Оросыг задлах 5 аюул!?
Оросын үндэсний стратегийн хүрээлэнгийн үнэлэлт дүгнэлтийг үг үсэггүй буулгая. ОХУ нь дараахи 5 аюулын дор байгаа, тэдгээр нь тус улсын үндэсний аюлгүй байдлын хамгийн гол аюул, тэр НАТО, тэр АНУ-ын пуужин, тэр Хятадын өсөлт бэхжилт бол аюул занал бус хэмээн үзжээ.
Оросын үндэсний стратегийн хүрээлэнгийн үнэлэлт дүгнэлтийг үг үсэггүй буулгая. ОХУ нь дараахи 5 аюулын дор байгаа, тэдгээр нь тус улсын үндэсний аюлгүй байдлын хамгийн гол аюул, тэр НАТО, тэр АНУ-ын пуужин, тэр Хятадын өсөлт бэхжилт бол аюул занал бус хэмээн үзжээ. Шууд хөрш зэргэлдээ орших, тэгээд ийм их хуурай газраар хиллэдэг, тэгэх тусмаа харилцан визгүй зорчих хэлэлцээрээ мөрдөх гэж буй монголчуудын хувьд энэ нь хамаатай юу, түүнд уншигч Та дүгнэлтээ хийнэ үү!
1. Пантюркизмын (пантуранизм) аюул. Түрэг гаралтай бүх улс түмнийг нэгтгэн суперэтник төр-улс болох “Их Туран” гэгч төрт-улсыг байгуулах үзэл санаа. Тэгэхдээ шашнаар үндэс сууриа хийхгүй, шашинжаагүй улс байх гэнэ. Түрэг гаралтай гэдэгт ямар ард түмэн багтах вэ? Пантуранизмын түрэгүүд гэдэг нь Оросын хувьд нутаг дэвсгэрт нь буй алтай язгуурын хэлний түрэг, буриад, хальмаг, тунгус-манж хэлтэнгүүд багтана. Энэ үзэл санаа ХХ зууны эхээр үүссэн, Туркээс ямагт дэмжигдэж ирсэн ба Оросын эсрэг хүчин зүйл гэдэгт пантуранизмыг оруулж тооцохоос аргагүй. Гэхдээ сүүлийн үед пантуранизм нь лалын ваххабизмд (панисламизм) байр сууриа алдсан. Алтайчууд, тува, хакас, буриадууд болон Сибирь, Алс Дорнодын бусад ард түмнүүдийг пантуранизм нэгтгэж чадсангүй.
2. Сибирийн бүс нутгийн сепаратизмын аюул. Оросын эсрэг лалын фронтоос гадуур Сибирь, Алс Дорнодын ард түмний нөхвөр маягтай тэмцэл. Нөхвөр гэдэг нь Сибирийг Москвагаас олон арван жил мөлжсөний хариу маягтай. Энд орос бус үндэстэн ястнууд төдийгүй сибирийн оросууд ч мөн хамаарна. Угсаатны гол бааз нь холимог бүтэцтэй. Сибирийн оросууд нь өөрсдийгөө орос бус, онцгой “нация”– “сибиряки” хэмээн нэрлэх ба тэдний үзэж байгаар тэд “метрополь” гэгчид (өөрөөр хэлбэл европын Орос) дарлагдсан үндэстэн болж хувирчээ. Энэ үзэл сүүлийн жилүүдэд хүчтэй тархаж буй. XIX зууны сүүлийн 50 жилд сибирийн автономизм гэх үзэл буй болж, түүний залгамж болон эдүгээ сэргэж буй үзэл санаа. Энэ үзэл явсаар пантуранизмтайгаа нийлэх нэгдэх магадлал бодитой. Якут, Тувад цэвэр этнонациональ төсөл болж хэд хэдэн арга хэмжээ хэрэгжиж байгаа ба улмаар иймэрхүү төсөл нь бүс нутгийн орос үндэстэн даваимгайлсан бусад нутгуудад ч квази-этник сепаратизмын эхлэл болно (квази гэдэг нь салан тусгаарласан олон жижиг улсууд)
3. Фин-уйгур ард түмнүүдийн үндсэрхэг үзлийн аюул. Фин-уйгур үндэстнүүдийн БНУ-ууд Оросын нутаг дэвсгэр дээр хэд хэдээрээ бий, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг. ОХУ дахь бие даасан субъект болох тэдний тэмүүлэл нь тэднийг аяндаа нэгтгэн нэгэн тэмцэлд босгох нигууртай. Тэд ОХУ-ын Европын хэсгийн хойд нутгуудад төвлөрөн суух ба нутагтаа уугуул, тэр хэрээрээ ямар нэгэн эрх дарх эдэлж байх хүсэлтэй. Тэд Москвагийн бүс нутаг, Баруун Сибирьт мөн олуулаа. Холбооны төвийн тойргийн зүүн хойд мужуудад ч фин-уйгур этнос үндэсний мэдрэмжээ сэргээж байна. Шашны агуулгагүй ч, орос бус “өөр хэлтэн” гэх үзэл нь давамгайлж буй. Ижил мөрний дагуухи БНУ-ууд, тухайлбал Мордов, Марий-Эл, Удмуртад ийм тэмцэл эхлэлээ тавьсан, тэнд нь мөн лалын ваххабизм хөгжиж эхэлж буй. Лалын ваххабизм нь үнэн алдартны христианчуудыг исламд оруулах ариун үүрэгтэй, оросын эсрэг аль алиных нь үзэл тэднийг интеграцчилах магадлалтай.
4. Квази-этник конфедерализм буюу Оросын бүс нутгийн сепаратизмын аюул. Холбооны төвөөс орон нутгуудыг шулж мөлжиж буйд дургүйцэх хэлбэр нь ийм үзэл дэлгэрэхэд хүргэсэн. “Москва”-гийн сан хөрөнгийг арвижуулж байх эх үүсвэрээсээ татгалзах хэлбэр нь. Ганц “сибиряки” бус, орос үндэстэн мөн боловч тусдаа үндэстэн гэгдэх “волгари”, “уральцы”, “поморы” гэхчлэн буй болжээ. Сибирийн сепаратизм нь түүхэн үндэстэйн хувьд эдэн дундаа үлэмж урагш ахисан. Орос бус нутгийн уугуул угсаатны үндэсний мэдрэмжтэй хослоод сепаратизм цааш газар авах магадлал өндөр. Орос бус өөр хэл, уугуул хэлний сэргэлт нь үүнд ташуур өгч байна. Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс тэдэнд бүр ч их ташуур өглөө. Тэр нь 4 чиглэлээр хэрэгжиж буй. Юуны өмнө улс үндэстэн өөртөө засан тохинох эрхээ (1) эдэлнэ гэж үзэж байна. Шашнаас ангид, хууль ёсны бусад эрхээ (2) эдлэхэд нь саад хийх арга байхгүй. Соёлын болон соён гэгээрүүлэх эрхээ (3) тэд сэргээлээ. Тэд ОХУ-ын Үндсэн хуулийг дээдлэх боловч Их Туран буй болгох, Карел, Якут, Туваг Оросоос салгаж тусгаарлах уриа лоозонг (4) дэмжихээс буцахгүй.
5. Шашны шинэ сектүүд. Шашингүйн үзэл олон арван жил мөрдөж ирсэний гор одоо гарч ирлээ. Үндсэн, уугуул, ганц, хүчтэй шашинтай байгаагүйн гайгаар Оросын нутагт лалаас гадна шашны элдэв урсгал, сект хүчтэй нэвтэрч тархжээ. Шинэ сектүүд гэдэгт “импортын” шашнууд (жишээ нь Аум Шенрикё, мормон, сайентологи гэх мэт) орж ирж тархсан ба шинэ хэлтэнгүүд үүнд олз болох нь илүүтэй байна. Шинэ сектүүд нь иргэний ёс горим, дэг жаягийг үгүйсгэдэг, иргэний үнэт зүйслийг няцаадаг, тэр хэрээрээ Оросын нийгмийг хагалдаг, гэхдээ одоо аюул учруулах хэмжээнд хараахан очоогүй байна хэмээн apn.ru сайтад бичжээ.
07
777