Заа сайхан ч өдөр вайнаа. Сэтгэл ч сэрэгжийн. Хэдэн сайхан дууны тойм хийгээтий. Эхний дуу, ийм нэг дуу вайна. Хийт дуу, ер нь дандаа хийт дуу авнаа, гавъяат мавьяат, доотл нь СТА хүний дуунууд шүү:
Бээрсэн гары чинь дулаацуулж
Оддын доор зогсох  жаргалтай
Бэтгэртлээ шөнөжин бодоод би

Өглөө нартай учрах жаргалтай... гэжж. Сэтгэлийн тэнкээ сайтай байноо. Гартаа бээлий ч гүй, орох орон ч гүү хүн гэхэд, жаргалтай байнаа л гэж авчийн. Зөв. Ийм л байх хэрэгтэй. Бүх юм нь болоод байхад, за болдгүүмаа гэхэд болгочмоор байхад л болохгүй вайна, бүткүү вайна, аллаа, таллаа, өлсөж үхлээ, зүгээр мөнгө өхкүү вайна, зулын гол болно, жагсана, цагдаагийн погоон хуу татна гэхээ болимоор ин. Тэр битий хэл наад хүн чинь бэтэг өвчин тусцан байна за. Тэгсэн чигсэн тэрийгээ эс хэрэгсээ л өглөөний нар харж өөрийгөө жаргалтай гэж боджийн. Ямрав дээ.  

За өөр дуу авы л даа жишээ нь. Ахиа л хийт.

Зөөлөн салхи нь хацар илбээд

Зуны түрүүч хавар ирэхэд

Зуун түмэн адуугаа туугаад

Заяаны амраг чамдаа очно доо.... За харав уу? Жоохон пээдгэр бай залуусаа, ай! Салхи гарсан ч чиний гацрыг л илвэх гэж гэж гарсан байх нь вайна. Тийм байж ерөөөсөө болкуу юу. Хар, нэг амиар нэг сая морь аваа явчих аавын хүү байдаг л юм байна. Таалагдсан л бол тэр чиний заяаны хүүхэн за! Чамаас өөр хоншоортой аавын хүү энэ хавтгайд алга.. гээд ингээд сайхан явжий л да. Ажил вайхгүй, авгай вайхгүй, аав загнаад, ээж үглээд.. гээ л хаа хамаагүй газраар явж чулуу мулуу шидэж хэрэгт оржаахаар.

     Ахиад нэг хийт дуу аваад үзхүү:

Дэрэн дээрээс толгой өндийж гадаа яаран гүйлээ

Дэлхий етөнц урьдын адил зөөлөн эргэн эргэсээр

Дэврүүн сэтгэлд чамтайгаа учрах хүсэл намайг эзэмшээд

Дээхнэ таарсан өнөө л газраа дахиад би чинь ирлээ

Сайн байна уу санаандгүй хонгор чи минь...  Иийм орон гаран байж болкуэ. Нэг хүнтэй санаандгүй таараад, тэгээ мартцан байжээснаа гэнт нэг санаад тааралдсан газраа хүрээд ирдэг гэнээ. Тэр нь тэгээ тэнчээнээ байжээдийн гэнэ. Яаана даа энэ хүүхэн. Яаж амьдарна. Яммар ч төлөвлөгөө палаан параграам алга. Сэтгэл хаашаав хөл тийшээ. Гүйдлээ нэг л олкуу л байна даа хаана хаанаа.

За яахуу өөр нэг дуу авчий:

Дэргэд минь байж хайр минь

Дэндүү ойрхон байж чи минь

Хажууд минь байж хайр минь

Чи минь, хайр минь, чи минь намайг уучил....  Ингэж гардуулах ч гэж. Хашир бай л даа! Нэг л их сайхан хүн амьтан, хоол унд, архи дарс хараа л бөөн баяр. Боджээ за, баярлаад бархирч ч амжаагүй байхад хажууд чинь хань чинь ирээд зогсцон байдаг байх нь. Хааяа арагшаа харжээ.....!

Өөр нэг дуу үзий түгүүл:

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа

Цээнийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа

Цээнийн яагаан цэцгийн дэлбээг

Цэвэрхэн чинийхээ сайхантай зүйрлэлээ.... Зиак энэ нэг сайхан тэнэмэл хүүхэн байнаа. Tэгээ хээр тэнээ явчxы аймар! Мэдрэл муутаймшиг вайна чааваас. Хайжаагаа хүн нь чигсэн дээрдхим алгаа. Хайгаа явжээснаа цэцэг хараад .., аан! нэг өвчтөн оргочxоор нь нөгөөгий нь хайлгахаар явуулж. Манайхны ажил ч мөн дөө.


Зиа энэ бараг манай ав ижийн үеийн хийт байхаа:

Зэрлэг хавтгайн сүүгээр цай чаналаа ээжээ

Жихүүн шөнөөр хөхүүлсэн ачтай чинь яаж зэрэгцэх вэ

Дэгдээхэй үр минь гэсээр яваад...

..дэлхийг надтай чацуухан санадаг

Дэндүү хайрыг чинь яанам бэ...  За нэг хулгайн анчин байнаа энд. Бүр ботготой гавтгайн ингэ буудаж алаад сүүгээр нь цай чанаж. Тэхээс ямар балдуушны эргүү гавтгай ирцэн энэнд саалгаад зогсжээдий. Тэгээд ээждээ сонин сайхнаа ярьжаагаа болтой юм. Тэгээ яасан сонин, тэр нь, ээж нь шөнө хөхүүлдэг байсантай нь яаж уялдаад байнаа. Ээж нь чигсэн хүүхдээ дэлхийтэй чацуу мацуу гэж боддог, энэ хэвийн улсууд уу юув. Эмлэг юм уу, нөгөө юуны..? Эмлэг ч юу байхав. Монголд болжаагаа явдалаа гэчихэд дэлхий гайхахгүй биз. Ганц сайхан дуу хуур болоо явчий гэхээр дандаа хэвийн биш юмнууд таараад байхы.

За нэг дуу авчаад болий доо түгүүл, жинкэн хийт шүү:

Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг мээн

Миний зүрхний гэгээн гуниг мээн

Бурхан багшийн дутаасныг яалтай вэ

Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг ч юм уу Мэнгэ нь төөрөөд.... мэнгэндээ төөрөөд ...? Юүгсүгий, мэнгэ яады? За тэр ч яахуу, гол нь энэ... нэг хүүхэнтэй суужаагаад салцандаа бөөн баяр болсон хархүү байх шиг вайнаа. Тэнгэрийн хишиг мишиг гээд бүр олзуурхаад сүйд. Эмэгтэйчүүд ер нь хэзээнээс эхэлж тээршаагдаж эхэлсийн. Түүх сударт юм байна уу? 30 хувь ч хаана хаанаа бүрхэг болоод иржий шүү, чишш!

За яахуу ахиа нэг дуу авчий лаг хийт:

Уулзъя гээд зорин очход минь

Улаагчны гол чинь үертэй байлаа

Уяхан дуутай ятгаа би чинь

Уяруулан уйлуулан байж аргадлаа

    Бүсгүй заяа минь бүрэгхэн боловч  

    Бүтэн хайраа чамдаа зориулья... Эхний бадаг нь ч яахуу, уншсан чинь уу-кун бацаан нүдэд харагджийн. Харин эхний бадгаар бамбай хийсэн дахилт бол чанга байноо. Бүсгүй хүний бие сэтгэл 2 тусдаа байдымаа гээ л аваа хаяцан байхым. Түс тас хэлнэ гэж энийм болуу. За даа зарим нэг улсууд, бие минь тэр намд байвч сэтгэл минь танай намд байсымаа гэж дуулжаагаад явцныг бодход юу ч биш юм байхоо. Дуунд ч учир байнаа.

За яг жинкэн сүүлийн дуу шүү:

Нарнаар сэргэх эрээн цэцэгс дэлгэрлээ

Намайг чам руу гэгээн совин илгээлээ... Хаха дарга тэг гэсээн гээ л хэргээ бүтээчдэг дээ хүмүүс. Би яамнаас явна ч гэдиймүү. Одоо тэгсэн чинь намайг гэгээн совин чам руу илгээлээ гэж паниа л диририри ай. Мухар сүсэг ч яван чангарчий шүү. Совин мовин, сүнс сүг гээд вайхаар чинь хүн айлгүй ч яахвээдээ, за л гэншд.


Заза болий, сэтгэл сэргэхкүүм байна.