Aмьдралын пилсооп
Аруун жилийн дунд ангид орсон жилээ билүү, юүвлээ.
Нэг. Байгальтай шүтэлцэх нь.
За хүн бол хөхтөн амьтантай нэг зүйлийн л бас нэг амьтан билээ л. Түүн дотроос биеийн бүтэц энээ тэрээгээрээ хамгийн ойролцоо нь харамсалтай нь гахай юм. Дараагийн ойролцоо амьтан нь бүр харамсалтай ба тэр нь мэлхий. Хүн гахай 2-г авч үзий л. Амьтдын амьдралын хамгийн чухал үеүдийн нэг бол болзооны цаг мөөн. Болзооныхоо цагаар гахайны эр нь тулаанд бэлдэж өөрийгөө мөс, шавраар өвч хуягладаг байхым. Харин хүнд болзох шаанс олдуул эм нь уруулын будаг, хиймэл сормуус сэлтээр мөн л өөрийгөө өвч хуяглаж тулаандаа бэлдэнэ. Шударга ёс алинд нь байна? Иймээс л хүн төрөлхтөн шударга ёсонд дургүй хэрнээ, түүний тухай ярих дуртай болсым байж. Түүгээр ч зогскуу сээр нуруутай, нуруугүй, нугалмайтан, халуун хүйтэн цустай, бүр цус ч гүй… гэх мэт бүх амьтан ургамалыг иджуужийн. Харин зүйл дотроо хараахан “байнга” идкүү байгаа ба одоохондоо зөвхөн алж байгаа.
За тэр төрлүүдээ вол хажуудаа ацраа л дуртай үедэээ алж иддэг. Тархиныхаа илүү хөгжлөөр бусад амьтанд онгирдог хүмүүс удкуу үүнийгээ ашиглан ойрын ирээдүйд хонийг вол өөрөө амиа хорлотол нь ятгадаг болж магадгүй. Энэ тал дээр олж байгаа амжилтыг сонгуулийн үеэр харуул хараарай.
Ууг нь өөрийнх нь шүдийг харуул хүн чинь өвсөн тэжээлтэн юм гэнлээ. Харин минийхээр вол бүр мэрэгч амьтан байж таараад байгаа юм. Энэ нь: Манай хүүхдүүд газар доогуур орчоод байдаг нь эртний төрлөө санасан xэрэг. Мөн хүний дээд 2 үүдэн шүд илүү том ургадаг гэсэн 2 ноцтой баримтаар илэрч байна.
Хоёр. Нийгэмтэй орооцолдох нь.
а) Нярай ахуй үе: Монголд гэдэг газар вол хүн төрөө л шууд "юм үзээд" эхэлнэ. Ээж нь хямдаар нь цагаан будаа идсээр байгаад сүүгээ татраацан бол хөдөөний ориг сүүгээр орлуулдаг. Хэр ориг вайна гэдгий нь түүнд орсон түүхий гурил, түүхий ус мөн багахаан жинкэн сүү 3-г хэр сайн хутгаснаар хэмжинэ. За хамгийн мөнгөтэй нь Нан сүү уух ба дийлэнх олонхи нь "хүүхдийн сүү" хэрэглэдэг. "Хүүхдийн сүү"-г Илий сүүгээр хийдэг.... ахиа л мааний баднийхум.
б) Хүүхэд ахуй үе: Жоохон ухаан орсон ч гутлынхаа зөв бурууг ялгахгүй байх үедээ л ажилд нухлагдаж эхэлнэ. Тамхи тариа зөөхөөс эхлээд унтаагаараа гурил элдээд, нус нь ам руугаа орцон, загнуулаад суух энүүхэнд. Хүүхдийн хөдөлмөр.... гэж нэг хэсэг нь ориловч, за багадаа дөчийн битаан ус бариа л гүүжээлаа гэж нөгөө нь пар пар инээгээ суучна. Угаасаа тэгж өсөхөөр тийм болох нь түүний буруу биш вилээ л. Энэ ч яамай вайнаа. Агсан аавдаа хананд савуулчкуу бяр ороод авуул их юм. Хүүхдийн эрх гэдгийг 6.1-нд аз болж бэлэг олдуул тэрийгээ гэж ойлгоно. Ер нь мөнгөтэй нь мөнгөгүйгээ гэгчээр хүчтэй нь хүчгүйгээ гэдэг суртлаар манай нийгмийн бүх салбар дахь хүүхэд ба насанд хүрэгсдийн хоорондох харилцаа явагдана. Зурагтын бүх цаг ганцxан ангилалтай ба тэр нь хүүхэд цуг байгаа бол удирдлагаа өөртөө ойрхон байлга гэсэн бичигдээгүй хуулиар зохицуулагдна. Кобоой шиг л бэлэн байжаахкуу вол нүүр шатна шүү дээ. Заа тэгээ ер нь мөөмөө гаргасан хүүхдэн хүүхний зурагтай 6 настнуудын дууны сийдий гарчаад байхад дөө, миний энэ ч хүүхдийн санаа биз.
в) залуу ахуй үе: Залуусын хамгийн ядуу давхарга оюутнууд. Тэд ч энэ нэрээ хамгаалахдаа дуртай. Харин оюутны байр, их сургууль энэ тэр түшиглээд баар нээх нь бараг уурхайтай болцноос ялгаа вайхкуу. Орлого тасарна гэж гонж. Яааг жинкэн мөнгөгүй эрчүүд нь цэрэгт явж, эмэгтэйчүүд нь.. за за заяа нь мэдэг. Амьд л байвал болоо... Ер нь дөч хүрж дөнгөж амс мамс гэдэг сургаалиа мартаачээ, ямар ч лоогик алга. Ерөнхийлөгч нь амсаж эхлээд таван жил болсон хүн байна гэж мэгээд хуулиндаа засвар оруулчкуу нэгмөсөн, бүтэнсээнд төрсөн Доржоо ах тээ? Юуун дөч, аруун дөрөв хүрээд амсуул харин ч оройткоод вайна
Гуруу: Хүн ба шинжлэх ухаан.
Манай нийгэмд одоогоор шинжлээгүй ухаан буюу тус тусдаа эзэнтэй, шинжлүүлэх дургүй ухаан газар авцан байгаа билээ л. Тэрхүү ШУ нь хэдий чинээ бүрхэг байна төдий чинээ аймшиг төрүүлэх ба айсан хүний дэнсэнд: нэг талд нь амь нас, эрүүл мэнд, хуурайшаад хуурч унакаад вайгаа арьс, өөхөн давхарга сэлт нь, нөгөө талд нь насаараа хураасан хэд гуруун цаас нь вайна. За ингээ л болоо шив дээ. Энэ тал дээр илүү ярих юм угаасаа үлдээгүүм шиг байлээ.
Дөрүү: Хүн ба эрүүл мэнд.
Настай эмээ харж цалин авдаг охин эмээгээ аль болох удаан амьдраасай гэж хүснэ. Чиний эрүүл мэндийг ганцxан чи өөрөө боджээдгүү байх нь. Гэхдээ дандаа сайнаар ч бодкуу. Жишээ нь авсчин хүн бол яасан уддаг туучий вэ гэж боджаах жишээний. Түүнчлэн ямар ч бийзнэсийн байгууллагад оргил наймааны үе тохиодог ба энэ нь голцуу баярын үе байна. Манайд бол буяны ажлын бийзнэс ч ялгаагүй мөн үед л оргил цаг нь ирнэ. Аазын чоно моно гээ л. Хамгийн хөнгөн нь хоолны хордлого, удаад нь хортой архиных, сүүлд нь цианидых байх шив дээ. Хор гэснээс нээрээ нэг юм сонирхуулах уу? Ховс эмчилгээ гэж дуулсан л биз дээ. Та эрүүл байноо, сайхан байна, удкуу сэвхгээ л босxын байна энээ тэрээ гэжаагаа л эдгээчдэг. Харин Хонгор сумынханд манай дарга нар тийм эмчилгээ хийх гээд бүтээгүү шүү тээ? Таануус хордоогүй байноо гээ л вайсан. Сүүлдээ төлүүд нь мутаант болоод байлуу. Удкуу хүмүүс нь зоомбий болох нь л дээ. За тэр яахуу, дарга нарт маань маш олон ховсын ажил байдым чинь Хонгор суман дээр хүч нь тарамдаа л даа аягүол.
Эмч нар болхоор бас ховсчид. Гэхдээ эсрэг тал руу нь ховсдох нь их. Чагнангуутаа л: "цъ цъ цъ! чамд хоёр жилийн нас вайнуу гүү юүү аан!" гэнгээ эм бичиж өгнө. Авкуу бол 2 жил ч хүркүү байж магад. Хэхэ, эмийн үнэ барагтай айлын сарын хоолны мөнгө. Тэгснээс хэдэн хүүхдээ хооллоод 2 жил ч болтугай харагдыдаа гэж хэн ч бодно. Үнэхээр 2 жилийн ноорм биелэгдэж ч магадгүй. Хүн сэжгээр өвддөг гэдэг дээ.
Зочин