээ л чухал толгойнууд санагдахын. Балган, Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Наймаачин тавын хэнийх нь толгойг толгойны тооноос хассаныг сайн ойлгодоггүй. Бас ню вээршнтэй шт энчин, мэджийнүү гүү юүү энийг, одооны хүүхдүүд.
Энэ дууриас санаа авсан Вэнэсуэлийн халтар царайт киног манайхан мэднэ биздээ. Гэхдээ толгойн тоог олшруулсан байдаг. Tийм муухай олон ангитайм чинь aрга ч гүй биз. 3а тэрчяху. Тэгээд тэр дөрүүн толгойг, ер нь энэ жүжгийн бүх үзэгдлийг бий болгон хөгжүүлсэн хүн нь гагц Хоролмаа хэмээх хорт явдалт… ч гэж дээ бас л ядарсан ганц бие эмэгтэй шүү дээ. Тэр хүүхэн л хэрэг мандаргаж орхисын шиг байгаан. Тэхээс уг явдал xоёр гуруун өгүүлбэрт багтаа л мартагдах байсан болуу. Тухайлбал: “Юндэн Нансалмаа 2 банааний. Балган Хоролмаа 2-т энэ нь түй ч падлий байхгүй. Нэг наймаачин ирсэн гэсэн.”
Заза бодлоо орхиод дүрүүдээ судлы.
Юндэнгийн толгой. Дэмий толгой доо энэ. Авахаас хүүхэн шууханд сайн юм шиг байгаан. Нансалмаа үххкээдаахыг бодоход. Тэгжааснаа хуримын юм олж ирнэ гээд хот ороод юм хум будлиулаад алга болчно. Буцжаагаад Хоролмаад манивийлдуулаад. Хэд хоног тэднийхээс гараагүү байхаа. Тэхдээ эцсийн бүлэгт манай Наагий дээрим байна гэсэн бодол нь дийлээд "Хоролмаа хөө, хихихи, найз нь явдиймуу гэх гээ л..." гээ л яваад өгнө дөө. Хоролмаа азгүү байгааз дээ. Тэгээд ирээд Балгантай үздэг юм болжаагаад алуулааядын.
Гэхдээ дараа нь гарсан ню вээршн дээр бол юун Хоролмаа. Нэг л их бүс чангатай залуу л яваад вайна даа. Хоролмаа бүүр азгүү байгааз дээ. Тэгээд Юндэн ирэнгүүтээ найз нартайгаа нийлээд Балганааг алаад. Зохион байгуулттай бүлэг гэмт хэрэг л дээ уг нь. Хүний амийг санаатай бүлэглэн хөнөөсөн. Гэтэл ял шийтгэлийн тухай ямар ч яриа хөөрөө байхгүй. Бүр Балганааг үхцэн байх чинь Хаалк шиг дээр нь гишгэж мишгээд, сайхан тэгээд, амар сайхандаа жаргаад тэгээд... Бодуул хувьсгал гараа л Балганааг буудцийн байлгүй. Ясы нь тэгээд энэхэн үед олоо л байлгүй. Тэгээд тээрэмдээ л байлгүй. Сайхан суварга босоод Юндэнгийн үр ач ирцэн мөргөж зогсоо ч юм билүү. Хорвоогийн энэ олон будлианы алийг тэр гэхэв дээ.
Нансалмаагийн толгой. Гүргэр толгой. Юндэнгийн юунд нь ч юм учиргүй дуртай. Юндэн нэг удаа "Нансаанаа, найз нь хот ороо л, юмаа аваа л, тэгээ л, эргээ л ирий за" гээд яваад өгсөн хойгуур нь Балганаа баахан балиартдиймаа. Тэхэд нь сто ургаа мод шиг гүрийгээ л дуусна. Ийм сайхан эдийн шуналгүү баймаарим байгааншд хүүхнүүд ер нь. Харин тэр наймаачин эртэй танилцаад яасан ийсэн талаар зохиолч зориуд орхигдуулсан болуу гэж хардаад вайгаан. Тэхээс "чи манай хүнийг санагдуулаад явчлаа.." энэ тэр гэсэн асуудал үүсэх нь үүссэн. Дараа нь хөөрхий Юндкээнээ нь Балганаагийн гарт хэлмэгдлээ гэдгийг дуулаад бас өөрийгөө алааядын. Хутгаар гэдэс рүү гээ дүрээ л болоо. Японтой соёлын харилцаа сайтай л байсан байгаам л даа. Аргагүй л дээ бас, өндөр байшин байхгүй, цианид байхгүй, аазийн чоно байхгүй, амиа хорлох нөхцөл муу байсан биз. Тэгээд ч энэ угаасаа хавар байсан байхоо. Тэхээс солонгос киноо ч гардгүү газар хаанаасаа ийм юм бодож олхов дээ тэр Нансалмаа.
Харин ню вээршн дээрээ бол шургасаар байгаад Юндэнгээр Балганааг алуулаад тэгээд, хоюулаа жаргаад дуусдаг шд. Бас болоогүй ээ дуу муу дуулцан. “Одоо л нэг сайхан боллоо, жаргах цаг ирлээ” гэж мэгээд. Хүн алах л дутуу байсиймуу даа.
Балганаагийн толгой. Даварцан толгой. Баавартай ч толгойм шиг вайгаан. Тэхдээ Нансалмаа дээр таахтаг алдсан тал байгаа л даа. Аятайхан арга эвий нь олохоо бодкуу шууд хускаад. Өдий насалсан гэхэд гомдмоор эр. Аягүол лаа бариа л зогсжээдийн байгааз. Нансалмааг авуул авийшд хэн ч. Сонгууль явуулаа л болоо шд... Нааяа минь чамд сонголт бээшдээ бээн гээ л. Тэгээд Нансалмаа сонгуулийн үеэр гайхах вайсан байхoo, дахин дахин Юндэн Юндэн гээд дугуйлаадаахад л эцсийн хариу Балган болчоодээвэл. Нүдээ арчиж нухаад ч учры нь олкуу дээ хөөрхий. Тэгээд цөхөрсөндөө "заза" гээд Балганаад биеэ өгч энтэр. Тэхдээ шазруун шүү вас, түймэр тавьж будлиулхыг ч хэн байг гэхэв. За тэгээд Нансааг барьцан байжаахад нь Юндэн эргэж ирээд бөөн бөөн юм яриа л, зарга, суулт жагсаал, элдэв лоозон уриа хийгээ л сүр бадаргаалахсан чинь Балган гарч ирээ л... зүгээр л... алааядын. Тэгээ л гэртээ буцаад орчно, бүх юм байдгаараа л үлднэ. Тэгэнгүүт нөгөө Юндэнгийн багийнхан нь "заа..... ноёоон, та энэ хүнийг алчлаа даа, бяд ч бараг хараагүү л дээ, заза бяд ч ингээд явы даа" гээд гялс гялс алга болчно. Манайхан чинь ихээ дээрээс хүний мөсөөр тааруу байжээ дээ. Хувьсгалын үед бол бүр ч найгаа алдсым шив. Балган ч бас зүйл анги манги бодоод тэрүүхэндээ царай нь жоохон зэвхийрэх нь зэвхийрдиймаа.
Харин ню вээршн дээр нь болхоор энэ жалгаар дүүрэн ангийн тэмцэл өрнөж Балганааг алкаад, Балганаа ч аллаа гэж орилоод, тэгсэн чигсн Балганаа алуулаа л дуусдын.
Хоролмаагийн толгой. Ширүүн толгой. Юндэнд дурлаад (энэ Юндэн яачдым бээ хүүхнүүдийг?) тэгээд, эзэмдкээд Нансалмаагий нь Балганд тоочголж өгч балиартаад. "Тэнд нэг үүнэн сээгсий хүүхэн..." гэж мэгээд. Балган яахав дээ солиорцийм шиг Нансалмааг хускаад. Аа энийг нээрээ дээр ярьцан. Тэгээ мань хүүхэн хөлсний зодоочинд зодлого захиалж замд нь зодуулааядын. Юндэн сэргээ л нүдээ нээгээ харсан чинь Хоролмаа дээр нь гарцан "надаа ир надаа ир" гээд 2 нүдэн дээр нь ээлжлээ л үнсээ л вайна үнсээ л вайна... Тэгээд гэртээ аваачаад Юндэнг бариулаас нь барьчаад тавикуу байсаар байгаад бузарлаа хаядын. За вайз бузарлалуу яалаа... Бузарлачдаг вайхаа ер нь, тэгж санагдаадийн. Юндэн ч Юндэн дөө ер нь. Тэгээд Юндэн нэг л өдөр "би явлаа" гэсэн, Хоролмаа ч алангаа алдсан (энэ яг хаврын явдалаа). Тэгээд тэр хүүхэн цаашаа яады бөө мэд.
Харин ню вээршн дээрээ болхоор Хоролмаа Юндэнг мөрөөдөө л дуусдын тэрхэн үедээ. Аа логикоор бодуул тэгээ бас л гэр бүл үймүүлж, миарлаа гэхэд ну-а ма болжээж, бүүр миарлаа гэхэд Нансаагийн нүүрийг самарджээж, за бүүүүүүр миарлаа гэхэд хашаан дээр хөөгөөр Ю+X=LOVE гэж бичжээж л санаа нь амрах хүүхэн дээ.
Наймаачны толгой. Морьтой л толгой доо. Чамайг зүгээр сайхан юм зараа явжаах чинь нэг тасархай хүүхэн ирээ л "чи надаа хэнийг санагдуулжийн гээч..." гээд хэлээ хазаад эхэлнэ гэж бод доо. Энэ хүнийг харахад манай дуурийн дуучин Жамьянжав гуайтай аягүй адилхан санагдсаан надаа. Өөр ч юу хэлхүү дээ энэ хүн дээр, угаасаа би сайн таньдгүүмаа.
Зочин
Зочин
attilla