Нээтээр хэсүүчлээд явжийсан чинь...
Нээт хэсээ явжаахад олон юм үзхиймаа. Энэ дэлхий дээр чинь зөндөө юм болж. Амээркууд киноныхоо лагуудыг уралдуулж... заза энэ гадных яахуу дотныхоо юмыг ярий.
Хямрал гэснээс манайхан ерөөсөө үгэнд оркуумаа. Уул үзээгүй хормой битий шуу гэж өвөг дээдэс хэчнээн хэлэв. Тэгжаахад хямарч магадгүй.. гээ л дөнгөж порогнооз явжаахад л аль хэдийн хямарцан туужээсэн гэсэн. Ёстой чихкүү толгойнууд шүү.
Нээрээ айн гэжийдаа. Тэгж явжаагаад дээр үеийн нэг бичлэг үзээд би. Нэг хүн унаган дээр мордоод дарж алангаа алдсы шд. Тэр унага л байсан даа яг. Порпоорцы нь харахад. Хөөрхий амьтан. Тэгснээ ахиад мордоод яваад өгсий шд. Тэр хүн ер нь амьтан дарлах дуртайм шиг байлээ. Тэгсэн өөр нэг хүн том морь унасан шогшжаагаад, давхиад эхлэнгүүт нь хийсцэн сурагтай. Хөнгөдөө л дөө. Унага л найдууртайм байна даа ер нь.
Энэ жил бас сонгууль болхын байна. Муу эрд халдага дараа гэж. Хямарцан байжаах чинь бас юун сонгууль тээ. 2 жил хойшлуулхымуу?...... хаха зазаза тоголжийнаа битий ай. Сонгууль чинь болно зүгээр. Хэдий хямралтай чигсн тоглож наадаж л сууя л даа энчин хэдүүлээ.
Аа тэгээ нээтэд чинь есөн жорын юм байдийн байноо. Эрчүүд орон дотроо хүүхнүүдэд заавал хэлж байх 20 үг, эрчүүдийн орондоо гаргадаг 40 алдаа ... энтэр гээ л. Хэрэг болхым байна даа гээ л хараа л вайсан, хараа л вайсан. Ганцы нь ч цээжилдгүй ээ. Би ч элдэв нарийн ширийн юманд муу муу. Жинкэн сайн эр бол орондоо хууль засдаг л гэж дээхнэ нэг дуулснаас цаашгүй. Тэгээд эний нь буруу ойлгоод нэг нөхөр өөрийхөө юмыг зассан дуулдсан даа бас тухайн үедээ. Заза энэ ор хөнжлийн явдлыг орхий.
За өөр юу юу байв даа. Аа тийн. 68 хувийнхаа татварыг больчуул хүмүүс нь алтаа өгнө гэцэн нэг гарчиг байсан бас. Сонин юм даа. Би ууг нь яаг ингэж цөвүүржаахад 68-гаа 78, дараа улиралд бүр 88 хүргэх байх гэж найджээсийм сан. Тэгсэн чинь юүвээ бүр тэглэнэ гэнүү, өөрийн ухаан байнуу энэ хүмүүст! Улс орноо хорлох нь л дээ. Зохиосон эзэгтэй нь дуулж хурдан нэг юм хийгээсэй дээ. Юутай ч аль аль талд нь амжилт шүү. За яахуу дээ тэгээд тэгэлчүүл Унгерны алт бас олдох байх даа. Заза амжилт амжилт.
За ингээд дуусгы даа. үзсэн бүхнээ бичий гэвүүл кийбоорд шаткаад вайна. За баяртай!
Хэхэ, за соорий. Эргээд ороод ирлээ. Тэр дээр манайхан үгэнд ордгүй гээд арай ширүүдүүлцэн санагдаад зөөлрүүлдиймүү гээд. Манайхан цагаа тулуул бас ч гэж үгэнд ордог хүмүүсээ. Жишээ нь хүүхдийн төлөө за гэж хэл гэсэн. Одоо хүүхэд битий хэл томчууд нь "чи битий давар за. Одоо болсон за. " гэлцэж байна.
Түүнчлэн манайхан хямралд орохдоо түргэдсэн тал бий. Харин гарахдаа бол ч буурьтай үзэх байхоо. Ус үзээгүй гутал тайлна ч гэж байхгүй шүү. Бусад орнууд гараад дууссаны дараа нэлээн харж хаширлажээж сүүлд нь гаруул гарах байх.
Зиак зөөлрүүлчлээ. Сэтгэл ч хөнгөрөө явчлаа. За баяртай. Сий яа.